SlideShare una empresa de Scribd logo
1 de 14
Descargar para leer sin conexión
МАЛ АМЬТНЫ ГОЦ 
ХАЛДВАРТ ӨВЧИН 
Шүлхий-Foot and 
Mouth Disease 
ГҮЙЦЭТГЭСЭН ЭХС ОЮУТАН: Б.ТҮВШИНСАНАА 
А.БАТСҮХ
ШҮЛХИЙ ГЭЖ ЮУ ВЭ? 
Шүлхий нь олон улсын мал амьтны 
халдварт өвчний “А” ангилалд багтдаг, маш 
богино хугацаанд олон төрлийн мал, 
амьтан хамран сум, аймаг, улс, тив, 
дэлхийд дамжин тархах аюултай, эдийн 
засгийн ихээхэн хохирол учруулдаг, олон 
улсын худалдааны хорио цээрт өвчин юм. 
Туруутан тэжээвэр болон зэрлэг амьтад өвчилнө. Өвчний нууц үе 1-14 хоног. 
Шүлхий нь салаа туурайтай мал, амьтдыг өвчлүүлэн богино хугацаанд маш 
хурдан тархаж, үлэмж хэмжээний газар нутаг, улс орныг, олон улсыг хамран 
энзоот, эпизооти, панзооти гэсэн 3 хэлбэрээр гардаг онц аюултай гоц халдварт 
өвчин юм.
ШҮЛХИЙН ВИРУСЫН ТАЛААР 
Шүлхий өвчний үүсгэгч вирус нь Пикорновиридэ ангийн 
Афтовирус зүйлд хамаардаг, А, О, Ази-1, С, САТ-1, САТ-2, САТ-3 
гэсэн дархлаа төрүүлэх чанараараа өөр долоон хэвшил, 60 гаруй 
дэд хэвшилтэй. Анх 1897 онд Friedrich Loeffler шүлхий өвчин нь 
вирусээр өвчилж байгааг харуулсан бөгөөд тэр халдвар авсан 
үхсэн малын цусыг нь Chamberland шүүлтүүрээр шүүж, 
цуглуулсан шингэн цусаар нь эрүүл амьтдад өвчин үүсгэж болж 
байсан юм. 
Эдгээр вирүсээс А, О, С гурав нь дэлхийн янз бүрийн улсад тархсан байдаг. 
Харин САТ-1, САТ-2, САТ-3 (Southern African Territories) хэвшинж нь Африк, Ойрх 
Дорнодын улс орнуудад байдаг. 
Үлдсэн нэг болох ази-1 хэвшинж нь Ази тив, Ойрх болон Дундад Дорнодын орнуудад 
голлон байдаг.
ШҮЛХИЙН ОНЦЛОГ, ШИНЖ ТЭМДЭГ 
Шүлхийгээр өвдсөн мал амьтанд илэрдэг хамгийн 
онцлог шинж бол амны хөндийн салт бүрхэвч нь 
үрэвсэн цэврүүтсэнээс шүлс нь асгарч, туурай нь 
үрэвсэж өвчилдөг. Ийм учраас зарим улсад энэ 
өвчнийг “Туурай болон амны өвчин” гэж нэрлэдэг 
билээ. Энэ нь олон улсын нэршлээр “Foot and 
Mouth Disease” буюу (FMD) гэдэг.
ХАЛДВАР ДАМЖИХ ЗАМ БА НӨХЦӨЛ 
Халдварын голомт нь өвчтэй, өвчлөөд эдгэрсэн, халдвар авсан 
мал, амьтан, тэдгээрийн нус, шүлс, шээс, баас, сүү, үр зэрэгтэй хамт 
ялгаран гарсан вирүсээр бохирлогдсон уяа, зогсоол, хашаа саравч, өтөг, 
бууц, ус, тэжээл, бэлчээр, мал, амьтны тоног 
хэрэгсэл, гутал хувцас зэрэг болно. Ихэнхдээ шүлхийн халдвар өвчтэй, 
халдвартай мал амьтнаас шүлхийд мэдрэг мал, амьтанд шууд хавьтлын 
замаар болон шүлхийн вирусээр 
бохирлогдсон зүйлээр дамжин тархах бөгөөд өвчний голомтод ойр байсан 
мал, амьтанд амьсгалын замаар халдаж болно. Чийглэг, бүрхэг, хүйтэн цаг 
агаартай үед шүлхийн вирус алс хол салхиар зөөгдөн халдварлах 
боломжтой.
Дамжуулагч хүчин зүйлс: 
1. Мал, амьтан болон зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөн 
• Мал, амьтан болон зэрлэг амьтдаар дамжин маш богино хугацаанд 
тархана. 
• Шүлхий нь бэлчээрээр дамжиж цагаан зээр болон бусад зэрлэг туруутан 
амьтдаар гэрийн малд, харин өвчилсөн зэрлэг туруутан 
бусаддаа дамжуулах замаар халдварлах өндөр магадлалтай. 
2. Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нийлүүлэлт экспорт, 
импорт 
Өвчний халдварын голомт бүхий бүс нутгаас мал, амьтан, тэдгээрийн 
гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээл бэлтгэн нийлүүлэх үед 
өвчний халдвар дамжих эрсдэлтэй. 
3. Хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн
ШҮЛХИЙН ӨВЧИН ГАРСАН ҮЕИЙН 
АНГИЛАЛ 
Шүлхий өвчин гарсан үед дөрвөн бүс болгон 
ангилдаг. Үүнд: 
1. Халдварын голомтын бүс 
2. Сэжигтэй бүс 
3. Хамгаалалтын бүс 
4. Эрүүл бүс
1.Халдварын голомтын бүс 
Өвчин гарсан бүс нутаг дэвсгэрт бэлчээр, ус нэгтэй, 
мал нь хоорондоо нийлэх боломжтой, ойр, саахалт 
байгаа хэсэг хот айлуудын аль нэгнийд нь шүлхий 
өвчин гарсан тохиолдолд тэдгээрийг нийтэд нь 
халдварын голомт хэмээн үзэж мал эмнэлгийн 
хорио цээрийн онцгой дэглэм тогтоож, бусад хот 
айлуудаас зааглан тусгаарлаж, харуул, постууд 
гарган тухайн бүсээс хүн, мал гадагш зорчихоос 
хамгаалах арга хэмжээ авна.
2.Сэжигтэй бүс 
Бэлчээр, ус тусгаар боловч халдварын голомттой 
хил залгаа оршдог, мал нь өвчний халдвар авсан 
байж болзошгүй, малд нь өвчний ил шинж тэмдэг 
илрээгүй байгаа хот айлуудыг хамруулан сэжигтэй 
бүсийн заагийг тодорхойлж, хорио цээр тогтоож, 
байнгын харуул, пост гарган ажиллуулна.
3.Хамгаалалтын бүс 
Голомт болон сэжигтэй бүсээс алслагдсан, өвчний халдвар 
илэрснээс хойш дээрх бүсүүдээс хүн, мал тухайн нутаг 
дэвсгэрт орж ирээгүй, мал нь өвчний шинж тэмдэг илрээгүй 
байгаа хот айлуудыг хамруулан хамгаалалтын бүсийн 
заагийг тодорхойлж, хязгаарлалт тогтооно. Хамгаалалтын 
бүсийн өргөн нь сэжигтэй бүсээс 10 км–ын зайд байх 
бөгөөд өдрийн цагаар харуул, пост томилон ажиллуулна.
4.Эрүүл бүс 
Хамгаалалтын бүсийн заагаас гадна 
орших, өвчний халдвар дамжаагүй нь 
баттай мэдэгдэж байгаа нутаг дэвсгэрийг 
эрүүл бүс гэж үзнэ.
ХОРИО ЦЭЭР 
1. Хорио цээр тогтоон, халдвар авсан өвчлөмтгий бүх 
малыг устгаж, сэжигтэй малыг вакцинжуулан 
халдварын тархалтыг хязгаарласны дараа, вакцин 
тарьсан бүх малаа нядалж хэрэгцээлээд эрүүл 
малд шинжилгээ хийж урвалаар эерэг бие илрээгүй 
тохиолдолд 3 сарын дараа шүлхий өвчингүй 
статусаа сэргээнэ. 
2. Шүлхий өвчтэй малтай харьцан ажиллаж байсан 
хүний багалзуурын салсанд шүлхийн вирус түр 
хадгалагдаж халдвар тараах эрсдэлтэй тул 
голомтоос гарснаас хойш 3-5 хоног мал, амьтантай 
газар очихыг хориглоно.
ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ҮЕД 
ЭМЧИЛГЭЭ ХИЙХГҮЙ 
ШУУД УСТГАНА
Анхаарал тавьсанд 
баярлалаа.

Más contenido relacionado

La actualidad más candente

Амьсгалын замын халдварт өвчин
Амьсгалын замын халдварт өвчинАмьсгалын замын халдварт өвчин
Амьсгалын замын халдварт өвчинMunkhbaatar S. Uuld
 
Эссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмжЭссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмжScenography Zaya
 
хүний үүсэл
хүний үүсэл хүний үүсэл
хүний үүсэл azpurev
 
соёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүдсоёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүдGahain Tuulai
 
Туузан хорхой (Tapeworm)
Туузан хорхой (Tapeworm)Туузан хорхой (Tapeworm)
Туузан хорхой (Tapeworm)iGamer Gamer
 
1. amisgaliin physiology
1. amisgaliin physiology1. amisgaliin physiology
1. amisgaliin physiologyotgonubuns
 
соёлын довтолгоо
соёлын довтолгоосоёлын довтолгоо
соёлын довтолгооTegshee myagmar
 
темпрамент зан төлөв Copy
темпрамент зан төлөв   Copyтемпрамент зан төлөв   Copy
темпрамент зан төлөв CopySiner AG
 
химийн урвалын хурд
химийн урвалын хурдхимийн урвалын хурд
химийн урвалын хурдBaterdene Solongo
 
7 зан төлөвийн судалгаа)
7 зан төлөвийн судалгаа)7 зан төлөвийн судалгаа)
7 зан төлөвийн судалгаа)Tsuntsaga Ch
 
сэтгэлийн хөдөлгөөн ба зориг
сэтгэлийн хөдөлгөөн ба зоригсэтгэлийн хөдөлгөөн ба зориг
сэтгэлийн хөдөлгөөн ба зоригEnkhtuya Batchuluun
 
ажилгүйдэл
ажилгүйдэл ажилгүйдэл
ажилгүйдэл Aska Ashka
 
2. Овуляци, үр тогтолт ба үр хөврөл
2. Овуляци, үр тогтолт ба үр хөврөл2. Овуляци, үр тогтолт ба үр хөврөл
2. Овуляци, үр тогтолт ба үр хөврөлsaruul tungalag
 
ухамсар, түүний мөн чанар
ухамсар, түүний мөн чанарухамсар, түүний мөн чанар
ухамсар, түүний мөн чанарSiner AG
 
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтYндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтAriunbayar Bazarvaani
 
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )Maa Enkh
 

La actualidad más candente (20)

Амьсгалын замын халдварт өвчин
Амьсгалын замын халдварт өвчинАмьсгалын замын халдварт өвчин
Амьсгалын замын халдварт өвчин
 
Нийгэмшилт
НийгэмшилтНийгэмшилт
Нийгэмшилт
 
Эссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмжЭссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмж
 
хүний хөгжил
хүний хөгжилхүний хөгжил
хүний хөгжил
 
хүний үүсэл
хүний үүсэл хүний үүсэл
хүний үүсэл
 
соёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүдсоёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүд
 
Туузан хорхой (Tapeworm)
Туузан хорхой (Tapeworm)Туузан хорхой (Tapeworm)
Туузан хорхой (Tapeworm)
 
1. amisgaliin physiology
1. amisgaliin physiology1. amisgaliin physiology
1. amisgaliin physiology
 
соёлын довтолгоо
соёлын довтолгоосоёлын довтолгоо
соёлын довтолгоо
 
темпрамент зан төлөв Copy
темпрамент зан төлөв   Copyтемпрамент зан төлөв   Copy
темпрамент зан төлөв Copy
 
химийн урвалын хурд
химийн урвалын хурдхимийн урвалын хурд
химийн урвалын хурд
 
7 зан төлөвийн судалгаа)
7 зан төлөвийн судалгаа)7 зан төлөвийн судалгаа)
7 зан төлөвийн судалгаа)
 
сэтгэлийн хөдөлгөөн ба зориг
сэтгэлийн хөдөлгөөн ба зоригсэтгэлийн хөдөлгөөн ба зориг
сэтгэлийн хөдөлгөөн ба зориг
 
Цусны эргэлт
Цусны эргэлт Цусны эргэлт
Цусны эргэлт
 
A 1-2
A 1-2A 1-2
A 1-2
 
ажилгүйдэл
ажилгүйдэл ажилгүйдэл
ажилгүйдэл
 
2. Овуляци, үр тогтолт ба үр хөврөл
2. Овуляци, үр тогтолт ба үр хөврөл2. Овуляци, үр тогтолт ба үр хөврөл
2. Овуляци, үр тогтолт ба үр хөврөл
 
ухамсар, түүний мөн чанар
ухамсар, түүний мөн чанарухамсар, түүний мөн чанар
ухамсар, түүний мөн чанар
 
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтYндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
 
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
 

Similar a Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/

Галзуу өвчин
Галзуу өвчинГалзуу өвчин
Галзуу өвчинUchral Kh
 
Presentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asfPresentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asfbatsuuri nantsag
 
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2batsuuri nantsag
 
лекц 8. боом, зогсоо, дуут хавдар
лекц 8. боом, зогсоо, дуут хавдарлекц 8. боом, зогсоо, дуут хавдар
лекц 8. боом, зогсоо, дуут хавдарbatsuuri nantsag
 
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин""Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"GreengoldMongolia
 
Animal disease etiology
Animal disease etiologyAnimal disease etiology
Animal disease etiologytamiraa88
 
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэллекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэлbatsuuri nantsag
 
Presentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseasesPresentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseasesbatsuuri nantsag
 
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин batsuuri nantsag
 
лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэг
лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэглекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэг
лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэгbatsuuri nantsag
 
presentation-batbold.ts(1).pptx
presentation-batbold.ts(1).pptxpresentation-batbold.ts(1).pptx
presentation-batbold.ts(1).pptxMegUvsAimag
 
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин""Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"GreengoldMongolia
 

Similar a Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/ (20)

Galzuu
GalzuuGalzuu
Galzuu
 
Галзуу өвчин
Галзуу өвчинГалзуу өвчин
Галзуу өвчин
 
Presentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asfPresentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asf
 
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
 
лекц 8. боом, зогсоо, дуут хавдар
лекц 8. боом, зогсоо, дуут хавдарлекц 8. боом, зогсоо, дуут хавдар
лекц 8. боом, зогсоо, дуут хавдар
 
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин""Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
 
Animal disease etiology
Animal disease etiologyAnimal disease etiology
Animal disease etiology
 
Ppth7
Ppth7Ppth7
Ppth7
 
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэллекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
 
Ppth6
Ppth6Ppth6
Ppth6
 
Presentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseasesPresentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseases
 
Covid-19 /Хүүхдийн их эмч, хоол судлагч, АУ-ны доктор Ч.Өлзийбүрэн/
Covid-19 /Хүүхдийн их эмч, хоол судлагч, АУ-ны доктор Ч.Өлзийбүрэн/  Covid-19 /Хүүхдийн их эмч, хоол судлагч, АУ-ны доктор Ч.Өлзийбүрэн/
Covid-19 /Хүүхдийн их эмч, хоол судлагч, АУ-ны доктор Ч.Өлзийбүрэн/
 
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
 
лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэг
лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэглекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэг
лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэг
 
presentation-batbold.ts(1).pptx
presentation-batbold.ts(1).pptxpresentation-batbold.ts(1).pptx
presentation-batbold.ts(1).pptx
 
Адуу, гахайны томуу
Адуу, гахайны томууАдуу, гахайны томуу
Адуу, гахайны томуу
 
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин""Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
 
Ppth8
Ppth8Ppth8
Ppth8
 
Ppth8
Ppth8Ppth8
Ppth8
 
Ppth8
Ppth8Ppth8
Ppth8
 

Más de Tuvshinsanaa Baasanjav

Más de Tuvshinsanaa Baasanjav (9)

Ac dc converter
Ac  dc converterAc  dc converter
Ac dc converter
 
1992 оны үндсэн хууль.
1992 оны үндсэн хууль. 1992 оны үндсэн хууль.
1992 оны үндсэн хууль.
 
нийгмийн улс төрийн амьдрал.
нийгмийн улс төрийн амьдрал. нийгмийн улс төрийн амьдрал.
нийгмийн улс төрийн амьдрал.
 
Оддын үүсэл
Оддын үүсэлОддын үүсэл
Оддын үүсэл
 
Windows7operationsystem.
Windows7operationsystem. Windows7operationsystem.
Windows7operationsystem.
 
7 wonders "Chichen Itza"
7 wonders "Chichen Itza"7 wonders "Chichen Itza"
7 wonders "Chichen Itza"
 
Хүнсний аюулгүй байдал /Food safe/
Хүнсний аюулгүй байдал /Food safe/Хүнсний аюулгүй байдал /Food safe/
Хүнсний аюулгүй байдал /Food safe/
 
Харилцаа гэж юу вэ?
Харилцаа гэж юу вэ?Харилцаа гэж юу вэ?
Харилцаа гэж юу вэ?
 
эрүүгийн эрх зүй
эрүүгийн эрх зүйэрүүгийн эрх зүй
эрүүгийн эрх зүй
 

Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/

  • 1. МАЛ АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧИН Шүлхий-Foot and Mouth Disease ГҮЙЦЭТГЭСЭН ЭХС ОЮУТАН: Б.ТҮВШИНСАНАА А.БАТСҮХ
  • 2. ШҮЛХИЙ ГЭЖ ЮУ ВЭ? Шүлхий нь олон улсын мал амьтны халдварт өвчний “А” ангилалд багтдаг, маш богино хугацаанд олон төрлийн мал, амьтан хамран сум, аймаг, улс, тив, дэлхийд дамжин тархах аюултай, эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг, олон улсын худалдааны хорио цээрт өвчин юм. Туруутан тэжээвэр болон зэрлэг амьтад өвчилнө. Өвчний нууц үе 1-14 хоног. Шүлхий нь салаа туурайтай мал, амьтдыг өвчлүүлэн богино хугацаанд маш хурдан тархаж, үлэмж хэмжээний газар нутаг, улс орныг, олон улсыг хамран энзоот, эпизооти, панзооти гэсэн 3 хэлбэрээр гардаг онц аюултай гоц халдварт өвчин юм.
  • 3. ШҮЛХИЙН ВИРУСЫН ТАЛААР Шүлхий өвчний үүсгэгч вирус нь Пикорновиридэ ангийн Афтовирус зүйлд хамаардаг, А, О, Ази-1, С, САТ-1, САТ-2, САТ-3 гэсэн дархлаа төрүүлэх чанараараа өөр долоон хэвшил, 60 гаруй дэд хэвшилтэй. Анх 1897 онд Friedrich Loeffler шүлхий өвчин нь вирусээр өвчилж байгааг харуулсан бөгөөд тэр халдвар авсан үхсэн малын цусыг нь Chamberland шүүлтүүрээр шүүж, цуглуулсан шингэн цусаар нь эрүүл амьтдад өвчин үүсгэж болж байсан юм. Эдгээр вирүсээс А, О, С гурав нь дэлхийн янз бүрийн улсад тархсан байдаг. Харин САТ-1, САТ-2, САТ-3 (Southern African Territories) хэвшинж нь Африк, Ойрх Дорнодын улс орнуудад байдаг. Үлдсэн нэг болох ази-1 хэвшинж нь Ази тив, Ойрх болон Дундад Дорнодын орнуудад голлон байдаг.
  • 4. ШҮЛХИЙН ОНЦЛОГ, ШИНЖ ТЭМДЭГ Шүлхийгээр өвдсөн мал амьтанд илэрдэг хамгийн онцлог шинж бол амны хөндийн салт бүрхэвч нь үрэвсэн цэврүүтсэнээс шүлс нь асгарч, туурай нь үрэвсэж өвчилдөг. Ийм учраас зарим улсад энэ өвчнийг “Туурай болон амны өвчин” гэж нэрлэдэг билээ. Энэ нь олон улсын нэршлээр “Foot and Mouth Disease” буюу (FMD) гэдэг.
  • 5. ХАЛДВАР ДАМЖИХ ЗАМ БА НӨХЦӨЛ Халдварын голомт нь өвчтэй, өвчлөөд эдгэрсэн, халдвар авсан мал, амьтан, тэдгээрийн нус, шүлс, шээс, баас, сүү, үр зэрэгтэй хамт ялгаран гарсан вирүсээр бохирлогдсон уяа, зогсоол, хашаа саравч, өтөг, бууц, ус, тэжээл, бэлчээр, мал, амьтны тоног хэрэгсэл, гутал хувцас зэрэг болно. Ихэнхдээ шүлхийн халдвар өвчтэй, халдвартай мал амьтнаас шүлхийд мэдрэг мал, амьтанд шууд хавьтлын замаар болон шүлхийн вирусээр бохирлогдсон зүйлээр дамжин тархах бөгөөд өвчний голомтод ойр байсан мал, амьтанд амьсгалын замаар халдаж болно. Чийглэг, бүрхэг, хүйтэн цаг агаартай үед шүлхийн вирус алс хол салхиар зөөгдөн халдварлах боломжтой.
  • 6. Дамжуулагч хүчин зүйлс: 1. Мал, амьтан болон зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөн • Мал, амьтан болон зэрлэг амьтдаар дамжин маш богино хугацаанд тархана. • Шүлхий нь бэлчээрээр дамжиж цагаан зээр болон бусад зэрлэг туруутан амьтдаар гэрийн малд, харин өвчилсөн зэрлэг туруутан бусаддаа дамжуулах замаар халдварлах өндөр магадлалтай. 2. Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нийлүүлэлт экспорт, импорт Өвчний халдварын голомт бүхий бүс нутгаас мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээл бэлтгэн нийлүүлэх үед өвчний халдвар дамжих эрсдэлтэй. 3. Хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн
  • 7. ШҮЛХИЙН ӨВЧИН ГАРСАН ҮЕИЙН АНГИЛАЛ Шүлхий өвчин гарсан үед дөрвөн бүс болгон ангилдаг. Үүнд: 1. Халдварын голомтын бүс 2. Сэжигтэй бүс 3. Хамгаалалтын бүс 4. Эрүүл бүс
  • 8. 1.Халдварын голомтын бүс Өвчин гарсан бүс нутаг дэвсгэрт бэлчээр, ус нэгтэй, мал нь хоорондоо нийлэх боломжтой, ойр, саахалт байгаа хэсэг хот айлуудын аль нэгнийд нь шүлхий өвчин гарсан тохиолдолд тэдгээрийг нийтэд нь халдварын голомт хэмээн үзэж мал эмнэлгийн хорио цээрийн онцгой дэглэм тогтоож, бусад хот айлуудаас зааглан тусгаарлаж, харуул, постууд гарган тухайн бүсээс хүн, мал гадагш зорчихоос хамгаалах арга хэмжээ авна.
  • 9. 2.Сэжигтэй бүс Бэлчээр, ус тусгаар боловч халдварын голомттой хил залгаа оршдог, мал нь өвчний халдвар авсан байж болзошгүй, малд нь өвчний ил шинж тэмдэг илрээгүй байгаа хот айлуудыг хамруулан сэжигтэй бүсийн заагийг тодорхойлж, хорио цээр тогтоож, байнгын харуул, пост гарган ажиллуулна.
  • 10. 3.Хамгаалалтын бүс Голомт болон сэжигтэй бүсээс алслагдсан, өвчний халдвар илэрснээс хойш дээрх бүсүүдээс хүн, мал тухайн нутаг дэвсгэрт орж ирээгүй, мал нь өвчний шинж тэмдэг илрээгүй байгаа хот айлуудыг хамруулан хамгаалалтын бүсийн заагийг тодорхойлж, хязгаарлалт тогтооно. Хамгаалалтын бүсийн өргөн нь сэжигтэй бүсээс 10 км–ын зайд байх бөгөөд өдрийн цагаар харуул, пост томилон ажиллуулна.
  • 11. 4.Эрүүл бүс Хамгаалалтын бүсийн заагаас гадна орших, өвчний халдвар дамжаагүй нь баттай мэдэгдэж байгаа нутаг дэвсгэрийг эрүүл бүс гэж үзнэ.
  • 12. ХОРИО ЦЭЭР 1. Хорио цээр тогтоон, халдвар авсан өвчлөмтгий бүх малыг устгаж, сэжигтэй малыг вакцинжуулан халдварын тархалтыг хязгаарласны дараа, вакцин тарьсан бүх малаа нядалж хэрэгцээлээд эрүүл малд шинжилгээ хийж урвалаар эерэг бие илрээгүй тохиолдолд 3 сарын дараа шүлхий өвчингүй статусаа сэргээнэ. 2. Шүлхий өвчтэй малтай харьцан ажиллаж байсан хүний багалзуурын салсанд шүлхийн вирус түр хадгалагдаж халдвар тараах эрсдэлтэй тул голомтоос гарснаас хойш 3-5 хоног мал, амьтантай газар очихыг хориглоно.
  • 13. ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ҮЕД ЭМЧИЛГЭЭ ХИЙХГҮЙ ШУУД УСТГАНА