SlideShare una empresa de Scribd logo
1 de 106
Descargar para leer sin conexión
ГАРЧИГ
1
1. ХОЁР ТӨМСНИЙ ТҮҮХ
2. ЗЭН БАГШ БОЛОН ТАВАН ЗУУН ФЛАМИНГО ШУВУУ
3. САРМАГЧИН – ЛАМ
4. ТОТИЙН ЗӨВЛӨГӨӨ
5. ЭМЭЭЛНИЙ ТҮҮХ
6. БИЛЭГ УХААНГҮЙГЭЭР ИД ШИДИЙН ХҮЧИЙГ АШИГЛАХЫН АЮУЛ
7. ХЭТ ШУНАЛ
8. ЭНЭ БОЛ ЗАМБАРААГҮЙ ЕРТӨНЦ
9. МОСЕС ШАВЬ БАЙХДАА ДУУГҮЙ ХҮЛЦЭНГҮЙ БАЙСАН НЬ.
10. ОЙ МОДЫГ ХАМГААЛСАН ШУВУУ
11. БАГШИЙН ДОТООД МЭДРЭМЖ /ЯЛААНЫ ТУХАЙ ТҮҮХ, ШУВУУНЫ
ТҮҮХ/
12. ХААНЫГ СОНГОСОН ОХИН
13. ХАЙР БА ӨШ ХОНЗОН
14. ГАЙ ЗОВЛОН АМНААС ЭХЭЛДЭГ
15. БАГШИЙН ХҮЧИНД ИТГЭХ
16. ГЭГЭЭРСЭН ШИДЭТ ДАГИНАС
17. ЭХИЙН ЗӨВЛӨГӨӨ
18. ВИКТОРИЙ ХААН БА ТАВАН ЗУУН ГУЙЛГАЧИД
19. ТЭСВЭР ТЭВЧЭЭРТЭЙ ГҮНЖ
20. ХАРАМЧ ЭМГЭН
21. ХИЧЭЭНГҮЙ ГУРВАН ЗАРЦ
22. ТӨЛӨВ ТҮВШИН БАЙДАЛД СУРАЛЦСАН НЬ
23. УЛААН БА НОГООН БУГ
24. ИД ШИДЭТ САНДАЛ
25. БУРХАНД ИТГЭХ БИДНИЙ ИТГЭЛ
26. БИД БАГШИЙН ГАДНАХ ҮЙЛДЛИЙГ ДУУРИАЖ БОЛОХГҮЙ
27. БҮХ ЮМ БОДЛООС ҮҮДДЭГ
28. ОЮУН УХААНЫ ДАДАЛТАНГУУД ӨӨРСДИЙНХӨӨ ХЭРЭГЦЭЭГ
ХАНГАДАГ
БАЙХ ХЭРЭГТЭЙ
29. ТОМ ГУТЛЫН НОМЫН ЦОГЦОС
30. БУРХАНД ӨРГӨХ ЖИНХЭНЭ ӨРГӨЛ
31. ХӨГШИН ГУЙЛГАЧИН ЭМЭГТЭЙН МЭРГЭН УХААН
32. БҮХНИЙГ ЧАДАГЧ БУРХАН БҮГДИЙГ ХАЙРЛАДАГ
33. МӨНХ АМЬДРАХ НУУЦ АРГА
34. ШУДРАГА ХАЙР
35. БУЯНЫ ӨГЛӨГӨӨС БОЛЖ ЗАНГАНД ОРСОН НЬ
36. ИХ БАГШИЙН БОЛЗОЛ НӨХЦӨЛГҮЙ ХАЙР
37. ХУЛГАЙЧ ОЮУН УХААНЫ ДАДАЛТАН БОЛСОН НЬ.
2
2
ХОЁР ТӨМСНИЙ ҮЛГЭР
Эрт урьдын цагт нэгэн Гүрүтэй буюу Их Багшаас зөрөх нь ямар ярвигтай
болох тухай сайхан үлгэрийг өнөөдөр би та бүхэнтэй хуваалцахыг хүссэн юм.
Их Багш байх нь их бэрхтэй. Их Багшийг эрж олох нь бүр ч хэцүү бөгөөд тэр их
Багшид итгэх, найдах, мөн түүнээс зөрөх нь бүр ч илүү их ярвигтай байдаг
тухай энэ үлгэрт өгүүлнэ.
Дээр үед их өндөр дэстэй алдартай нэгэн Багш байжээ. Гэвч тэр “Их
Багш” бидний төсөөлдөгтэй адилгүй хүн байсан. Заримдаа тэр шавь нартайгаа
ширүүн харьцдаг. /инээв/ Магадгүй тэр ер нь ганц хоёр цохидог ч байсан байх,
яг л Төвдийн аугаа иогч Милярба болон түүний багш шиг. Тэр Багш бол их
Багш нар хэзээ ч хийх ёсгүй гэж бидний үздэг бүх л төрлийн зүйлийг хийдэг
байжээ. Жишээлбэл: Хэрэв бид, “Их Багш нар хэзээ ч уурладаггүй” байх гэж
бодвол тэр харин ч их ууртай.
Их Багш болно гэдэг бол бүхнээс илүү чадварлаг байх ёстой болдог.
/инээв/ Хэрэв та нар хэвийн хүн бол их багш болж чадахгүй, яагаад гэвэл энэ
ертөнцөд бүх юм эсрэгээр байдаг, бүх юм эмх замбараагүй байдаг. Сайн юмыг
бид муу гэж бодно, муу юмыг бид сайшаах буюу сайн гэж бодно. Та нар зөвхөн
бүрэн гэгээрсэн үедээ л энэ ертөнц дэх бүх л зүйлсийн хөгтэй байдлыг бүрэн
дүүрэн харж чадна. Тэгээд та нар бусдаас илүү авхаалжтай сэргэлэн болно, их л
аз жаргалтай чадварлаг нэг үгээр хэлбэл бүхнийг чаддаг, жирийн хүнд байж
боломгүй үлгэрийн юм шиг байдалд орно гэсэн үг юм.
Нэгэн өдөр тэр “гайхалтай” их Багш нэг шавьдаа хоёр төмс аваад явж ид
гэж хэлжээ. Тэр шавьдаа хоёр төмсийг заавал хоёуланг нь идэх ёстой гэж дахин
дахин онцлон анхааруулаад байж. Тэгээд шавиа дахин дуудаад, “Чи энэ хоёр
төмсийг заавал хоёуланг нь идэх ёстой шүү” гэж хэлжээ.
Шавь Багшийнхаа гараас хоёр төмс аваад гадаа гарч суугаад идэж эхлэв
ээ. Хоёр төмсийг иднэ гэдэг чинь үнэхээр хялбар биш гэж үү? Та нар үүнийг
тийм ч хатуу сорилт биш гэж бодож байгаа. Хүн бүр л хоёрхон төмсийг идэж
чадна шүү дээ. Ингээд тэрээр төмсөө идэх зуураа “Багш үүнийг идүүлдэг нь яаж
байгаа юм бол?” гэж өөрөөсөө дахин дахин асууж байлаа.
Тэр иймэрхүү зүйл бодсоор л байв. Шавь нь эдүгээг хүртэл маш урт
хугацаагаар багшийгаа дагаж байгаа учир ямар ч байсан багш хэлсэн юм чинь
нэг учир шалтгаан байгаа иймээс дуулгавартай байх ёстой гэж бодож. Ингээд
тэр тэндээ суугаад идсээр...л.
Нэгийгээ хэдийнээ дуусгачхаад нөгөөдхийг нь хальсалж эхлэв. Тэгтэл нэг
маш өлсгөлөн хариугүй үхэх шахсан гуйлгачин ирээд, “Энэ төмсөө надад өгөөч,
гуйж байна, тэгээч дээ, би олон өдөр юу ч идээгүй, та нэгийг идчихсэн шүү дээ.
Хэрэв та үүнийгээ надад өгөхгүй бол би үхэх нь байна!” гэжээ.
3
Ийм нөхцөлд та нар яах вэ? Та нар Багшийнхаа үгнээс зөрөх үү, эсвэл
нигүүлсэнгүй чанарыг зөрчих үү? Багш нь түүнийг тэр хоёр төмсийг заавал
хоёуланг нь идээрэй гэж онцлон анхааруулсан бөгөөд дүрэм ёсоор бол та нар
багшийнхаа үгнээс хэзээ ч зөрөх ёсгүй байлаа. Гэвч өлсгөлөн хүнд идэх юм
өгөхгүй байх нь маш хэрцгий явдал болно. Тэгж бодоход түүний ухаан санаа нь
Багш, гуйлгачин хоёрын дунд нааш цааш давалгаалан байлаа. Гэтэл гуйлгачин
орилон газар үхэдхийн унаж, үхлийн ирмэгт туллаа. Иймээс нөгөө шавь түүнд
үлдсэн нэг төмсөө даруй өгөв. Тэгээд тэр гэрлүүгээ явж, гуйлгачин ч бас
үзэгдэхээ больжээ.
Мань хүн гэртээ ирээд багшдаа болсон явдлаа илтгэжээ. Харин Багш нь
түүнийг загнаж хашгичлаа. Шавиа үгнээс нь зөрлөө гэсэн дээ биш, харин шавиа
өрөвдсөндөө, харамссаны улмаас хашгичин загнажээ. Тэр хоёр дахь төмс бол
оюун санааны гэгээрлийн дээд зэргийн, төгс гэгээрлийг өгөх адистай юм
байжээ. Харин эхний төмс бол энэ ертөнцийн бэл хөрөнгө, амжилт, алдар
нэрийн адистай байв. Багш, “Чи минь ямар ч мунхаг юм бэ?” гэж. “Энэ бол
чиний хувь тавилан ч байж магадгүй. Гэвч хоёр дахь адислалыг хүртэж
чадаагүй нь их харамсалтай байна даа” хэмээн шүүрс алджээ.
Хожим шавь нь энэ ертөнцөд үргэлж од хийморьтой байж, алдар нэрд
хүрч, маш их мөнгөний орлоготой болсон боловч тэр их Багш болсонгүй,
өөрөөр хэлбэл орчлон дахь хамгийн дээд түвшин, хамгийн эцсийн зорилгодоо
тэр хэзээ ч хүрээгүй юм.
.................оОо..............
Энэ бол бидний ихэнхэд нь байдаг асуудал юм. Бид өөрсдийгөө бүгдийг
ойлгож мэддэг ба бүгдийг зохицуулж чадна гэж боддог. Бид мөн өөрсдийгөө
ямар ч “би” үгүй гэж боддог. Бид Багшийг дагах буюу түүнээс зөрөх нь маш
хялбар гэж боддог. Гэтэл үгүй юмаа, энэ бол тийм ч хялбар биш. Хоёрхон төмс
идэхийн төлөө та нарт асуудал учирч байгаа биздээ? /инээв/
Иймээс бусад ямар нэг хүнд сорилтыг мөрөөдөхөд ч бэрхтэй. Яагаад гэвэл
бид дэндүү их урьдаас тааварласан санаа бодлууд, хэтэрхий их буруу зуршилтай
байдаг, мөн нийгмийн ёс заншил, хэвшил, уг суурь соёл, боловсрол,
хүмүүжлийн байдал ...гэх зэрэг нь хэдэн мянган жилээр бэхэжсэн байдаг. Бид
эдгээр зүйлээр уураг тархиа дүүргэсэн байдаг болохоор үүнийг богино
хугацаанд угааж зайлуулахад хүнд юм.
Бид өөрсдийгөө зөв бурууг ялгаж чаддаг гэж үргэлж боддог. Биднийг
гэгээрэхэд эдгээр балай заншлууд ямар хэрэгтэй юм бэ? Эдгээр нь бидний замд
л саад болно. Багш бидэнд нэг зүйлийг хий гэж хэлэх бүр бид, “Үгүй, үгүй би
үүнийг мэднэ. Миний ээж надад ингэж хэлсэн, сургуулийн багш маань ч тэгж
хэлсэн, сүмийн лам минь ч тэгж хэлсэн” гэж боддог учраас бид өөрөөр юм
хийсээр байдаг. Багш биднээр хийлгэхийг хүссэн юмны яг эсрэгээр нь бид
хийдэг, тэгээд багш үргэлж бидний балай зуршилтай тэмцэх хэрэгтэй болдог.
Иймээс бидний ихэнх нь сохор, дүлий ба дүйнгэ байдгийг зөвхөн Багш л
4
4
маргаангүй харж чаддаг. Зарим нэг хүмүүс зөвхөн бүдэг бадаг замыг хардаг,
зарим нь замын хагасыг хардаг, гэхдээ бүгдийг харж чадахгүй ээ. Бид харж
байна, ойлгож байна гэж боддог боловч энэ үгүй юм. Энэ ертөнцийн хоосон
чанар бол үнэхээр аугаа юм. Маяагийн ажил болох энэ бүтээл үнэхээр
гайхалтай. Энэ ов мэх бидний итгэмээргүй ямар ч юманд биднийг итгүүлдэг.
Энэ хоосноос биднийг гаргахаар хэн нэг нь биднийг сэрээх, гэгээрүүлэх гэж
ирэх хүртэл бид түүнийг /Маяаг/ маш үнэнчээр, эелдэгээр, хүлцэнгүйгээр
дагадаг. Гэвч бид бас тийм ч хурдан сэрдэггүй. Яг л өглөө болоод цагны
сэрүүлэг дуугарч байвч бид “Еэ.. өө...,” гээд сэрүүлгийг нь дуугараад байхаар нь
унтраачхаад эргээд унтчихдаг шиг юм.
Тийм учраас бидэнд ийм олон шашин байгаа бөгөөд мөн гэтэлгэж чадна
гэсэн маш олон арга замууд гарч ирсэн байна. Үүнийг харин бид юу гэж үзэх
вэ? энэ ертөнцөд өдөр бүр маш олон хүн суурьшиж байна. Энэ нь манай
ертөнцөөс нэг ч хүн чөлөөлөгдөхгүй байна гэсэн үг буюу, эсвэл тун цөөн хүн
чөлөөлөгдөж байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл яагаад хүн ам багасахгүй байна?
Хэрэв олон хүн чөлөөлөгдөөд гэртээ харьж тэнгэрийн элч болж, Бурханы туслах
болж, Бурханы хүү, охин болж үүрд диваажинд амьдарч байвал энэ ертөнцийн
хүмүүс хорогдох болно шүү дээ.
...............оОо...............
ЗЭН БАГШ БОЛОН ТАВАН ЗУУН ФЛАМИНГО ШУВУУ
Олон жилийн өмнө он цагийн туршид маш сайн бясалгал хийдэг нэгэн
лам байжээ. Тэр хэдэн төрөлдөө лам хувраг байсан боловч үхэж төрөхөөс
чөлөөлөгдөж чадаагүй юм. Сахилаа чанд мөрдөж, буян их хийснээр та нар лам
болж болноо, гэхдээ гэгээрэлд хүрч чадахгүй бол дараагийн төрөлдөө ядаж л
дахин лам болно гэсэн итгэлтэй байж чадвал хамгийн сайн. Үнэндээ ийм байвал
маш сайн яагаад гэвэл таны хүч, бүр лам болоход ч хүрэх чадваргүй байж
болно.
Нөгөөх лам маань нилээд хугацааны турш эргэн төрөхдөө дандаа лам
төрлийг таван зуун жилийн турш авчээ. Эрхэм ламтан төрөл бүхэндээ улам илүү
буянтай болж байж. Хэдийгээр тэрээр гэгээрэлд хүрч чадаагүй боловч тэр
сахилыг хатуу чанд сахиж, үнэхээр буянтай, чин сэтгэлтэй байсан гэнэ.
Өнгөрсөн хугацаанд тэр лам хаа сайгүй бадар барин сургаал айлдан явахад нь
таван зуун Фламинго шувуу үргэлж түүнийг дагадаг байжээ. Энэ хачин
үзэгдлийг хүмүүс их сониучирхан харна. Билгийн нүд нь хөгжсөн зарим хүмүүс
үүнийг хараад, үнэндээ эдгээр шувууд өмнөх амьдралдаа түүний шавь нар нь
байсан байна гэдгийг хэлж чадна.
5
Тийнхүү тэр таван зуун шавьтай байсан боловч түүний билэг ухааны
чадал хангалттай хүчтэй байгаагүйгээс тэднийгээ чөлөөлтөнд хүргэж чадаагүй
ажээ.
Түүнийг гадагшаа өргөл барьц авах гэж, ариун үйл явдал, баяр наадамд
оролцох гэж мөн сургаал айлдах гэж явах, ер нь хаашаа ч гэсэн явахад нь
түүний шавь нар үргэлж түүнтэй хамт явахыг хүсдэг байв. Тэд нар, “Багшаа,
бүх хүрээ хийдийн хүмүүс адил тэнцүү гэж та дандаа ярьдаг шүү дээ. Тэгээд
ямар нэг зугаа цэнгэлд оролцохоор та гадагшаа үргэлж явдаг боловч биднийг
ховорхон дагуулж явах юм” гэж гомдолдог байжээ.
Үнэндээ бол Багш нь тэдэнд магтаал, өргөл барьц хүртэх буян нь
хангалтгүйг мэддэг. Харин энгийн хүн байхыг түүний шавь нар ойлгодоггүй ба
тэд материаллаг зүйлд тэр дороо л татагддаг байв. Ингээд Багшид өөр ямар ч
сонголт байгаагүйгээс гадагш явах болгондоо тэднийг дагуулж явдаг болсон
юм. Хожим тэдгээр таван зуун шавь нар нь үхэцгээгээд дараагийн төрөлдөө тэд
эргээд лам болж чадалгүй харин Фламинго шувуу болцгоосон байна. Зөвхөн
тэдний багш л эргээд лам болж чаджээ. Ийнхүү түүнийг гадагш явах болгонд
тэдгээр таван зуун шавь буюу Фламинго шувууд түүнтэй хамт явдаг болсон нь
шавь нар болон эрхэм Багшийн хоорондын барилдлагатай холбоотой юмсанжээ.
...............оОо...............
Нэгэнт л багш өөрийгөө чөлөөлж чадаагүй учир мэдээж хэрэг өөрийн
цээрлэлээ хүлээх ёстой шавь нараа ч чөлөөлж чадсангүй. Хэрэв таны Багш аугаа
их чадвартай бол танд учирсан өчүүхэн үйл түйтгэрээс таныг ангижруулж
чадна. Энэ үлгэр танд яагаад заавал сайн Багш хэрэгтэй байдгийг хэлж өгч
байна.
САРМАГЧИН - ЛАМ
...Олон жилийн өмнө энэ төрөлдөө сармагчин болж төрсөн нэгэн лам
байжээ. Буддаг Үнэн ёсыг номлох гэж энэ ертөнцөд ирэхэд нь олон лам
хуврагууд түүнд шавь орж суралцсан гэнэ.Тэднээс зарим нь архадын зэрэгт
хүрсэн байсан боловч ихэнх хүмүүс үүнийг мэддэггүй байв. Бусад лам нар
заримдаа тэднээр доог тохуу хийнэ. Яагаад гэхээр тэдний зарим нь нэг их
аятайхан харагддаггүй төдийгүй бага зэрэг инээдэмтэй харагддаг байж л дээ.
Тэдний нэгийг над шиг Сума-Зу гэж дууддаг байв.
Эдний дотор нэг тун их шооч лам байжээ. Тэр тэдгээр өндөр дэстэй лам
нарын нэгийг дов толгодоор уруудан гүйж байхыг харах болгондоо “Чи яг тэр
толгодоор гүйж явдаг сармагчин шиг харагдаж байна” гэж шоолдог байжээ.
Тэр, ламыг сармагчин гэж дуудаж түүнийг шоолдог байснаас таван зуун
төрөлдөө сармагчин болж төрж гэнэ.
Ийнхүү monk, monkey гэдэг үгэнд хоёрхон үсэгний ялгаа байдаг нь лам
хуврагийг шоолж, элэг доог хийж болохгүй, үүнээс болгоомжил гэсэн үг юм.
6
6
Хэрэв та жирийн нэг ламыг доог тохуу хийвэл бүх юм зүгээр өнгөрч болох юм.
Гэтэл тэр лам архадын зэрэгт хүрсэн байвал та асуудалд орох болно. Та аль лам
хэдийнээ архад болсныг, аль ламынх нь оюун ухааны бясалгал илүү өндөр
түвшинд хүрснийг хэзээ ч мэдэж чадахгүй. Иймд та нар маш анхаарал
болгоомжтой байх хэрэгтэй.
Ялангуяа та бүхний хүсэлтийг ёсоор болгож, та бүхэнд үнэн ёсыг зааж
сургахаар Миолигаас танай улс руу миний илгээсэн хуврагийг доог тохуу
болгож болохгүй, мөн тэднийг бие бялдрын хувьд сэтгэлийг татах гэж хичээж
болохгүй. Буддизмын ёсоор амьд Буддагийн шавь болсон хуврагийг татахыг
хичээвэл энэ нь аймшигтай нүгэл болдог байна.
...............оОо................
ТОТИЙН ЗӨВЛӨГӨӨ
Энэ бол “Тотийн зөвлөгөө” гэж нэрлэдэг еврей үлгэр юм.
Ордонд амьдардаг “Хааны угсаа” гэж дуудагддаг ер бусын онцгой нэг
тоть байжээ. Тэр тоть их тансаг, маш үзэсгэлэнтэй, магадгүй зарим талаар
“надтай” төстэй гэнэ. /инээв/ Түүний эзэн нь гүнж бөгөөд түүнд маш их
хайртай байжээ. Тоть зөвхөн үзэсгэлэнтэй төдийгүй ганган дэгжин сайхан
харагддаг ба ёс журмыг сайн мэддэг учраас тэд хоёулаа их сайхан байдаг байв.
Тэр цай уухдаа ч яавал сайхан янз төрхтэй байхаа анхаарч байх шиг, явахдаа ч
хааны төрхтэй, гуя ташаагаараа тал тал руу найган хөнгөн алхалж, нэг алхам
урагшилж зургаан алхам ухрах ....гэх мэт. Энэ тоть иймэрхүү маш дэгжин. Иймд
түүнийг “Хатагтай тоть” гэж дуудацгаадаг гэнэ.
Яагаад гэхээр тоть хааны гэр бүлд харъяалагддаг мөн маш үзэсгэлэнтэй
гоё, бас хааны ордонд удаан амьдарсан, хааны гэр бүлийн нэг гишүүн юм. Тэр
тоть ярьж чаддаг төдийгүй Ариун нэрсийг ч цээжээр уншиж магадгүй. Тэр их
сэргэлэн цовоо бас хүний хэлээр чөлөөтэй сайн ярина. Түүний тор нь их сүрлэг
чимэглэгдсэн, алтаар хийж очир алмааз, сувд, шүрээр товруу гарган урласан ...
өө маш олон эрдэнэсийн чулуутай юмсанжээ.
Өдөр бүр, гүнж бараа бологчоо хэд хэдэн удаа дуудаж тоть руу
үйлчлүүлэхээр явуулдаг байв. Иймдээ ч түүнд өдөр тутам дутагдаж гачигдах
юм юу ч үгүй. Тэр толгойдоо янз янзын малгай өмсч, сүүлэндээ янз бүрийн сувд
зүүж, жигүүрэндээ төрөл бүрийн бадмаарагтай. Өдөр бүр түүний сүүлэнд олон
төрлийн эрдэнэсийн чулуу сүлжинэ.Иймээс түүний бүх л бие гэрэлтэн
гялалзана. Хоолны цаг болоход бүр юу гэж бодно, адисласан хоол торлуу нь
хүргэж өгнө. Тэр хоол хайж хаашаа ч явахгүй.
Түүний уудаг усыг Ян Мин уулны горхиноос авчирдаг, энэ усыг маш
сайхан амттай гэцгээдэг юм билээ. Цаашилбал энэ ус маш зөөлөн, усанд ороход
7
ч дулаан. Тийм болохоор нэгэн тайган Ян Мин ууланд очиж өдөр бүр нэг лонх
ус авчирдаг байв. Үе үе сар бүрийн эхний болон арван тав дахь өдөр, мөн хагас
сайн өдрүүдэд усны амтыг өөрчлөхийн тулд өөр нэг тайган Миоли руу явж
Нектар голоос ус цуглуулан авчирна.
Тоть өөрөө их өнгөлөг. Түүний өдний зарим нь ногоон, зарим нь цэнхэр
бөгөөд эдгээр нь гялалзан гэрэлтэж байдаг. Тотийг бас их сэргэлэн цовоо гэж
ярьдаг. Хэрэв эзэн нь тэр Нектар голын усыг адислахгүй бол усыг уухаас
татгалздаг. Тэгээд тэр тайганыг Ариун нэрсийг цээжээр уншихыг шаарддаг
бөгөөд зөвхөн тайганыг Ариун нэрсийг нилээд хугацаанд уншиж Ян Мин
уулнаас болон Нектар голоос авчирсан усыг адисласны дараа тэр уухыг
зөвшөөрдөг гэнэ. /инээв/ Хоолоо идэхийнхээ өмнө юуны түрүүн Бурханд
өргөлгүй залгичихдаг та нарын заримтай адил биш. Тийм үү. Хэрэв та нар
хэдийнээ залгичихсан бол одоо яая гэхэв. Та нарын хувьд түүнийг Бурханд
өргөхийн тулд бөөлжиж гаргалтай биш. Нарны хүрдэнд очсон хоолоо
адислахыг дотоодын Багшдаа хандан тэр дороо залбирч гуй. Тэр адислах хүч
бол яг адил үйлчилнэ. Үүнд ходоодны нугалаанууд ч саад болж чадахгүй. Үүн
дээр асуудал байхгүй. Энэ адислах хүч бол хоолойгоор өнгөрөөд, ходоод руу
доош орсон, аль хэдийн залгичихсан хоолыг ч адислаж чадна.
За одоо бүгдээрээ үлгэрийнхээ дараагийн хэсэг рүү оръё. Надад тэр
тотины мэргэн ухаан болон түүний гоё сайхан байдлыг дүрслэх үг ч олдохгүй
байна.Тоть үргэлж сайхан байдаг ба өдөр бүр яаж энэ байдлаар харагдаж байхаа
мэддэг байв. Тэр нэг л өдөр үзэсгэлэнтэй болоогүй юм. Тэр төрсөн цагаасаа л
зөвхөн Нектар голын ус ууж, Бурханд өргөсөн, мөн Ариун нэрсээр адислагдсан,
амттай хоол иддэг байсан учраас энэ нь түүнийг өдрөөс өдөрт улам улам илүү
сайхан болгож байжээ.
Үүнээс гадна тоть өдөр бүр хоёр цаг хагас бясалгал хийдэг. Мөн цэвэр
цагаан хоолтон ба ганц ч шавьж идэж байгаагүй. Санамсаргүй алдаагаар нэг
шавьж залгичих явдал гарвал тэр бяцхан хорхойн ширхэг үс бүрийг бөөлжиж
гаргаж чадна. Тэр бага залуу байхаасаа л цагаан хоолтон болохоор шийдсэн
бөгөөд түүний элэнц өвгөөс эхлэн бүгдээрээ Аръяабалын аргаар бясалгаж
байсан гэж сонссон. Тоть бясалгаад нилээд өндөр түвшинд хүрсэн, тиймээс
гүнж түүнд их хайртай. Магадгүй үүнээс болж тун сайн уур амьсгал тогтсон
байлаа. Түүний гоо үзэмж дотроосоо цацран гардаг.
Нэг өдөр гүнж нэлээд хол газар орших нэгэн улсад их ховор төрлийн
сүрчиг байдгийг сонсоод өөрийн ордондоо тогтож суухаа болив. Ингээд тэр
тайганаас сүрчгийг өөрт нь авчирч өгөхийг гуйв. Тэр тайган нь тотины сайн
найз нь бөгөөд тэр өдөр бүр түүнтэй ярилцдаг байжээ. Ордон дахь тайганууд
ихэвчлэн их уйдацгаадаг. Учир нь тэд эмэгтэй найзтай болж чадахгүй. Тэдний
амьдрал юуны төлөө байдаг гэж та нар бодож байна? Иймээс тэр тайган ч
ихэвчлэн уйтгартай байдаг бөгөөд чухам тотитой тэрээр өдөр бүр өөрийн
хувийн хэрэг явдлаа ярилцаж байдагтаа тэр баяртай байдаг байжээ. Хөөх! Тэр
хоёр ямар дотны найзууд гэж бодож байна.
8
8
Тэр өдөр тайган явахын өмнө мэдээж тотинд хэлэхээр очлоо. Хэдийгээр
энэ томилолт нууц байсан ч тэр өөрийн сайн найздаа очиж “баяртай Сенёра”
гэж хэлэх хүслээ тогтоож чадаагүй юм. Тайганыг тийм урт аялалаар явахыг
сонссон тэр мэдээж түүнийг их үгүйлэх болно. Ийнхүү тэдний салах ёс
гүйцэтгэх үйл явц нь сэтгэл хөдлөм зүйл болсон юм. Тиймээс ч тоть тайгантай
нөхөрлөсөн нөхөрлөлөө маш их хайрладаг бөгөөд юу үүнийг нь илүү дотно
болгосон бэ? (Танхимаас: Гүнж,“Эрх чөлөө”). Юун гүнж. Гүнж бол зөвхөн
түүнийг доош хүлж байгаа л нэгэн. Яагаад тоть гүнжийн үнэт зүйл байх ёстой
юм бэ? Үүнтэй адил та нар бол сатаны үнэт эрдэнэ нь юм. Энэ ертөнц та нарыг
доош хүлж байна, бас та нар түүний үнэт эрдэнэ нь, энэ амьдралын үнэт эрдэнэ
нь, энэ биеийн үнэт эрдэнэ болох та нар энэ биеийг тийм чухал, тийм сайхан,
мөн тийм хүчтэй г.м боддог. Энэ бие бол бидний сүнсийг энд хүлж байдаг, энд
цоожилж байдаг.
Бид энэ биеийг анхаарч өглөөнөөс орой хүртэл улаан ногоон өнгөөр
будаж, түүнийг сайхан болгодог, яг над шиг. Тэгээд бид жинхэнэ өөрийгөө энэ
бие биш гэдгээ мартдаг. Одоо би өөрийн сүнсээ мартжээ. Яагаад гэвэл тэр
гүйгээд явчихсан. Тэр зөвхөн миний биеийг орхисон байна, энэ ямар ч байсан
хамаагүй.
Иймээс тотины үнэт эрдэнэ бол хамгаас чухал эрх чөлөө учраас өдөржин
шөнөжин холдон нисэхийг л боддог байв. Хэдийгээр түүнд улаан ногоон
энгэсэг нялж, уруулын будаг г.м янз бүрийн зүйлээр будаж гоёж байвч сэтгэл
зүрх нь зөвхөн эндээс холдон нисэхийг л бодож байсан, өөр юу ч хэрэггүй.
Мэдээж тэр юм идэх хэрэгтэй, мөн тэдгээр сайхан хувцаснуудыг өмсөх ёстой
яагаад гэвэл ордонд та нар эелдэг боловсон, дэгтэй байх хэрэгтэй. Харин оюун
санаа нь бүх л өдрийн турш билгийн нүдэндээ төвлөрч зөвхөн зугтаахаа л
боддог байв. Тиймээс тайганд “Өө. Бид чинь сайн найзууд билээ. Би чамаас ач
ивээл гуйж байна. Марталгүй гүйцэтгэж өгнө үү!” гэжээ.
Тайган хэлсэн нь: “Тэгэлгүй яахав. Би чиний төлөө бүхнийг хийнэ”гэв.Тэд
ийм л сайн найзууд юмсанжээ.
Тоть хэлсэн нь: “Хэрэв чамайг аялалаар явж байхад зам зуурт чинь надтай
адилхан тотинууд тохиолдож магадгүй, тэд бол миний найзууд, төрөл төрөгсөд
минь юм. Чи тэдэнд намайг энд занганд орсон байна, гэж хэлэх хэрэгтэй. Би
асар их шаналж, үнэнхүү эрх чөлөөгүй байна. Энд байгаа бүх юм, сайн хоол унд
бол миний хувьд юу ч биш. Эдгээр сувд, үнэт чулуунууд миний хувьд ямар ч
үнэ цэнэгүй эд. Чи тэднээс намайг аврах ямар нэгэн аргыг асууж ирж чадах
уу?”гэв.
Тайган хариулсан нь: “Тэгье. Би байдгаараа хичээх болно. Би заавал
тэдгээр тотийг олж энэ мэдээг дамжуулах болно.” гэжээ.
Тэр тайган бол эдүгээг хүртэл ордонд ажиллаж байгаа бөгөөд түүнд
дутагдах зүйл юу ч байгаагүй боловч тэр ердөө л бусдын боол юм. Иймд тэр эрх
чөлөөний үнэ цэнийг сайн мэддэг учраас тотийг дээд зэргээр ойлгож байлаа.
Ингээд тэр түүнд туслахаар шийджээ.
9
Гүнжид хэрэгцээний сүрчгийг хайж тэр нилээд удаан явжээ. Нэгэн өдөр
тэр зам зууртаа газар орны үзэсгэлэнт байдалд түр зуур баясан цэнгэж явтал
ордон дахь гүнжийн тотитой маш адилхан тотины их сүрэгтэй тааралдав. Тэгээд
ордон дахь тотиныхоо гуйлтыг эргэн саналаа. Тэдгээр тотинуудтай мэндлээд
ордонд байгаа тотиныхоо өрөвдөм байдлыг ярив.
Тотины сүрэг дунд тотинуудын багш, жинхэнэ их багш байжээ. Тэр
тэдэнд Аръяабалын бясалгалын аргыг зааж өгчээ. Ингээд тэд өөр өөр газар
нутгаар явж хамтдаа өдөр бүр бясалгадаг юмсанж. Тэр өдөр томоохон нийтийн
бясалгал хийхээр Миоли явах замд гарсан байжээ. Аяа. Энд өвөл байхад тэдний
очих газар пин хийж магадгүй. Пөн хийсэн халуун. Тэр жинхэнэ Багш нь бас
билэг ухаантай цэцэн мэргэн нэгэн гэнэ.
Тэр үлэмж их бясалгасан, мөн сүр жавхлантай, тайван амгалан, мэргэн
ухаанаараа гялалзан, алтан гэрэл цацруулан харагддаг ба билгийн мэлмий нь
асар их нээгдсэн. Ордон дахь өрөвдмөөр байдлын тухай сонсоод тэр багш тэр
дороо шууд унаад үхчихэв. Ямар ч л байсан наанаа үхчихсэн юм шиг харагдаж
байлаа. Түүний гарын сарвууг дээш болгоход тэр дороо доош уначихав, тэр
үхсэн байв. Амьдын ямар ч шинж тэмдэг үзүүлсэнгүй, амьдрах тэнхэлээ гээсэн
бололтой, тэр лавтай үхэж, гарцаагүй үхэж, зуун хувь үхжээ. Сандарсан тайган
сэргээх гэж яаж хүчтэй сэгсэрч байсан нь ойлгомжтой, гэвч тэр сэргэсэнгүй
үнэхээр үхсэн байв. Тэр бас түүний амыг онгойлгож бага зэрэг ус өгч, идэх юм
идүүлэхийг хичээсэн боловч тэр идсэнгүй бүүр үхэж өд нь ч хөдлөхгүй, хөмсөг
сормуус нь ч татганахгүй, тэр бүр мөсөн дуусчээ.
Ингээд тайган ямар ч зөвлөгөө авч чадаагүйдээ урам нь их хугарчээ.
Тотийг үхэхээс өмнө түүнтэй ярилцах завшаан олдсонгүй. За тэгээд түүнийг
замын хажуу руу хаяж орхих болов. Гэвч замын хажуу руу шидтэл тоть тэрхэн
зуур нисээд явчихав. Пам, пам, пам, ла, ла, ла ... Бясалгахаар түрүүлээд
явчихсан нөхөдтэйгээ нийлэхээр нисэн одлоо. Ёох. Тайган бүүр гайхширалд
орлоо. Тэр юу ч ойлгосонгүй. Яаж ингэж болох вэ? Болсон явдалд толгой нь
эргэсэн тэр цочиролд орон тэндээ удаан зогсчээ. Эцэст нь тэр ордон руугаа
буцлаа. Тэр цочирдсон байдлаасаа бүхэл өдөржин гарч чадсангүй. Ордоны тоть
тайганыг хараад маш их баяртай байв. Тэд хоёулаа гар, хөлөө барилцан
тэврэлдэж үнсэлцэж, хангалттай билэгтэй үгс хэлэлцэв. “Чи жин хассан байна”
гэж нэг нь хэлэхэд нөгөөх нь “ Чи жин нэмсэн байна” гэж хэлж байв.
Эдгээр нь астрал түвшингийн болон энэ материаллаг ертөнцийн учир
утгагүй заншил юм. Тайган түүнд аялалынхаа тухай олон сонирхолтой зүйлс
болон зарим ер бусын ховор тохиолдлуудын тухай ярихыг хүссэн боловч тоть
сонсохыг хүссэнгүй. “Чи юу идсэн? Чи юу тоглосон? Чи аль караоке руу явсан?
Ямар бүжиг хийсэн? Чи ямар сайхан охин харсан? ийм ашиггүй зүйлүүдийн
тухай юу ч битгий яриач. Энэ бүгд хэрэггүй чи бол тайган. Тэдгээр сайхан
охидын тухай ярьж яах юм бэ? Тэднийг хэрэгсэхгүй бол дээр. Чи хэнтэй
бүжиглэсэн нь надад сонирхолгүй бөгөөд ямар ч хамаагүй. Аяа, иймэрхүү
зүйлсийн тухай бүү яриач.” гэж тоть хэлээд, “Миний төрөл төрөгсөд, миний
нөхдийн хэн нэгэнтэй уулзсан уу?”гэхэд тайган: ”Тэгсэн тэгсэн. Би том
10
10
сүрэгтэй уулзсан. Тэд нийтийн бясалгал хийхээр замд гарсан юм шиг санагдсан.
Тэдгээр тоть болгон маш том, гялалзсан билгийн мэлмийтэй. Би тэднийг их
бахархан зог туслаа. Тэд ихээр үнэлэгдэх олон ариун үйл буянтай нь илэрхий.
Тэднийг муу ярих нь олиггүй юм, тэдний хэвлий маш том, цээж нь няцашгүй
хүчтэй, тэд агаарт нисэж байгаа нь тэнгэрийн элчис шиг л харагдсан ...гэхэд нь
тотины тэвчээр алдагдаж, “Би чамаас тэднийг ямар харагдаж байна гэж
асуугаагүй. Тэд чамд ямар нэг юм хэлсэн үү? Тэд намайг яаж чөлөөлөгдөх
талаар ярьсан уу? гэхэд тайган хэлсэн нь: “Үгүй үгүй. Тэд үг ярьж чаддаггүй юм
шиг санагдсан. Хэдийгээр тэдний билгийн нүд нээгдсэн ч ам нь нээгдээгүй
байна лээ. Тэд хүний хэлээр ярьж чаддаггүй бололтой. Иймд тэд надад юу ч
хэлээгүй. Чамайг одоо асуухад л ойлголцоход ямар хэцүү байснаа би яг саналаа.
Чиний түүхийг тэдэнд ярьж өгтөл тэдний нэг нь миний гар дээр унаад өгсөн.
Намайг баярлаж амжихаас өмнө /уулзсандаа/ тэр үхчихэж байгаа юм даа.
Тэндээ ямар ч хөдөлгөөнгүй яг л үхсэн харагдсан. Тэгэхэд нь би түүнийг
яаж сэгсэрсэн нь ойлгомжтой бас сайхан хоол ундаар хооллох гэсэн боловч юу
ч идэж уусангүй. Би түүнд маш сайхан анхилуун, ховор хоол өгсөн боловч тэр
ердөө идээгүй ээ. Миаоли, Нектар голын хамгийн сайн усыг өгсөн боловч
анхаарсан ч үгүй. Юу ч идэхгүй, юу ч уухгүй байв. Тэр яг үхчихсэн юм шиг
байв. Би түүнийг үхчихлээ гэж бодоод замын хажуу руу хаяхаар шийдлээ л дээ.
Тэгээд цааш шидтэл тэр шууд л нисчихсэн, эрх чөлөөтэйгээр тайван
амгалангаар цааш нисэн одсон. Тэр бас надад баяртай гэж хэлсэн. Баяртай гэдэг
үгийг хэд хэдэн хэлээр хэлсэн шүү. Чухамдаа бол би түүнийг ярьж чаддаггүй
гэж, мөн үхчихлээ л гэж бодож байлаа. Гэвч тэр тийм юм шиг болгох гэсэн
байна. /дүр үзүүлсэн/ Сонин юм. Одоо хүртэл энэ дүр зураг ямар учир утгатай
байсныг төсөөлдөггүй ээ?”. Тоть үүнийг сонсоод сэтгэл нь хөндөгдөөгүй янзтай
байв. “Сайн сайн, чамд маш их баярлалаа. Надад ч бас хачин санагдаж байна.
Энэ түүх үнэндээ хачин юм. Үүнээс илүү хачин юм гэж юу байхав дээ” гэлээ.
Тэгээд тэд өөр өөрсдийн гэрлүүгээ явцгаалаа. Тайган өөрийн адал явдлаа
ярих гээд, тоть идэж уух гээд тус тусдаа завгүй байв.
Харин гүнж өглөө бүр тотио харах гэж ирдэг байжээ. Дараагийн өглөө
тотио үзэхээр ирэхэд нь тоть торондоо үхчихсэн хэвтэж байв. Гүнж зарцдаа их
уурлаж түүнийг загнан, “Чи түүнийг алчихлаа, чи л түүнийг алчихлаа” гэлээ.
Юу ч хэлээд нэмэргүй ажээ. Эцэст нь үхсэн тотийг гадагш хаяхыг
зөвшөөрлөө. Зарц тотийг гадагш хаях үед л түүнтэй учирсан нөгөө тотины
санааг мань тайган ойлгожээ.
...............оОо...............
Та нар юу ойлгов? /Танхимаас: Үхсэн дүр үзүүлсэн. Үхсэн дүр үзүүлэх./
Зөв. Бид ч бас энэ ертөнцөд үхсэн мэт дүр үзүүлэх хэрэгтэй. Бид энэ ертөнцийн
үнэ цэнийг мэдэж байгаа шүү дээ. Бид хүний биеийг олж авахад ямар хэцүү
байдгийг мэдэж байгаа. Гэвч бид Маяагийн хаанд хэлж болохгүй. Маяагийн
11
хаан ямар байдаг бэ? Энэ бол бидний уураг тархи. Түүнийг сонсож болохгүй.
Түүнтэй тоглож болохгүй. Энэ ертөнц бидний хувьд маш сайхан гэж бодож
болохгүй. Хэрэв тэгвэл энэ ертөнцөд бид үхэхэд бидний сүнс дахин сэргэж
эхэлнэ. Тийм учраас эрт үеэс эдүгээ хүртэлх үе үеийн их багш нар ертөнцөд яг л
үхсэн мэт бай гэж хэлж байсан нь юу гэсэн үг вэ? гэхээр яг л үхсэн юм шиг энэ
ертөнцөд хорогдохгүй, юунд ч зууралдахгүй бай гэсэн үг юм. Тэгж байж бид
чөлөөтэй байж чадна. Гэтэл ингэхийн оронд өглөөнөөс орой болтол хүмүүсийн
өмнө үүрэг хариуцлагаа ухамсарлаж, эелдэг боловсон байж, ичиж зовж, мөн хэн
нэгэнд бараа болж байдаг нь бид бусдыг гомдоохоос айдаг, эсвэл бусдад муу
хэлэгдэхээс айдаг... г.м. Үнэндээ бид ихэнх цаг хугацааг үр дүнгүй өнгөрөөж
байна.
Өнөөдөр бид тэр хүнтэй түүний төрсөн өдрийн үдэшлэгт бараа болно,
маргааш бид өөр хүнтэй түүний гашуудлын ёслолд оролцоно, нөгөөдөр нь бас
бусдын гэрт өөр хэн нэгний хуримын ёслолд дагалдана, тэгээд дараагийн өдөр
бас хэн нэгнийх нь гэр бүлийн салалтын үед шүүхэд гэрчээр байлцана, учир нь
бид эелдэг боловсон нинжин сэтгэлтэй билээ г.м . Тэгэхлээр бид яаж зав гаргах
юм бэ? Өнөөдөр бид тэдгээр хүмүүсийн утсаар чалчихыг хүлээн авах,
дараагийн өдөр нь бусад хүмүүсийн утгагүй үг ярианд хариу өгнө. Түүнчлэн
сонин уншина, телевиз үзнэ, ядахдаа л мэдээ харж хэн нь хэнийгээ алсныг
мэдэж авна. Тэгээд дараагийн өдөр юу болох вэ? Хэрэв бид хэт олон хамаатан
садантай бол үнэндээ ч үнэхээр завгүй байх болно. Үнэндээ энэ ертөнцөд
бясалгах цаг зав гаргана гэдэг их хэцүү. Бид хэрвээ энэ мэтчилэн өөрсдийгөө
доош нь уяад байвал үндсэн гол юмаа олж авч чадахгүй гэдэг нь илэрхий. Бид
үхсэн мэт дүр үзүүлж чадахгүй бол өөр ямар нэг арга зам байна уу? Байхгүй ээ.
Яаж үхсэн мэт дүр үзүүлэх вэ? Бид хэлгүй, тэнэг, дүлий юм шиг байж
болно. Тэд буруу ойлгож л байг, тэд биднийг зэмлэж л байг энэ хамаагүй. Бид
хил заагтай байх, юу нь эн тэргүүнд байхыг мэддэг байх хэрэгтэй. Бид аль л
хийж чадах юмаа хийх хэрэгтэй. Хийж чадахгүй бусад зүйлсийг тэдэнд
орхичих. Үхсэн юм шиг дүр үзүүлэх ёстой, эелдэг боловсон занг мэддэггүй юм
шиг, өнөөдөр түүний төрсөн өдөр гэдгийг мэдээгүй юм шиг, маргааш тэрний
оршуулга болохыг мэдээгүй юм шиг байх ёстой.
Хэрэв бид завтай байгаад, хэрэв бидний амьдрал боломжтой бол мэдээж
бид ямар нэг эелдэг боловсон байдал гаргаж бололгүй яахав. Бид амьдралдаа
үргэлж завгүй байгаад, өөрсдийгөө доош нь дэндүү хүлж байвал тэр хүлээсийг
тайлах арга замыг хайх хэрэгтэй, ядахдаа л өөрсдийн хоёр гараа чөлөөтэй
байлгах хэрэгтэй, эсвэл бүгдийг аргамжчих юм бол яаж хөдлөх юм бэ? Бид зуун
хувь үхчихсэн мэт дүр үзүүлж чадахгүй бол ядахдаа наян хувь дүр үзүүлж
болно. Наян хувь бол бараг л чөлөөлөгдөнө гэсэн үг.
Тотьтой адил, тэр бүрмөсөн үхчихсэн мэт дүр үзүүлж чадаагүй бол наян
хувь дүр үзүүлж чадах байсан. Өвчин, гай зовлон болсон мэт дүр үзүүлэх нь бас
л давгүй шүү. Тэд түүнийг гадагш авч гарч эмчид үзүүлэх нь тодорхой. Тэгэхэд
нь тэр нисээд явчих ямар арга зам байгааг бодож олж чадах байсан. Гэвч энэ нь
12
12
нилээд аз туршсан явдал болно. Бүүр үхчихсэн мэт дүр үзүүлбэл хамгийн сайн.
Тэгвэл хүмүүс хаячихна. Тэгээд л нисээд явах боломж олдоно шүү дээ.
Энэ нь бидний бясалгалтан нартай адил юм. Энэ ертөнцөд юугаар ч
гачигдаж дутахгүй байх нь эрх чөлөөг мэдрүүлэхгүй болгодог бодит үнэн. Бид
өөрсдийгөө чөлөөлөгдөх явдлыг удаашруулаад байдгийн шалтгаан нь
энэ.Тэгвэл чөлөөлөгдөх гэж юуг хэлж байна вэ? Аан. Бид хэний ч нүдэнд
өртөхгүй, ямар ч хүсэл шуналгүй болно. Бидний амьдрал амар амгалан, сэтгэл
хангалуун болно. Бид дотооддоо маш их баяртай, аз жаргалтай болно. Гадна
талдаа бид өөрсдийгөө л хариуцна. Тэгж байж бид энэ амьдралдаа чөлөөлөгдөж
чадна.
Үнэхээр үхэх үед бид энэ амьдралдаа чөлөөлөгдсөн тул дараагийн
амьдралдаа мөн чөлөөлөгдөнө. Яагаад гэвэл бид амьддаа ч , үхэхдээ ч энэ
ертөнцийн юунд ч хоргодохгүй, бид ямар нэгэн юманд хоргодож яаж чадах вэ?
Сайхан торонд, тэр бүх сайхан хоол байгаа боловч идэхийг хүсэх ч үгүй байгаа
тоть шиг. Тэр нисэх чадвартай байгаад, өөрийн эрх чөлөөгөө олж чадсаны дараа
юу гэж энэ бүхэнд хорогдох билээ? Үүнд нь л бясалгагчид энэ тотинд хайртай
байдаг юм.
...............оОо...............
ЭМЭЭЛИЙН ТҮҮХ
Энэ бол эмээлийн тухай үлгэр юм. Анх моринд эмээл тохдоггүй байж л
дээ. Хожим хэсэг оюун ухааны дадалтангууд эмээлийг зохион бүтээж
ашигласнаас гарал үүсэл нь эхэлсэн байж магадгүй. Лио Ху нэртэй нэгэн эр
байжээ. Тэр биднээс өөр, тун их олиггүй, маш харгис ба засгийн газрын
түшмэлийн алба хашдаг байв. Тэрээр жаран хоёр настайдаа өөд болж Эрлэгийн
Хаантай уулзахаар очсон байна. Эрлэгийн Хаан Формосогийнх бөгөөд тэр
зарим талаар их өвөрмөц, түүний биеийн зүүн тал нь хар, баруун тал нь цагаан.
Яагаад тийм байдгийг би ч бас гайхдаг гээч. /инээв/
За тэгээд Эрлэгийн Хаан маань хүний нас барахын өмнөх үеийн бүхий л
амьдралынхаа турш үйлдсэн сайн, муу үйлийг харахаар буян нүглийн
тэмдэглэлийг гүйлгэн харжээ. Тэр хүн буяны гараа хэзээ ч сунгаж байгаагүй ба
хэтэрхий их муу үйл үйлдсэнийг олж мэдэв. Цагаачдын өмнөөс эсэргүүцэл
илэрхийлэхээр тэр хэзээ ч Хон Конг-д байгаагүй. /инээв/ Мөн сүм хийдэд хэзээ
ч өргөл өргөж байгаагүй ба сүмд хэзээ ч очдоггүй мөн ядуу гуйлгачдад юу ч өгч
байсангүй. Түүнээс гадна Це-Че хүмүүнлэгийн тусламж болон бусад буяны
байгууллагад сохор зоосны мөнгөн хандив ч өгч байгаагүй юм.
13
Лио-Ху цагаан хоолтон биш, тэр маш харамч нарийн учраас мах иддэггүй
байж. Мах иддэггүй байсан нь тэр Будда болохыг хүссэндээ биш юм. Түүнчлэн
цагаан хоол иддэг бүхэн Будда болж чадахгүй гэж би та нарт хэлж байсан. Энэ
нь та нарын зорилгоос хамаарна. Тэр хүн гэр бүлийнхэндээ мах худалдаж авах
мөнгө зарцуулахыг хүсдэггүйдээ мах иддэггүй байв. Заримдаа мах идэх гэж
тэсч ядан хүсэх үедээ угаалгын өрөөндөө нуугдаж байгаад өөртөө зориулж
авсан зүсэм махыг идчихдэг байсан гэнэ. Тэгээд идэж дуусаад гараад ирэхэд
түүний гэрийнхэн мэддэггүй байжээ. Үүнээс тэр ямар муу хүн болох нь
харагдаж байгаа биз.
Тэр хэзээ ч Их Багш Чин Хайн лекцэнд сууж байгаагүй. /инээв/ Ингээд
Эрлэгийн Хаан бүгдийг хараад түүнийг аврах юу ч олсонгүй. Тэр зөвхөн муу
үйлийн үртэй, ямар ч буянтай үйл түүний бүхий л амьдралаас нь олдсонгүй. Нэг
удаа Төгс Гэгээрсэн Их Багшийн шавь түүнд үнэгүй тараадаг үлгэр дэвтрээ өгөх
гэж хичээсэн боловч тэр татгалзжээ. Яагаад гэвэл тэр үлгэр дэвтэр, хүнс хийх
уутных нь хамаг зайг эзэлчихнэ гэж тэр хэлжээ. /инээв/ Тэгэхээр түүнийг аврах
ямар нэг боломж яаж байх билээ?
Эцэст нь Эрлэгийн Хаан хэлсэн нь: “Муу байна! Түүнийг март! Түүнийг
орхи! Би номынхоо булан тохой бүрээс сайн юм эрж олохыг байдгаараа
хичээсэн боловч энд зөвхөн муу үйлээр дүүрэн байна. Одоо чи морь болж
төрөөд өөрийн өнгөрсөн муу үйлийнхээ төлөөсийг төл” ингэж хэлээд гарын
мудра, хөлийн мудра хийгээд түүнийг өшиглөж орхив. Тэгтэл тэр морь болж
төрснөө мэдэрчээ. Тэр морь өөрийнхөө нэр бүхий үнэмлэхтэй төржээ. Үүгээр нь
Лио-Ху эргэж төржээ гэж мэдэж болно.
Лио-Ху буюу тэр морь том, их өсгөлүүн болсон. Тэр их өвс иддэг бөгөөд
үүндээ ч сэтгэл хангалуун байдаг байв. Өнгөрсөн амьдралдаа тэрээр мах
худалдаж авахыг байтугай дүүпүү ч авахыг хүсдэггүй, зөвхөн ногоо л иддэг
тэгээд л боллоо. Үүндээ ч тэр сэтгэл ханамжтай байдаг байсан, ногоо иддэгтээ
хэзээ ч гомдол тавьдаггүй байж, түүнээс гадна энэ бүхэн үнэгүй шүү! Морь
болсон хэдий ч тэр мөн л маш харамч гэнээ. Их л хямд төсөр хооллоно. Өөрөө
өмхөрсөн өвс идээд харин шинэ өвсөө хадгалж байгаад бусад мориндоо зардаг
байлаа. /инээв/ Түүнийг өсөж томрох үед эзэн нь ажилд гаргалаа. Энэ нь түлээ
түлш, хоолны тос, цагаан будаа г.м бусад гэр оронд шаардлагатай зүйлсийг зөөх
ажил юм. Заримдаа тэрэг дүүрэн дөч, тавин тарган хүмүүсийг чирэх болно. Аа
яа яа. Үүнийг тэвчихийн аргагүй. Гэтэл явахаа зогсоох юм бол морин тэрэгч нь
түүнийг ташуурдана. Тэр энэ бүх байдлыг үзэн ядаж илүү их тэвчиж
чадахааргүй болжээ. Тэр морин тэрэгч ч гэсэн өөдгүй амьтан. Түүнийг
өшиглөмөөр, ташуурдмаар, харгис хэрцгий харьцмаар санагдана. Урьд нь мань
хүнийг морь унадаг байхад эмээл байдаггүй байсан нь тун таагүй, биед
тааламжгүй төдийгүй морийг ч зовоодог байжээ. Энэ морь бол хүн байснаа
эргэж төрөхдөө морь болсон. Иймд мэдээж морь болохдоо хүний зан авир
тодорхой хэмжээгээр өвлөгдсөн байна. Ингээд маш уур уцаартай, маш гунигтай
болж эцэст нь өлсгөлөн зарлав. Тэр идэхээ больсноос хойш гурав, дөрөв
хоногийн дараа үхэв. Их Багшийн хэсэг шавь нар өрөвдсөндөө түүнд зориулж
14
14
ариун судар уншиж, Бурханыг магтан дуулж, түүний төлөө залбирч. Гэвч
түүний үйлийн үр яаж ч байсан хэтэрхий хүнд байсан учраас тэр доош явж
Эрлэгийн Хаанд бараалхжээ.
Энэ үед Эрлэгийн Хаан ууртай байсан ба түүн рүү бахирч, “Чи өөрийн
муу үйлээс зугтахыг оролдож байна уу? Чи чадна гэж үү? Үгүй, чи чадахгүй.
Хэрэв би чамайг морь болгохыг хүссэн л бол чи морь болно, хэрэв чамайг нохой
болгохыг хүссэн л бол чи нохой болно гэж би чамд хэлсэн шүү дээ. Чи энэ
замаас мултарч чадахгүй. Чи өөрийн муу үйлийнхээ төлөөсийг бүрэн төлж
дуусахаас нааш буцах газаргүй гэдгийг одоо болтол ойлгохгүй байна уу?”
Эрлэгийн Хаан түүнийг загнасаар байтал нүүр нь мэнчийсэн улаан болов.
“Чи намайг залилах гэж байна. Чи дээшээ явах цаг болоогүй, чиний үйл түйтгэр
бүрэн төлөгдөөгүй, одоо чи яваад төрөл арилжихын тулд өөрийгөө өлбөрүүлнэ
гэж бодож байгаа биз. Энэ бол залилан” гэжээ.
Ингээд Эрлэгийн Хаан түүнийг нохой болгожээ. Бас түүнрүү гараараа
дохиж өшиглөсөн байна. Тэгтэл мань хүн эх нохойны хэвлийд байгаагаа
мэдэрсэн ба удалгүй эхээсээ мэндлэв.
Хэдийгээр тэр нохой болсон ч Лио-Хугийн бага ч атугай оюун ухаан, мөн
хүний шинж чанар хадгалагдсаар... Тэр маш их гуниглаж, ундууцаж, маш
золгүй, түгшсэн, дарамттай, арчаагүй, хүчгүй, залхсан байдалтай байгаагаа
мэдрэнэ. Гэвч дахин амиа хорлох явдал гаргаж зүрхлэхгүй. Хэрэв ийм байдал
гаргавал Эрлэгийн Хаан түүнийг бүр ч илүүгээр шийтгэх болно гэдгийг тэр
мэдэж байлаа.
Тэр суугаад бодсон нь: ”Би одоо өөрийгөө өлбөрүүлж чадахгүй!
Хэдийгээр энэ нохойн хоол үнэхээр дургүй хүргэм боловч түүнийг идэх л ёстой.
Түүнээс гадна Эрлэгийн Хаан намайг өөрөөр яаж шийтгэхийг би мэдэхгүй
байна!”
Өөрийн нохойн ухаанаар бодоод л, бодоод л ...байж. Тэгтэл, гэнэт тэр
ухаарлаа! Тэр өөртөө хэлсэн нь, ”Хэрэв одоо би эзнийгээ чанга хазчихвал тэр
намайг алах болно. Ха! /Багш болон сонсогчид бүгд инээлдэв/ Би ингэж л амиа
хорлосон хэрэг хийхгүйгээр үхнэ!”
Шууд л эхлэхээр болов.Тэгээд ариун судраас уншив. “Да, да, да, да, да....”.
Өөрийгөө чөлөөлөх төлөвлөгөөний дагуу тэр эзнийгээ эргэж ирэхийг түр хүлээх
хэрэгтэй болов. Тамхиа татаж юм уусныхаа дараа эзэн буцан ирж байна гэнэ.
Нохой сүүлээ годогнуулж байснаа эзнийхээ урд хойд талаас нь хазчихав. Энэ нь
түүнийг өвтгөсөн ба тэр архи уучихсан байснаас их уурлаж том цохиур аваад
түүнийг цохилоо. Тэр нохойн амьдрал ингээд дуусчээ.
Тэр дахиад л Эрлэгийн Вант улсад ирэв. Эрлэгийн Хаан ухаангүй уурлаж,
мэдээж түүнийг дахиад хатуу ширүүнээр загнав. “Чи муу нохой. Чи намайг
дахин залилах гэж яаж зүрхлэнэ вэ? Хмм, одоо, чамайг эхлээд тавь ташуурдах
болно.”
Ингээд ташуурдуулсаныхаа дараа тэр могой болж төржээ. Бурхан минь!
Нохой байх нь тийм ч муу байсангүй, гэтэл могой байх үнэхээр зовиуртай ажээ.
15
Тэр оргохыг хичээх тусам бүр муугаар эргэсээр... Нэгэнт могой болчихлоо,
Эрлэгийн Хаан газар доорх шоронд түүнийг хаячихаад цоожилчихлоо л гэсэн
үг, хаашаа ч гарах гарцгүй. Тийм боловч тэр ямар нэг цоорхойг олж мултрахдаа
чадамгай билээ. Одоо тэр амиа хорлох явдал гаргаж болохгүй, бусдыг хазаж бүр
ч болохгүй, одоо зөвхөн илүү их гэмших л үлдлээ. Ийнхүү тэр могойн ухаанаар
бодоод л, бодоод л ... эцэст нь тэр шийдэмгийгээр мөлхөж замын голд очоод
хэвтчихэв, удалгүй унтлаа. /Багш болон сонсогчид бүгд инээлдэв/ Тэр могой
санаа оноогоор дүүрэн юмаа. Орой болтол замын голд унтсаар! Энэ гудамж
дээр үеэс л гэрэлгүй байсан. Тэгтэл түүгээр нэг машин явж байгаад түүнийг
хэдэн хэсэг болгоод тасалчихлаа, ингээд тэр чөлөөлөгдлөө!
Түүний өрөвдөм байдлыг хараад Эрлэгийн Хаан шийтгэлийг нь
хангалттай гэж үзжээ. Ингэж эцэст нь тэр ялалт байгууллаа! Эрлэгийн Хаанд
түүний зовлон болон харамч нарийн байдал нь хөөрхийлөлтэй санагдаж түүнд
нэмж шийтгэл оногдуулахгүй байхаар болов. Энэ бүхний дараа Эрлэгийн Хаан
нилээд энэрэнгүй болжээ. Тэр лав Аръяабалын бясалгалын аргаар бясалгадаг
болсон байж таараа. Хагас байдлаар ч гэсэн, хатуу ширүүний хажуугаар зөөлөн
сэтгэлтэй болжээ. Яагаад түүний тал нь хар, тал нь цагаан байдгийн учир нь энэ!
/инээв/ Тэгээд тэр түүнийг өршөөж, дараа төрөлдөө хүн болж төрөхийг
зөвшөөрлөө.
Тэр дахиад засгийн газрын түшмэл болжээ. Гэвч Эрлэгийн Хаан түүнд
зориуд, өөрийн хүмүүстээ элгэмсэг, сайн санаатай, ухаалгаар удирдаж, ачтай
буянтай байхыг сануулжээ. Тэр ёс суртахуунаар ялзарсан, мөн хомхой шунахай
байж болохгүй, мөн хүмүүстэй зүй бусаар харьцахгүй ба харгис хэрцгий байж
болохгүй. Үүнээс өөрөөр байвал, Эрлэгийн Хаан түүнд урьдчилан сануулсан нь:
“Чамайг өршөөхгүй шүү! гэжээ. Тэр урьдын амьдралуудаасаа илүү ихийг
ойлгож мэджээ.
Тэр цагаас хойш нөгөө хүн маань үнэхээр сайн хүн болж, хожим нь
засгийн газрын түшмэл, их буянтай түшмэл болжээ. Тэгээд мориндоо эмээл
хийж, морьдоо өшигчиж, давирч, ташуурдахаа больжээ. Яагаад гэвэл тэр
морины зовлонг сайн ойлгодог, маш өглөгч, эелдэг хүн болсон, ингэснээрээ
түүний бүх муу үйл түйтгэр нь арилсан байна.
...............оОо...............
Эрлэгийн элч бас хэлэхдээ “Сума Чин Хайг олж дөхөм аргыг заалгаарай”
гэж хэлсэн гэнэ. /Алга ташилт/ Тоглосон юм! Ийм төрлийн хүмүүсийг аврах их
хэцүү. Тиймээс ч тэд бидэн рүү ирэхгүй байсан нь илүү дээр! /Багш инээв/
Хэдий тийм боловч тэд үнэхээр олоод ирвэл, түүнд таван сахил сахих, цагаан
хоолтон болох, өдөр болгон хоёр цаг хагас бясалгах, нийтийн бясалгалд
оролцох, үнэний төлөө тэмцэх г.м. энэ бүгдийг зааж өгөх болно.
БИЛЭГ УХААН ҮГҮЙГЭЭР ИД ШИДИЙН
16
16
ХҮЧИЙГ АШИГЛАХЫН АЮУЛ
Одоо би та нарт их Багшаас суралцахыг хүсэн тэмүүлсэн хэсэг сурагчдын
тухай өөр нэг үлгэр ярьж өгье. Тэр их Багш нь ид шидийн маш их хүчтэй учир
тэд түүнээс нь жаахан ч болов сурч авахыг хүссэн байжээ. Гэвч багш нь тэднийг
ид шидийн хүчийг эзэмшихэд бэлэн биш байна гээд үргэлж л татгалзаад,
татгалзаад л байдаг байв. Сайн санаа болон билэг ухаан үгүйгээр оюун ухааны
хүчийг эзэмшвэл маш аюултай. Гэвч сурагчид нь энэ бүхнийг сонсохыг ч
хүсдэггүй байлаа. Гайхамшгийн үзүүлбэрүүдийн бүх төрлийг багш үйлдэхийг
хараад багахан хэсгийг ч атугай эзэмшихийг л хүсэцгээжээ. Ялангуяа үхсэн
хүнийг дахин амьдруулан босгож байгаа нэг үзүүлбэрийг тэд илүү сонирхдог
байв. Тэгээд тэд Багшаасаа цаг үргэлж шалсаар байгаад нэг өдөр багшаараа,
үхсэн хүнийг буцаан амьдруулах нууц аргыг нь заалгаж авав.
Шинэ нээлт олж авсандаа тэд маш их баяртай байцгаажээ. Тэдний хүсч
тэмүүлсэн бүх л зүйл нь энэ гэж бодоцгоосноос тэр дороо л багшийгаа орхиод
явцгаав. Тэгээд бүгд хамтдаа өөр нэг газарлуу явжээ. Аялсаар яваад нэг зэлүүд
газар иржээ. Хэдэн зуун жилээр энд нэг ч хүн амьдраагүй бололтой. Зам дээр
хэсэг яс хараад тэд шинэ сурсан эрдмээ хир хүчтэйг туршиж үзэхийг хүслээ. Тэд
гар хөлөө хөдөлгөн дохиж мантра хийгээд бла, бла, бла гэх шиг юм үглэв. Гэнэт
бүх яснууд агаарт нисэж, өөр хоорондоо шигдэн наалдаж амьд амьтны жинхэнэ
дүр төрх хэлбэржив. Биенд нь бүх мах, соёо , эвэрлэг бүрхэвч буцан ирж ахин
урган төлжлөө. Хичнээн сая жилийн өмнөх үлэг гүрвэл бий болсон нь энэ ажээ.
Энэ амьтан аварга том байлаа. Ингээд тэр тэдний араас хөөж барьж идсэнээр
тэд энэ төрлөөсөө ангижирчээ.
...............оОо...............
Энэ нь бусдыг сохроор дууриахын хор уршгийн нэг жишээ юм. Жинхэнэ
гэгээрсэн хүний билэг ухаангүйгээр өөрсдийнхөө сониуч занд хяналт тавих
чадваргүйгээр, бусдад таны тусламж хэрэгтэй яг тэр агшинд тусалдаг байх
нигүүлсэнгүй сэтгэлгүйгээр, сониуч зангаасаа эсвэл өөрийн хүч чадлаа үзүүлэх
хүслээсээ болоод их Багш нарыг дууриах нь маш аюултай. Бидний оюун ухааны
дадалд, хүмүүс ид шидийн хүч хэрэглэхийг бид өөгшүүлж болохгүй гэдгийн
учир нь энэ. Та нар улам сайн болоод ямар нэг юм мэддэг болвол түүнийг
хэрэглэхгүй байсан нь дээр.
Энэ бол орчлонгийн хүчнээс зээлж байгаа өчүүхэн жаахан хэсэг болохоос
биш дээд түвшний хүчтэй холбогдсон юм биш гэж би та нарт хэдийнээ хэлсэн
билээ. Тэгээд ч доод түвшингээс зээлж авсан зүйлээ та нар буцааж төлөх
сонирхолтой байх ёстой. Хэрэв та нар энэ хүч чадлыг хамгийн дээд түвшнээс,
хамгийн дээд хүчин буюу дээд билэг ухаантай холбогдож, түүнээс хүртсэн бол
17
энэ нь та нарт хамаарна. Бурханы хүчинд хамаарна, тэгээд та нар буцааж төлөх
шаардлагагүй болно.
Нэгэн их Багш байжээ, нэрийг нь би мэдэхгүй. Тэр их хөгширчээ. Тэгээд
мэдээж наснаасаа болж түүний нүд бүрэлзэж, хараа нь муудаад, шавь нараа ч
танихгүй, орчин тойрныхоо юуг ч харахгүй болж гэнэ. Нэгэн далдын хүчтэй
домч /заримдаа гараа хүргээд л эмчилчихдэг тийм домч нар байдаг, түүнтэй
адил/ багшид хэлсэн нь: ”Та надруу ир, өөрийгөө надад даатгачихвал би нүдийг
чинь эмчилж дахин хардаг болгож чадна.” гэхэд Багш хэлсэн нь: “Үгүй, үгүй би
өөртөө хэрэгтэй бүхнээ хардаг, дотооддоо хардаг. Өөр юм ердөө ч хэрэггүй”
гэжээ.
Энэ нь аль ч оюун ухааны дадалтангуудын хувьд зөв хандлага юм.
Бидний хувьд ид шидийн домнох аргад, ид шидийн хүчинд, мөн тохилог
байдлын бүх зүйлд хэзээ ч шунаж болохгүй. Эдгээр нь түр зуурын, бага зэрэг
сэтгэл тайтгаруулсан явдал болоод л өнгөрнө, тэгээд буцаж эргэнэ, бид их юмыг
хаяж огоорох хэрэгтэй. Энэ гурван ертөнц дотор үнэгүй юм гэж юу ч үгүй.
Зөвхөн тавдугаар ертөнцөд л бүх юм элбэг бөгөөд үнэгүй байдаг. Энэ ертөнцөд
болон гурван ертөнцөд бүх юм өөр, бүгд материаллаг зүйлсээр хийгдсэн. Хэрэв
бид дэндүү их зүйлс өөртөө авах юм бол өөр хаа нэгтээ хомсдолд орж байдаг.
Түүнчлэн ид шидийн хүч бол юу ч биш боловч өөр хаа нэг газраас ямар нэг юм
авбал түүнийг хэрэгцээтэй бусад газар руу нь заавал хүргэх шаардлагатай
байдаг. Иймээс ямар нэг учир холбогдолгүй зүйл энэ ертөнцөд байхгүйг ухаарах
хэрэгтэйг энэ үлгэрт харуулжээ.
...............оОо...............
ХЭТ ШУНАЛ
Энэ бол Ау-Лак /Вьетнам/ үлгэр. Олон жилийн өмнө нэгэн ядуу гэр бүл
байжээ. Эцэг эх нь нас барахдаа хоёр хүүдээ жижиг аж ахуй, бага сага хөрөнгө
үлдээсэн байна. Том ах нь сэргэлэн, илүү зальжин, мөн энэ амьдралын
тогтолцоог илүү мэддэг. Харин дүү нь тийм ч их ухаалаг бус боловч сайхан
сэтгэлтэй, цайлган бөгөөд сүсэг бишрэлтэй юм гэнээ. Тэд эцэг эхээ нас барсны
дараа өмч хөрөнгөө хувааж авчээ.
Ах нь гэрлэсэн, дүү нь харин ганц бие ажээ. Ах нь дүүдээ: ”Энэ өмч
хөрөнгийг харж хандах асуудлыг надад даалгасан нь илүү дээр. Чи одоогоор
эхнэр хүүхэдгүй, мөн өмч хөрөнгөндөө анхаарал тавьж мэдэхгүй учир чамд
өгөх нь ашиггүй. Хэдий тийм боловч эдүгээг хүртэл чи их сайн дүү байсныг би
мэдэх учраас чамд од жимсний мод өгье. Од жимсний мод байгаа тэр булан бол
чинийх, өмч хөрөнгөний үлдсэн нь бүгд минийх шүү. Тийм биз?” гэжээ.
Дүү нь ”Тийм ээ” гэв. /инээлдэв/
18
18
Ингээд ах нь өдөр бүр аж ахуйдаа ажиллаж, тэр баян чинээлэг болж
сайхан амьдран дүү нь ч гэсэн од жимсний модоо арчлан өөртөө л боломжийн
амьдрах болжээ. Од жимс боловсорч гүйцэхэд тэр түүж аваад зарна. Тэр мод нь
зэгсэн том бөгөөд хангалттай их жимс өгнө. Хэрэв тэр бүгдийг нь зарж чадахгүй
бол үлдсэнийг нь буцааж авчраад од жимсний шүүс хийж мөн нөөцөлнө. Тэр
тун овсгоотой ажиллаж байлаа. Зарим жимсээ чихэртэй, заримыг нь давсанд
эсвэл цагаан цуунд нөөцөлдөг байв. Тэр од жимсний бүтээгдхүүнийг төрөл
төрлөөр нь хийсэн нь маш их алдаршжээ. Олон хүмүүс тэдгээрт нь дуртай болж
хүмүүс худалдан авахын тулд бүр холоос ирдэг болов. Нэг үгээр хэлбэл тэр
өөртөө бололцооны мөнгө олдог болж аятай тухтай, сэтгэл хангалуун амьдарч
байлаа. Тэрээр маш баян болоогүй ч тухайн амьдралдаа үнэхээр ханамжтай
байжээ.
Нэг өдөр од жимсээ нөөцөлхөд зориулж бага сага юм худалдаж авахаар
гадагш яваад гэртээ буцаж ирэхэд нь жимснийх нь бараг хагасыг идчихсэн байв.
Тэр үнэхээр харамслаа. Тэгээд модон дээр сууж өөрийнх нь од жимсийг идсээр
байгаа хэрээг харлаа. “Хөөх” гэж уулга алдаад “Энэ яаж ийм их идэж чадаа вэ”
гэж бодоод хэрээнээс асуусан нь: ”Чи яагаад миний од жимсийг идэж байгаа юм
бэ?” гэхэд Хэрээ: ”Би өлсөж байна” гэв. Энэ бол үнэхээр энгийн зүйл. Хэрээ
өлсөж байсан учраас л идсэн. Тэгээд хэрээ хүүгээс “Чи өлсөх үедээ иддэггүй
гэж үү?” гэж асуухад
Тэр: “Мэдээж иддэг” гэв.
“Тэгвэл чи яагаад надаас асуугаад байгаа юм бэ?”
Тэр залуу бол дүйнгэдүү хүн байсан учраас үгнээс нь зөрөх ухаанаа ч
олсонгүй, ингээд тэр бага зэрэг алмайрчээ. Тэгснээ бодож байнаа: “Мэдээж,
хэрээ өлсгөлөн байсан идэлгүй яахав. Би яагаад үүнийг асууваа? /Багш болон
сонсогчид бүгд инээлдэв/ Хэдий тийм ч энэ мод бол надад байгаа ганц өмч.
Хэрээ үүнийг бүгдийг идчихвэл би идэх юмгүй болж маргааш л гэхэд өлсгөлөнд
нэрвэгдэх нь” гэж бодоод энэ тухайгаа хэрээнд хэлжээ.
Тэр хэрээ бол жирийн биш шувуу байжээ. Тэр бол ердийн нэг хэрээтэй
адилгүй. Түүний хошуу нь их урт, /хүмүүс инээлдэв/ ер нь хэрээ чихгүй байдаг
шүү дээ, гэтэл тэр хэрээ том чихтэйгээр барахгүй түүнээс нь ээмэг санжигнаж ,
түүний өд нь ч гэсэн буржгар бөгөөд их дэгжин. Өд сөд нь тун үзэсгэлэнтэй,
хэдийгээр энэ хэрээ боловч бүх л өнгөөр солонгорон байна гэнэ.
Нөгөө залуу хэрээнд: “Од жимсээ би таниас нарийлсандаа ингэж байгаа
юм биш, мэдээж та өлсөж байгаа үедээ идэлгүй яахав.Та идэж байгаарай. Хэдий
тийм боловч ний нуугүй хэлэхэд эцэг эхийг маань нас барсны дараа ах минь
надад зөвхөн энэ модыг л үлдээсэн юм. Энэ модгүйгээр би үхэх болно. Энэ бол
миний үнэн байдал. Би таниас од жимсээ харамласандаа ингээгүй юм шүү.” гэж
хэлжээ.
Үүнийг сонсоод хэрээ уярч: ”За сайн байна. Чи сайн хүн шиг байна. Бүх
юм сайхан болно, бүгд сайн болно. Энэ бол асуудал бишээ. Нэгэнт би чиний од
19
жимсийг идсэнээс хойш би түүнийг чамд алтаар төлөх болно. Ингэвэл бүх юм
сайн болно биз дээ?” гэв.
Тэгэхэд нь залуу хүү: “Тиймээ” гэв. /Багш болон сонсогчид бүгд инээлдэв/
Тэр зөвхөн “За” эсвэл “Тиймээ” гэхээс өөр юу ч хэлдэггүй. Тэр хүмүүст
ерөөсөө татгалзаж чаддаггүй юмсанжээ.
Ингээд хэрээ түүнд хэлсэн нь: “Маргааш өглөө эрт 3 цагт би энд чамайг
авахаар ирнэ. Одоо чи гэртээ хариад ам даавуу олоод ийм урттай, ийм өргөнтэй
том уут оё. Маргааш сувд, үнэт чулуу, алт олж ирэхээр чамайг авч явах болно”
гэжээ.
“За” гээд залуу хүү гэртээ харьж яг түүний хэлсэн урт, өргөнтэй тийм том
уут хийсэн нь, илүү ч үгүй, дутуу ч үгүй болсон байв.
Дараагийн өглөө хэрээ амласнаараа нөгөө газраа түүнийг хүлээж байжээ.
Хүүг очход хэрээ хэлсэн нь: “За сайн байна. Одоо чи миний нуруун дээр гар. Би
чамайг суулгаад далайг хөндлөн нисч гарах болно. Нисэх явцад чи ярих болон
нүдээ нээж болохгүй шүү. Юу ч тохиолдсон хамаагүй, миний үгнээс зөрөх юм
бол чи амьд үлдэхгүй болно шүү гэхэд, залуу хүү: “За” гэжээ.
Түүнийг хэрээний нуруун дээр гарч хүзүүнээс нь зуурсаны дараа хэрээ
нислээ. Гэнэтхэн хэрээ асар том болчихсон. Залуу хүү түүний нуруун дээр тохь
тухтай байсан төдийгүй гүн нойронд автжээ. Тэр тэнд Аръяабалын бясалгал
хийсэн ч асуудалгүй болов. /хүмүүс инээлдэв/ Гэвч тэр аялгуу ажаагүй, зөвхөн
гэрэл ажиж чаджээ.
Оюун ухааны бясалгагчид бид асуугаагүй л бол ярих хэрэггүй. Түүнээс
гадна бид “За” эсвэл “Тиймээ” гэхээс өөр үг хэлэх хэрэггүй. Библид мөн үүнтэй
адил зүйлийг хэлсэн нь: асуувал та нар зөвхөн “За” эсвэл “Тиймээ”л гэж хэлэх
хэрэгтэй гэсэн байдаг. Та нар хэрэгцээгүй зүйлс ярих хэрэггүй. Энэ юу гэсэн үг
вэ гэхээр өөрсдийн үг хэлээ хямгадаж ярихгүй байх хэрэгтэй гэсэн үг юм.
Тэр залуу Аръяабалын аргаар бясалгаж их сайн болсон байжээ. Иймээс
тэр ярихгүй л гэсэн бол ярихгүй. Товчоор хэлэхэд тэр бясалгаж эхэлснийхээ
дараа самадид оржээ. Тэгээд тэд зорьсон газраа ирлээ.
Энэ газар маш гайхамшигтай үзэсгэлэнтэй, далайн давалгаа цохилсон бас
маш өндөр сүр жавхлант уул байсан ба бүх л төрлийн сувд үнэт чулуунууд
аврага том ууланд овоолоостой. Моднууд болон бүх л зүйлс нь сувд үнэт
чулуугаар хийгдсэн. Цааш нь тодруулбал мод нь алтаар, мөчир нь сувд үнэт
чулуугаар хийгдсэн. Юм болгон нь сувд, үнэт чулуу. Тэнд ямар ч “ердийн”
чулуу байхгүй зөвхөн сувд үнэт чулуунууд л байлаа.
Тэгээд хэрээ хэлсэн нь: “Одоо чи дуртай сувд, үнэт чулуугаа түүгээд
уутал. Тэгээд хоёулаа хурдхан шиг гэрлүүгээ буцъя”.
Залуу хүү “За” л гэжээ. Тэр дуртай буюу илүү үнэтэй зүйлүүдийг ууталж
аваад түүнийгээ бүсэндээ хавчуулаад хэрээний нуруун дээр үсрэн суув.
Хэрээтэй буцаж нисэх үед тэрээр нүдээ анин дахин бясалгалаа. Тэгээд самадид
орж удаа ч үгүй гэртээ иржээ.
20
20
Энэ өдрөөс хойш залуу хүү баян болжээ. Тэр сувд, үнэт чулуугаа зарж,
шинэ байшин барьж, үзэсгэлэнтэй бүсгүйтэй гэрлэж, тэр байтугай хөөрхөн
үрсээ өсгөн бойжуулжээ. Тэр их тав тухтай сайхан амьдран сууж гэнээ.
Үүнээс хойш нилээд хугацааны дараа дүүгээ гэнэт их баяжсаныг сонсоод
ах нь их хол газраас тэднийд зочлон ирэв. Ах нь тэгээд дүүгээсээ яаж ингэж
гэнэт баяжсаныг асуухад, залуу хүү хэлсэн нь: “За би хэлье. Энэ бол таны ач
буянаар болсон юм. Энэ бүгд таны ерөөлөөр болсон. Та л надад тэр од жимсний
модыг өгснөөс би ийм баян болсон. Танд баярлалаа, ах аа” гэв.
Тэгээд ахдаа хүндэтгэл үзүүлэн мөргөжээ.
Ах нь асуусан нь: “Од жимсний мод яаж чамайг баян болгосон юм бэ?”
Дүү нь бүх болсон явдлаа нэг бүрчлэн ярьсан нь мэдээж.
Тэгж таарна. Ахын шунал хөдөлж “Аан. Энэ миний буянаар болсон нь
тодорхой, за яахав, одоо чи миний газарлуу амьдрахаар нүүх хэрэгтэй. Тэр өв
хөрөнгө бүгд чинийх боллоо. Энэ од жимсний мод минийх /Багш болон
сонсогчид бүгд инээлдэв/ хоёулаа одоо солигдъё. Чи жимсний модыг өөртөө
дэндүү удаан байлгалаа. Би одоо чамд халаагаа өгөх болсон. Яагаад гэхээр бид
хоёулаа л өөрсдийн эцэг эхийн өв хөрөнгийг ээлжилж анхаарах ёстой. Би олон
жил үүнд санаа тавьсаар ядарлаа. Одоо чиний ээлж. Чи тийшээгээ буц. Одоо би
од жимсний модонд санаа тавина. За юу?” гэжээ.
Дүү ”За” гэж гэнэ.
Ингээд дүү нь ахынхаа газарлуу нүүжээ.
Харин ах нь дүүжин ор бэхэлж аваад од жимсний модон доор өдөр бүр
хүлээдэг ажилтай болов. Хүлээж байтал нэг өдөр хэрээ ирээд од жимсийг
идчихжээ. Тэгэхэд нь тэр уурласан дүр үзүүлж хэлсэн нь: “Та миний од
жимсийг идчихээр би өлбөрч үхэх болно шүү дээ” гээд цааш нь дүүгээ дуурайж
хэлсэн бүгдийг нь урсгалаа.
Тэгтэл хэрээ: “Асуудал үгүй. Нэгэнт л би чиний од жимсийг идчихсэн юм
чинь түүнийг алтаар төлөх болно. Болж байна уу?”
“Болж байна” гэж тэр хэлэв.
Тэгээд хэрээ хэлсэн нь: “Үүрээр 3 цагт энэ газраа намайг хүлээж бай.
Ирэхдээ ийм урт, ийм өргөнтэй том уут оёж авчир. Тэгээд би чамайг авч явж
сувд, үнэт чулуу, алт түүж авна.”
Ах нь даруй гэртээ очиж даавуу хайчилж гарав. Гэхдээ Аръяабалын
нөмрөгнөөс том хэмжээтэй хайчилжээ. /Багш болон сонсогчид бүгд инээлдэв/
Энэ нь яг л хэрээний хэлсэн урт өргөнтэй байсан боловч хоёр хэсгийг хамтад нь
давхарлаж оёод хийсэн чинь тийм том болчихжээ. Тэр түүнийг бүрэн дүүрэн
ашиглаж хоёр дахин ихэсгэж хийсэн байна. /Сонсогчид инээлдэв/ Тэр тийм том
уут оёжээ.
Ингээд Тэр үүрийн 2 цагт очоод хүлээв. Хэдийгээр хэрээ эрт ирээгүй
боловч яг цагтаа гурван цагт түүнийг авахаар ирлээ. Ингээд хэрээний нуруун
дээр гарлаа. Хэрээ түүнд өөрийнхөө хүзүүнээс барьж, дуугарч болохгүй, нүдээ
нээж болохгүй гэж хэлжээ.
21
Гэтэл энэ нь нөгөө ахмад хүүд их хэцүү байжээ.Учир нь тэр бясалгал
хийдэггүй, цагаан хоолтон биш. Иймд түүний үйлийн үр их хүнд байжээ.
Хэрээнд далайг хөндлөн нисэхэд нилээд хэцүү байлаа. Хэрээ ид шидийнхээ
хүчийг хэрэглэснээр байдал арай дээр болов. Залууд “Хю, Хю, Хю” гэх
сонсогдож, мөн хэрээний далавчний хүчтэй дэвэх нь мэдрэгдэнэ. Их удаан
ниссэний дараа тэр тэвчээр алдан гуйж: “Бид хүрэх арай болоогүй юм уу?”
гэв. /Багш инээв/ Аз болоход хэрээ далавчаараа түүнийг алгадхад тэр ухаарсан
бөгөөд хэрээний хэлснийг санаж дахиж нэг ч юм асуусангүй.
Ингэж явсаар тэд ирлээ. Ашгүй! Энэ нь маш урт аялал шиг санагджээ.
Хэрээнд ч гэсэн их удаан санагдсан. Тэд хоёул ядарчээ. Хэрээ түүнийг доош
буулгасны дараа тэр даруй дуг хийхээр явлаа. “Чи өөрийн дуртай сувд үнэт
чулуугаа түүж аваарай. Би чамайг буцааж авч явахын өмнө дуг хийгээд авъя. Чи
өөрийгөө ийм хүнд болгохоор юу идсэн юм бэ? Чи заан жилд төрсөн үү?” гэв.
/инээв/
Бид бүгд л морь ч юм уу, хулгана ч юм уу жилд төрдөг байтал тэр заан
жилд төрсөн бололтой. Түүний үйлийн үр илүү хүнд ч байсан байж магадгүй.
Хэрээг зүүрмэглэсний дараа мань залуу сувд, үнэт чулуунуудыг түүж барахгүй
байлаа. Хэдий тийм ч тэр нүдээ гялалзуулан харж түүсээр байв. Тэр бүгдийг
авахыг хүснэ. Тэр энэнээс ч, тэрнээс ч салахыг хүсэхгүй байсан. Тэр шилж
сонгосоор өчнөөн удаан хугацаа өнгөрсөн ч дуусдаггүй.
Эцэст нь хэрээ сэрж хэлсэн нь: “Та дуусаагүй л байна уу? Одоохон
юмнуудаа ав. Цаг боллоо. Бид энд үүнээс илүү удаан байж болохгүй. Хэрэв бид
энд удвал гэртээ харьж чадахгүй болно. Хурдхан нуруун дээр гар” гэв.
Энэ үед тэр их л түргэн хөдөлж уутандаа гартаа тааралдсан болгоныг
хийв. Гэтэл уут нь дэндүү хүнд байснаас хэрээний нуруун дээр авч гарахад
хэцүү байлаа. Хэрээ хэлсэн нь: “Үгүй ээ, энэ чинь дэндүү хүнд байна. Чи
заримыг нь гаргаж хаях хэрэгтэй. Эсвэл нисэж чадахгүй нь” гэлээ.
Залуу их шуналтай учир ганц сувд аваад гаргаж хаяв.
Хэрээ:”Үгүй, үгүй. Энэ чинь хангалтгүй, илүү ихийг гаргаж хая.” гэв.
Гэтэл тэр бас нэг сувд аваад шидсэн.
“За яахав” гэж хэрээ хэлээд: ”За яахав. Хэрэв чи илүү ихийг гаргаж
хаяхгүй бол бид нисэж чадахгүй. Би одоо нисэж чадахгүй нь” гэв.
Залуу үнэндээ тэднээсээ салж чадмааргүй байсан ч ямар ч гэсэн нэг атгыг
гаргаж хаяв. Тэгэхэд хэрээ: “Бид энд илүү удаан байж болохгүй! Явах хэрэгтэй
байна. Цаг боллоо” гээд хэрээ маань нисэхийн тулд асар их зүтгэл гаргав.
Тэдний замд доогуур давалгаалах давалгаанаас өөр хараа тусах газар юу ч үгүй
байлаа. Гэтэл хар салхи ойртон ирж их ширүүн байснаас хэрээ далавчаа
тэнцүүлэхэд хэцүү болов. Тэр тэнцвэртэй байдлаа хадгалах гэж байдгаараа
хичээж, далавчиндаа их хүчтэй байсан ч салхины хүч, ачааны хүндээс ганхаж
тэнцвэргүй болов.
Тэгэхэд нь залуу: “Хэрэв та ийм байдлаар нисээд байвал би үхэх нь. Та
одоо яагаад байна аа?” гэв. Тэгээд тэр нүдээ нээгээд: ”Хөөх, Далайг хараа” гээд
22
22
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд
Төгс гэгээрсэн их багш Чинхайн  үлгэрүүд

Más contenido relacionado

Similar a Төгс гэгээрсэн их багш Чинхайн үлгэрүүд

зөвөлгөө
зөвөлгөөзөвөлгөө
зөвөлгөөBuujaa
 
зөвөлгөө
зөвөлгөөзөвөлгөө
зөвөлгөөBuujaa
 
ж.отгонцэцэг
ж.отгонцэцэгж.отгонцэцэг
ж.отгонцэцэгmaagii979797
 
ж.отгонцэцэг
ж.отгонцэцэгж.отгонцэцэг
ж.отгонцэцэгmaagii979797
 
ж.отгонцэцэг
ж.отгонцэцэгж.отгонцэцэг
ж.отгонцэцэгmaagii979797
 
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөсурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөschool14
 
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөсурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөschool14
 
эцэг эхийн хайр ба сургамж
эцэг эхийн хайр ба сургамжэцэг эхийн хайр ба сургамж
эцэг эхийн хайр ба сургамжazora14
 
хүн болох багаасаа
хүн болох багаасаахүн болох багаасаа
хүн болох багаасааBattsetseg1982
 
хүн болох багаасаа
хүн болох багаасаахүн болох багаасаа
хүн болох багаасааBattsetseg1982
 
Niigmiin hugjil bdaalt
Niigmiin hugjil bdaaltNiigmiin hugjil bdaalt
Niigmiin hugjil bdaaltBayarmaa Anu
 
ТАРХИНЫ ФИТНЕС.docx
ТАРХИНЫ ФИТНЕС.docxТАРХИНЫ ФИТНЕС.docx
ТАРХИНЫ ФИТНЕС.docxWE ME
 
сургаал үг
сургаал үгсургаал үг
сургаал үгgganchimeg
 
Б.Намжилмаа - МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ДАХЬ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭВ ШИНЖИЙН АСУУДАЛ
Б.Намжилмаа - МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ДАХЬ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭВ ШИНЖИЙН АСУУДАЛБ.Намжилмаа - МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ДАХЬ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭВ ШИНЖИЙН АСУУДАЛ
Б.Намжилмаа - МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ДАХЬ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭВ ШИНЖИЙН АСУУДАЛbatnasanb
 
тайлбарламж
тайлбарламжтайлбарламж
тайлбарламжjorjoo34
 

Similar a Төгс гэгээрсэн их багш Чинхайн үлгэрүүд (20)

зөвөлгөө
зөвөлгөөзөвөлгөө
зөвөлгөө
 
зөвөлгөө
зөвөлгөөзөвөлгөө
зөвөлгөө
 
Shvree aman zohiol
Shvree aman zohiolShvree aman zohiol
Shvree aman zohiol
 
ж.отгонцэцэг
ж.отгонцэцэгж.отгонцэцэг
ж.отгонцэцэг
 
ж.отгонцэцэг
ж.отгонцэцэгж.отгонцэцэг
ж.отгонцэцэг
 
ж.отгонцэцэг
ж.отгонцэцэгж.отгонцэцэг
ж.отгонцэцэг
 
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөсурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
 
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөсурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
 
эцэг эхийн хайр ба сургамж
эцэг эхийн хайр ба сургамжэцэг эхийн хайр ба сургамж
эцэг эхийн хайр ба сургамж
 
Zuvluguu
ZuvluguuZuvluguu
Zuvluguu
 
шинэ сургууль
шинэ сургуульшинэ сургууль
шинэ сургууль
 
ний
нийний
ний
 
хүн болох багаасаа
хүн болох багаасаахүн болох багаасаа
хүн болох багаасаа
 
хүн болох багаасаа
хүн болох багаасаахүн болох багаасаа
хүн болох багаасаа
 
Niigmiin hugjil bdaalt
Niigmiin hugjil bdaaltNiigmiin hugjil bdaalt
Niigmiin hugjil bdaalt
 
ТАРХИНЫ ФИТНЕС.docx
ТАРХИНЫ ФИТНЕС.docxТАРХИНЫ ФИТНЕС.docx
ТАРХИНЫ ФИТНЕС.docx
 
сургаал үг
сургаал үгсургаал үг
сургаал үг
 
Б.Намжилмаа - МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ДАХЬ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭВ ШИНЖИЙН АСУУДАЛ
Б.Намжилмаа - МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ДАХЬ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭВ ШИНЖИЙН АСУУДАЛБ.Намжилмаа - МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ДАХЬ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭВ ШИНЖИЙН АСУУДАЛ
Б.Намжилмаа - МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ДАХЬ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭВ ШИНЖИЙН АСУУДАЛ
 
эх
эхэх
эх
 
тайлбарламж
тайлбарламжтайлбарламж
тайлбарламж
 

Төгс гэгээрсэн их багш Чинхайн үлгэрүүд

  • 2. 1. ХОЁР ТӨМСНИЙ ТҮҮХ 2. ЗЭН БАГШ БОЛОН ТАВАН ЗУУН ФЛАМИНГО ШУВУУ 3. САРМАГЧИН – ЛАМ 4. ТОТИЙН ЗӨВЛӨГӨӨ 5. ЭМЭЭЛНИЙ ТҮҮХ 6. БИЛЭГ УХААНГҮЙГЭЭР ИД ШИДИЙН ХҮЧИЙГ АШИГЛАХЫН АЮУЛ 7. ХЭТ ШУНАЛ 8. ЭНЭ БОЛ ЗАМБАРААГҮЙ ЕРТӨНЦ 9. МОСЕС ШАВЬ БАЙХДАА ДУУГҮЙ ХҮЛЦЭНГҮЙ БАЙСАН НЬ. 10. ОЙ МОДЫГ ХАМГААЛСАН ШУВУУ 11. БАГШИЙН ДОТООД МЭДРЭМЖ /ЯЛААНЫ ТУХАЙ ТҮҮХ, ШУВУУНЫ ТҮҮХ/ 12. ХААНЫГ СОНГОСОН ОХИН 13. ХАЙР БА ӨШ ХОНЗОН 14. ГАЙ ЗОВЛОН АМНААС ЭХЭЛДЭГ 15. БАГШИЙН ХҮЧИНД ИТГЭХ 16. ГЭГЭЭРСЭН ШИДЭТ ДАГИНАС 17. ЭХИЙН ЗӨВЛӨГӨӨ 18. ВИКТОРИЙ ХААН БА ТАВАН ЗУУН ГУЙЛГАЧИД 19. ТЭСВЭР ТЭВЧЭЭРТЭЙ ГҮНЖ 20. ХАРАМЧ ЭМГЭН 21. ХИЧЭЭНГҮЙ ГУРВАН ЗАРЦ 22. ТӨЛӨВ ТҮВШИН БАЙДАЛД СУРАЛЦСАН НЬ 23. УЛААН БА НОГООН БУГ 24. ИД ШИДЭТ САНДАЛ 25. БУРХАНД ИТГЭХ БИДНИЙ ИТГЭЛ 26. БИД БАГШИЙН ГАДНАХ ҮЙЛДЛИЙГ ДУУРИАЖ БОЛОХГҮЙ 27. БҮХ ЮМ БОДЛООС ҮҮДДЭГ 28. ОЮУН УХААНЫ ДАДАЛТАНГУУД ӨӨРСДИЙНХӨӨ ХЭРЭГЦЭЭГ ХАНГАДАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ 29. ТОМ ГУТЛЫН НОМЫН ЦОГЦОС 30. БУРХАНД ӨРГӨХ ЖИНХЭНЭ ӨРГӨЛ 31. ХӨГШИН ГУЙЛГАЧИН ЭМЭГТЭЙН МЭРГЭН УХААН 32. БҮХНИЙГ ЧАДАГЧ БУРХАН БҮГДИЙГ ХАЙРЛАДАГ 33. МӨНХ АМЬДРАХ НУУЦ АРГА 34. ШУДРАГА ХАЙР 35. БУЯНЫ ӨГЛӨГӨӨС БОЛЖ ЗАНГАНД ОРСОН НЬ 36. ИХ БАГШИЙН БОЛЗОЛ НӨХЦӨЛГҮЙ ХАЙР 37. ХУЛГАЙЧ ОЮУН УХААНЫ ДАДАЛТАН БОЛСОН НЬ. 2 2
  • 3. ХОЁР ТӨМСНИЙ ҮЛГЭР Эрт урьдын цагт нэгэн Гүрүтэй буюу Их Багшаас зөрөх нь ямар ярвигтай болох тухай сайхан үлгэрийг өнөөдөр би та бүхэнтэй хуваалцахыг хүссэн юм. Их Багш байх нь их бэрхтэй. Их Багшийг эрж олох нь бүр ч хэцүү бөгөөд тэр их Багшид итгэх, найдах, мөн түүнээс зөрөх нь бүр ч илүү их ярвигтай байдаг тухай энэ үлгэрт өгүүлнэ. Дээр үед их өндөр дэстэй алдартай нэгэн Багш байжээ. Гэвч тэр “Их Багш” бидний төсөөлдөгтэй адилгүй хүн байсан. Заримдаа тэр шавь нартайгаа ширүүн харьцдаг. /инээв/ Магадгүй тэр ер нь ганц хоёр цохидог ч байсан байх, яг л Төвдийн аугаа иогч Милярба болон түүний багш шиг. Тэр Багш бол их Багш нар хэзээ ч хийх ёсгүй гэж бидний үздэг бүх л төрлийн зүйлийг хийдэг байжээ. Жишээлбэл: Хэрэв бид, “Их Багш нар хэзээ ч уурладаггүй” байх гэж бодвол тэр харин ч их ууртай. Их Багш болно гэдэг бол бүхнээс илүү чадварлаг байх ёстой болдог. /инээв/ Хэрэв та нар хэвийн хүн бол их багш болж чадахгүй, яагаад гэвэл энэ ертөнцөд бүх юм эсрэгээр байдаг, бүх юм эмх замбараагүй байдаг. Сайн юмыг бид муу гэж бодно, муу юмыг бид сайшаах буюу сайн гэж бодно. Та нар зөвхөн бүрэн гэгээрсэн үедээ л энэ ертөнц дэх бүх л зүйлсийн хөгтэй байдлыг бүрэн дүүрэн харж чадна. Тэгээд та нар бусдаас илүү авхаалжтай сэргэлэн болно, их л аз жаргалтай чадварлаг нэг үгээр хэлбэл бүхнийг чаддаг, жирийн хүнд байж боломгүй үлгэрийн юм шиг байдалд орно гэсэн үг юм. Нэгэн өдөр тэр “гайхалтай” их Багш нэг шавьдаа хоёр төмс аваад явж ид гэж хэлжээ. Тэр шавьдаа хоёр төмсийг заавал хоёуланг нь идэх ёстой гэж дахин дахин онцлон анхааруулаад байж. Тэгээд шавиа дахин дуудаад, “Чи энэ хоёр төмсийг заавал хоёуланг нь идэх ёстой шүү” гэж хэлжээ. Шавь Багшийнхаа гараас хоёр төмс аваад гадаа гарч суугаад идэж эхлэв ээ. Хоёр төмсийг иднэ гэдэг чинь үнэхээр хялбар биш гэж үү? Та нар үүнийг тийм ч хатуу сорилт биш гэж бодож байгаа. Хүн бүр л хоёрхон төмсийг идэж чадна шүү дээ. Ингээд тэрээр төмсөө идэх зуураа “Багш үүнийг идүүлдэг нь яаж байгаа юм бол?” гэж өөрөөсөө дахин дахин асууж байлаа. Тэр иймэрхүү зүйл бодсоор л байв. Шавь нь эдүгээг хүртэл маш урт хугацаагаар багшийгаа дагаж байгаа учир ямар ч байсан багш хэлсэн юм чинь нэг учир шалтгаан байгаа иймээс дуулгавартай байх ёстой гэж бодож. Ингээд тэр тэндээ суугаад идсээр...л. Нэгийгээ хэдийнээ дуусгачхаад нөгөөдхийг нь хальсалж эхлэв. Тэгтэл нэг маш өлсгөлөн хариугүй үхэх шахсан гуйлгачин ирээд, “Энэ төмсөө надад өгөөч, гуйж байна, тэгээч дээ, би олон өдөр юу ч идээгүй, та нэгийг идчихсэн шүү дээ. Хэрэв та үүнийгээ надад өгөхгүй бол би үхэх нь байна!” гэжээ. 3
  • 4. Ийм нөхцөлд та нар яах вэ? Та нар Багшийнхаа үгнээс зөрөх үү, эсвэл нигүүлсэнгүй чанарыг зөрчих үү? Багш нь түүнийг тэр хоёр төмсийг заавал хоёуланг нь идээрэй гэж онцлон анхааруулсан бөгөөд дүрэм ёсоор бол та нар багшийнхаа үгнээс хэзээ ч зөрөх ёсгүй байлаа. Гэвч өлсгөлөн хүнд идэх юм өгөхгүй байх нь маш хэрцгий явдал болно. Тэгж бодоход түүний ухаан санаа нь Багш, гуйлгачин хоёрын дунд нааш цааш давалгаалан байлаа. Гэтэл гуйлгачин орилон газар үхэдхийн унаж, үхлийн ирмэгт туллаа. Иймээс нөгөө шавь түүнд үлдсэн нэг төмсөө даруй өгөв. Тэгээд тэр гэрлүүгээ явж, гуйлгачин ч бас үзэгдэхээ больжээ. Мань хүн гэртээ ирээд багшдаа болсон явдлаа илтгэжээ. Харин Багш нь түүнийг загнаж хашгичлаа. Шавиа үгнээс нь зөрлөө гэсэн дээ биш, харин шавиа өрөвдсөндөө, харамссаны улмаас хашгичин загнажээ. Тэр хоёр дахь төмс бол оюун санааны гэгээрлийн дээд зэргийн, төгс гэгээрлийг өгөх адистай юм байжээ. Харин эхний төмс бол энэ ертөнцийн бэл хөрөнгө, амжилт, алдар нэрийн адистай байв. Багш, “Чи минь ямар ч мунхаг юм бэ?” гэж. “Энэ бол чиний хувь тавилан ч байж магадгүй. Гэвч хоёр дахь адислалыг хүртэж чадаагүй нь их харамсалтай байна даа” хэмээн шүүрс алджээ. Хожим шавь нь энэ ертөнцөд үргэлж од хийморьтой байж, алдар нэрд хүрч, маш их мөнгөний орлоготой болсон боловч тэр их Багш болсонгүй, өөрөөр хэлбэл орчлон дахь хамгийн дээд түвшин, хамгийн эцсийн зорилгодоо тэр хэзээ ч хүрээгүй юм. .................оОо.............. Энэ бол бидний ихэнхэд нь байдаг асуудал юм. Бид өөрсдийгөө бүгдийг ойлгож мэддэг ба бүгдийг зохицуулж чадна гэж боддог. Бид мөн өөрсдийгөө ямар ч “би” үгүй гэж боддог. Бид Багшийг дагах буюу түүнээс зөрөх нь маш хялбар гэж боддог. Гэтэл үгүй юмаа, энэ бол тийм ч хялбар биш. Хоёрхон төмс идэхийн төлөө та нарт асуудал учирч байгаа биздээ? /инээв/ Иймээс бусад ямар нэг хүнд сорилтыг мөрөөдөхөд ч бэрхтэй. Яагаад гэвэл бид дэндүү их урьдаас тааварласан санаа бодлууд, хэтэрхий их буруу зуршилтай байдаг, мөн нийгмийн ёс заншил, хэвшил, уг суурь соёл, боловсрол, хүмүүжлийн байдал ...гэх зэрэг нь хэдэн мянган жилээр бэхэжсэн байдаг. Бид эдгээр зүйлээр уураг тархиа дүүргэсэн байдаг болохоор үүнийг богино хугацаанд угааж зайлуулахад хүнд юм. Бид өөрсдийгөө зөв бурууг ялгаж чаддаг гэж үргэлж боддог. Биднийг гэгээрэхэд эдгээр балай заншлууд ямар хэрэгтэй юм бэ? Эдгээр нь бидний замд л саад болно. Багш бидэнд нэг зүйлийг хий гэж хэлэх бүр бид, “Үгүй, үгүй би үүнийг мэднэ. Миний ээж надад ингэж хэлсэн, сургуулийн багш маань ч тэгж хэлсэн, сүмийн лам минь ч тэгж хэлсэн” гэж боддог учраас бид өөрөөр юм хийсээр байдаг. Багш биднээр хийлгэхийг хүссэн юмны яг эсрэгээр нь бид хийдэг, тэгээд багш үргэлж бидний балай зуршилтай тэмцэх хэрэгтэй болдог. Иймээс бидний ихэнх нь сохор, дүлий ба дүйнгэ байдгийг зөвхөн Багш л 4 4
  • 5. маргаангүй харж чаддаг. Зарим нэг хүмүүс зөвхөн бүдэг бадаг замыг хардаг, зарим нь замын хагасыг хардаг, гэхдээ бүгдийг харж чадахгүй ээ. Бид харж байна, ойлгож байна гэж боддог боловч энэ үгүй юм. Энэ ертөнцийн хоосон чанар бол үнэхээр аугаа юм. Маяагийн ажил болох энэ бүтээл үнэхээр гайхалтай. Энэ ов мэх бидний итгэмээргүй ямар ч юманд биднийг итгүүлдэг. Энэ хоосноос биднийг гаргахаар хэн нэг нь биднийг сэрээх, гэгээрүүлэх гэж ирэх хүртэл бид түүнийг /Маяаг/ маш үнэнчээр, эелдэгээр, хүлцэнгүйгээр дагадаг. Гэвч бид бас тийм ч хурдан сэрдэггүй. Яг л өглөө болоод цагны сэрүүлэг дуугарч байвч бид “Еэ.. өө...,” гээд сэрүүлгийг нь дуугараад байхаар нь унтраачхаад эргээд унтчихдаг шиг юм. Тийм учраас бидэнд ийм олон шашин байгаа бөгөөд мөн гэтэлгэж чадна гэсэн маш олон арга замууд гарч ирсэн байна. Үүнийг харин бид юу гэж үзэх вэ? энэ ертөнцөд өдөр бүр маш олон хүн суурьшиж байна. Энэ нь манай ертөнцөөс нэг ч хүн чөлөөлөгдөхгүй байна гэсэн үг буюу, эсвэл тун цөөн хүн чөлөөлөгдөж байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл яагаад хүн ам багасахгүй байна? Хэрэв олон хүн чөлөөлөгдөөд гэртээ харьж тэнгэрийн элч болж, Бурханы туслах болж, Бурханы хүү, охин болж үүрд диваажинд амьдарч байвал энэ ертөнцийн хүмүүс хорогдох болно шүү дээ. ...............оОо............... ЗЭН БАГШ БОЛОН ТАВАН ЗУУН ФЛАМИНГО ШУВУУ Олон жилийн өмнө он цагийн туршид маш сайн бясалгал хийдэг нэгэн лам байжээ. Тэр хэдэн төрөлдөө лам хувраг байсан боловч үхэж төрөхөөс чөлөөлөгдөж чадаагүй юм. Сахилаа чанд мөрдөж, буян их хийснээр та нар лам болж болноо, гэхдээ гэгээрэлд хүрч чадахгүй бол дараагийн төрөлдөө ядаж л дахин лам болно гэсэн итгэлтэй байж чадвал хамгийн сайн. Үнэндээ ийм байвал маш сайн яагаад гэвэл таны хүч, бүр лам болоход ч хүрэх чадваргүй байж болно. Нөгөөх лам маань нилээд хугацааны турш эргэн төрөхдөө дандаа лам төрлийг таван зуун жилийн турш авчээ. Эрхэм ламтан төрөл бүхэндээ улам илүү буянтай болж байж. Хэдийгээр тэрээр гэгээрэлд хүрч чадаагүй боловч тэр сахилыг хатуу чанд сахиж, үнэхээр буянтай, чин сэтгэлтэй байсан гэнэ. Өнгөрсөн хугацаанд тэр лам хаа сайгүй бадар барин сургаал айлдан явахад нь таван зуун Фламинго шувуу үргэлж түүнийг дагадаг байжээ. Энэ хачин үзэгдлийг хүмүүс их сониучирхан харна. Билгийн нүд нь хөгжсөн зарим хүмүүс үүнийг хараад, үнэндээ эдгээр шувууд өмнөх амьдралдаа түүний шавь нар нь байсан байна гэдгийг хэлж чадна. 5
  • 6. Тийнхүү тэр таван зуун шавьтай байсан боловч түүний билэг ухааны чадал хангалттай хүчтэй байгаагүйгээс тэднийгээ чөлөөлтөнд хүргэж чадаагүй ажээ. Түүнийг гадагшаа өргөл барьц авах гэж, ариун үйл явдал, баяр наадамд оролцох гэж мөн сургаал айлдах гэж явах, ер нь хаашаа ч гэсэн явахад нь түүний шавь нар үргэлж түүнтэй хамт явахыг хүсдэг байв. Тэд нар, “Багшаа, бүх хүрээ хийдийн хүмүүс адил тэнцүү гэж та дандаа ярьдаг шүү дээ. Тэгээд ямар нэг зугаа цэнгэлд оролцохоор та гадагшаа үргэлж явдаг боловч биднийг ховорхон дагуулж явах юм” гэж гомдолдог байжээ. Үнэндээ бол Багш нь тэдэнд магтаал, өргөл барьц хүртэх буян нь хангалтгүйг мэддэг. Харин энгийн хүн байхыг түүний шавь нар ойлгодоггүй ба тэд материаллаг зүйлд тэр дороо л татагддаг байв. Ингээд Багшид өөр ямар ч сонголт байгаагүйгээс гадагш явах болгондоо тэднийг дагуулж явдаг болсон юм. Хожим тэдгээр таван зуун шавь нар нь үхэцгээгээд дараагийн төрөлдөө тэд эргээд лам болж чадалгүй харин Фламинго шувуу болцгоосон байна. Зөвхөн тэдний багш л эргээд лам болж чаджээ. Ийнхүү түүнийг гадагш явах болгонд тэдгээр таван зуун шавь буюу Фламинго шувууд түүнтэй хамт явдаг болсон нь шавь нар болон эрхэм Багшийн хоорондын барилдлагатай холбоотой юмсанжээ. ...............оОо............... Нэгэнт л багш өөрийгөө чөлөөлж чадаагүй учир мэдээж хэрэг өөрийн цээрлэлээ хүлээх ёстой шавь нараа ч чөлөөлж чадсангүй. Хэрэв таны Багш аугаа их чадвартай бол танд учирсан өчүүхэн үйл түйтгэрээс таныг ангижруулж чадна. Энэ үлгэр танд яагаад заавал сайн Багш хэрэгтэй байдгийг хэлж өгч байна. САРМАГЧИН - ЛАМ ...Олон жилийн өмнө энэ төрөлдөө сармагчин болж төрсөн нэгэн лам байжээ. Буддаг Үнэн ёсыг номлох гэж энэ ертөнцөд ирэхэд нь олон лам хуврагууд түүнд шавь орж суралцсан гэнэ.Тэднээс зарим нь архадын зэрэгт хүрсэн байсан боловч ихэнх хүмүүс үүнийг мэддэггүй байв. Бусад лам нар заримдаа тэднээр доог тохуу хийнэ. Яагаад гэхээр тэдний зарим нь нэг их аятайхан харагддаггүй төдийгүй бага зэрэг инээдэмтэй харагддаг байж л дээ. Тэдний нэгийг над шиг Сума-Зу гэж дууддаг байв. Эдний дотор нэг тун их шооч лам байжээ. Тэр тэдгээр өндөр дэстэй лам нарын нэгийг дов толгодоор уруудан гүйж байхыг харах болгондоо “Чи яг тэр толгодоор гүйж явдаг сармагчин шиг харагдаж байна” гэж шоолдог байжээ. Тэр, ламыг сармагчин гэж дуудаж түүнийг шоолдог байснаас таван зуун төрөлдөө сармагчин болж төрж гэнэ. Ийнхүү monk, monkey гэдэг үгэнд хоёрхон үсэгний ялгаа байдаг нь лам хуврагийг шоолж, элэг доог хийж болохгүй, үүнээс болгоомжил гэсэн үг юм. 6 6
  • 7. Хэрэв та жирийн нэг ламыг доог тохуу хийвэл бүх юм зүгээр өнгөрч болох юм. Гэтэл тэр лам архадын зэрэгт хүрсэн байвал та асуудалд орох болно. Та аль лам хэдийнээ архад болсныг, аль ламынх нь оюун ухааны бясалгал илүү өндөр түвшинд хүрснийг хэзээ ч мэдэж чадахгүй. Иймд та нар маш анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Ялангуяа та бүхний хүсэлтийг ёсоор болгож, та бүхэнд үнэн ёсыг зааж сургахаар Миолигаас танай улс руу миний илгээсэн хуврагийг доог тохуу болгож болохгүй, мөн тэднийг бие бялдрын хувьд сэтгэлийг татах гэж хичээж болохгүй. Буддизмын ёсоор амьд Буддагийн шавь болсон хуврагийг татахыг хичээвэл энэ нь аймшигтай нүгэл болдог байна. ...............оОо................ ТОТИЙН ЗӨВЛӨГӨӨ Энэ бол “Тотийн зөвлөгөө” гэж нэрлэдэг еврей үлгэр юм. Ордонд амьдардаг “Хааны угсаа” гэж дуудагддаг ер бусын онцгой нэг тоть байжээ. Тэр тоть их тансаг, маш үзэсгэлэнтэй, магадгүй зарим талаар “надтай” төстэй гэнэ. /инээв/ Түүний эзэн нь гүнж бөгөөд түүнд маш их хайртай байжээ. Тоть зөвхөн үзэсгэлэнтэй төдийгүй ганган дэгжин сайхан харагддаг ба ёс журмыг сайн мэддэг учраас тэд хоёулаа их сайхан байдаг байв. Тэр цай уухдаа ч яавал сайхан янз төрхтэй байхаа анхаарч байх шиг, явахдаа ч хааны төрхтэй, гуя ташаагаараа тал тал руу найган хөнгөн алхалж, нэг алхам урагшилж зургаан алхам ухрах ....гэх мэт. Энэ тоть иймэрхүү маш дэгжин. Иймд түүнийг “Хатагтай тоть” гэж дуудацгаадаг гэнэ. Яагаад гэхээр тоть хааны гэр бүлд харъяалагддаг мөн маш үзэсгэлэнтэй гоё, бас хааны ордонд удаан амьдарсан, хааны гэр бүлийн нэг гишүүн юм. Тэр тоть ярьж чаддаг төдийгүй Ариун нэрсийг ч цээжээр уншиж магадгүй. Тэр их сэргэлэн цовоо бас хүний хэлээр чөлөөтэй сайн ярина. Түүний тор нь их сүрлэг чимэглэгдсэн, алтаар хийж очир алмааз, сувд, шүрээр товруу гарган урласан ... өө маш олон эрдэнэсийн чулуутай юмсанжээ. Өдөр бүр, гүнж бараа бологчоо хэд хэдэн удаа дуудаж тоть руу үйлчлүүлэхээр явуулдаг байв. Иймдээ ч түүнд өдөр тутам дутагдаж гачигдах юм юу ч үгүй. Тэр толгойдоо янз янзын малгай өмсч, сүүлэндээ янз бүрийн сувд зүүж, жигүүрэндээ төрөл бүрийн бадмаарагтай. Өдөр бүр түүний сүүлэнд олон төрлийн эрдэнэсийн чулуу сүлжинэ.Иймээс түүний бүх л бие гэрэлтэн гялалзана. Хоолны цаг болоход бүр юу гэж бодно, адисласан хоол торлуу нь хүргэж өгнө. Тэр хоол хайж хаашаа ч явахгүй. Түүний уудаг усыг Ян Мин уулны горхиноос авчирдаг, энэ усыг маш сайхан амттай гэцгээдэг юм билээ. Цаашилбал энэ ус маш зөөлөн, усанд ороход 7
  • 8. ч дулаан. Тийм болохоор нэгэн тайган Ян Мин ууланд очиж өдөр бүр нэг лонх ус авчирдаг байв. Үе үе сар бүрийн эхний болон арван тав дахь өдөр, мөн хагас сайн өдрүүдэд усны амтыг өөрчлөхийн тулд өөр нэг тайган Миоли руу явж Нектар голоос ус цуглуулан авчирна. Тоть өөрөө их өнгөлөг. Түүний өдний зарим нь ногоон, зарим нь цэнхэр бөгөөд эдгээр нь гялалзан гэрэлтэж байдаг. Тотийг бас их сэргэлэн цовоо гэж ярьдаг. Хэрэв эзэн нь тэр Нектар голын усыг адислахгүй бол усыг уухаас татгалздаг. Тэгээд тэр тайганыг Ариун нэрсийг цээжээр уншихыг шаарддаг бөгөөд зөвхөн тайганыг Ариун нэрсийг нилээд хугацаанд уншиж Ян Мин уулнаас болон Нектар голоос авчирсан усыг адисласны дараа тэр уухыг зөвшөөрдөг гэнэ. /инээв/ Хоолоо идэхийнхээ өмнө юуны түрүүн Бурханд өргөлгүй залгичихдаг та нарын заримтай адил биш. Тийм үү. Хэрэв та нар хэдийнээ залгичихсан бол одоо яая гэхэв. Та нарын хувьд түүнийг Бурханд өргөхийн тулд бөөлжиж гаргалтай биш. Нарны хүрдэнд очсон хоолоо адислахыг дотоодын Багшдаа хандан тэр дороо залбирч гуй. Тэр адислах хүч бол яг адил үйлчилнэ. Үүнд ходоодны нугалаанууд ч саад болж чадахгүй. Үүн дээр асуудал байхгүй. Энэ адислах хүч бол хоолойгоор өнгөрөөд, ходоод руу доош орсон, аль хэдийн залгичихсан хоолыг ч адислаж чадна. За одоо бүгдээрээ үлгэрийнхээ дараагийн хэсэг рүү оръё. Надад тэр тотины мэргэн ухаан болон түүний гоё сайхан байдлыг дүрслэх үг ч олдохгүй байна.Тоть үргэлж сайхан байдаг ба өдөр бүр яаж энэ байдлаар харагдаж байхаа мэддэг байв. Тэр нэг л өдөр үзэсгэлэнтэй болоогүй юм. Тэр төрсөн цагаасаа л зөвхөн Нектар голын ус ууж, Бурханд өргөсөн, мөн Ариун нэрсээр адислагдсан, амттай хоол иддэг байсан учраас энэ нь түүнийг өдрөөс өдөрт улам улам илүү сайхан болгож байжээ. Үүнээс гадна тоть өдөр бүр хоёр цаг хагас бясалгал хийдэг. Мөн цэвэр цагаан хоолтон ба ганц ч шавьж идэж байгаагүй. Санамсаргүй алдаагаар нэг шавьж залгичих явдал гарвал тэр бяцхан хорхойн ширхэг үс бүрийг бөөлжиж гаргаж чадна. Тэр бага залуу байхаасаа л цагаан хоолтон болохоор шийдсэн бөгөөд түүний элэнц өвгөөс эхлэн бүгдээрээ Аръяабалын аргаар бясалгаж байсан гэж сонссон. Тоть бясалгаад нилээд өндөр түвшинд хүрсэн, тиймээс гүнж түүнд их хайртай. Магадгүй үүнээс болж тун сайн уур амьсгал тогтсон байлаа. Түүний гоо үзэмж дотроосоо цацран гардаг. Нэг өдөр гүнж нэлээд хол газар орших нэгэн улсад их ховор төрлийн сүрчиг байдгийг сонсоод өөрийн ордондоо тогтож суухаа болив. Ингээд тэр тайганаас сүрчгийг өөрт нь авчирч өгөхийг гуйв. Тэр тайган нь тотины сайн найз нь бөгөөд тэр өдөр бүр түүнтэй ярилцдаг байжээ. Ордон дахь тайганууд ихэвчлэн их уйдацгаадаг. Учир нь тэд эмэгтэй найзтай болж чадахгүй. Тэдний амьдрал юуны төлөө байдаг гэж та нар бодож байна? Иймээс тэр тайган ч ихэвчлэн уйтгартай байдаг бөгөөд чухам тотитой тэрээр өдөр бүр өөрийн хувийн хэрэг явдлаа ярилцаж байдагтаа тэр баяртай байдаг байжээ. Хөөх! Тэр хоёр ямар дотны найзууд гэж бодож байна. 8 8
  • 9. Тэр өдөр тайган явахын өмнө мэдээж тотинд хэлэхээр очлоо. Хэдийгээр энэ томилолт нууц байсан ч тэр өөрийн сайн найздаа очиж “баяртай Сенёра” гэж хэлэх хүслээ тогтоож чадаагүй юм. Тайганыг тийм урт аялалаар явахыг сонссон тэр мэдээж түүнийг их үгүйлэх болно. Ийнхүү тэдний салах ёс гүйцэтгэх үйл явц нь сэтгэл хөдлөм зүйл болсон юм. Тиймээс ч тоть тайгантай нөхөрлөсөн нөхөрлөлөө маш их хайрладаг бөгөөд юу үүнийг нь илүү дотно болгосон бэ? (Танхимаас: Гүнж,“Эрх чөлөө”). Юун гүнж. Гүнж бол зөвхөн түүнийг доош хүлж байгаа л нэгэн. Яагаад тоть гүнжийн үнэт зүйл байх ёстой юм бэ? Үүнтэй адил та нар бол сатаны үнэт эрдэнэ нь юм. Энэ ертөнц та нарыг доош хүлж байна, бас та нар түүний үнэт эрдэнэ нь, энэ амьдралын үнэт эрдэнэ нь, энэ биеийн үнэт эрдэнэ болох та нар энэ биеийг тийм чухал, тийм сайхан, мөн тийм хүчтэй г.м боддог. Энэ бие бол бидний сүнсийг энд хүлж байдаг, энд цоожилж байдаг. Бид энэ биеийг анхаарч өглөөнөөс орой хүртэл улаан ногоон өнгөөр будаж, түүнийг сайхан болгодог, яг над шиг. Тэгээд бид жинхэнэ өөрийгөө энэ бие биш гэдгээ мартдаг. Одоо би өөрийн сүнсээ мартжээ. Яагаад гэвэл тэр гүйгээд явчихсан. Тэр зөвхөн миний биеийг орхисон байна, энэ ямар ч байсан хамаагүй. Иймээс тотины үнэт эрдэнэ бол хамгаас чухал эрх чөлөө учраас өдөржин шөнөжин холдон нисэхийг л боддог байв. Хэдийгээр түүнд улаан ногоон энгэсэг нялж, уруулын будаг г.м янз бүрийн зүйлээр будаж гоёж байвч сэтгэл зүрх нь зөвхөн эндээс холдон нисэхийг л бодож байсан, өөр юу ч хэрэггүй. Мэдээж тэр юм идэх хэрэгтэй, мөн тэдгээр сайхан хувцаснуудыг өмсөх ёстой яагаад гэвэл ордонд та нар эелдэг боловсон, дэгтэй байх хэрэгтэй. Харин оюун санаа нь бүх л өдрийн турш билгийн нүдэндээ төвлөрч зөвхөн зугтаахаа л боддог байв. Тиймээс тайганд “Өө. Бид чинь сайн найзууд билээ. Би чамаас ач ивээл гуйж байна. Марталгүй гүйцэтгэж өгнө үү!” гэжээ. Тайган хэлсэн нь: “Тэгэлгүй яахав. Би чиний төлөө бүхнийг хийнэ”гэв.Тэд ийм л сайн найзууд юмсанжээ. Тоть хэлсэн нь: “Хэрэв чамайг аялалаар явж байхад зам зуурт чинь надтай адилхан тотинууд тохиолдож магадгүй, тэд бол миний найзууд, төрөл төрөгсөд минь юм. Чи тэдэнд намайг энд занганд орсон байна, гэж хэлэх хэрэгтэй. Би асар их шаналж, үнэнхүү эрх чөлөөгүй байна. Энд байгаа бүх юм, сайн хоол унд бол миний хувьд юу ч биш. Эдгээр сувд, үнэт чулуунууд миний хувьд ямар ч үнэ цэнэгүй эд. Чи тэднээс намайг аврах ямар нэгэн аргыг асууж ирж чадах уу?”гэв. Тайган хариулсан нь: “Тэгье. Би байдгаараа хичээх болно. Би заавал тэдгээр тотийг олж энэ мэдээг дамжуулах болно.” гэжээ. Тэр тайган бол эдүгээг хүртэл ордонд ажиллаж байгаа бөгөөд түүнд дутагдах зүйл юу ч байгаагүй боловч тэр ердөө л бусдын боол юм. Иймд тэр эрх чөлөөний үнэ цэнийг сайн мэддэг учраас тотийг дээд зэргээр ойлгож байлаа. Ингээд тэр түүнд туслахаар шийджээ. 9
  • 10. Гүнжид хэрэгцээний сүрчгийг хайж тэр нилээд удаан явжээ. Нэгэн өдөр тэр зам зууртаа газар орны үзэсгэлэнт байдалд түр зуур баясан цэнгэж явтал ордон дахь гүнжийн тотитой маш адилхан тотины их сүрэгтэй тааралдав. Тэгээд ордон дахь тотиныхоо гуйлтыг эргэн саналаа. Тэдгээр тотинуудтай мэндлээд ордонд байгаа тотиныхоо өрөвдөм байдлыг ярив. Тотины сүрэг дунд тотинуудын багш, жинхэнэ их багш байжээ. Тэр тэдэнд Аръяабалын бясалгалын аргыг зааж өгчээ. Ингээд тэд өөр өөр газар нутгаар явж хамтдаа өдөр бүр бясалгадаг юмсанж. Тэр өдөр томоохон нийтийн бясалгал хийхээр Миоли явах замд гарсан байжээ. Аяа. Энд өвөл байхад тэдний очих газар пин хийж магадгүй. Пөн хийсэн халуун. Тэр жинхэнэ Багш нь бас билэг ухаантай цэцэн мэргэн нэгэн гэнэ. Тэр үлэмж их бясалгасан, мөн сүр жавхлантай, тайван амгалан, мэргэн ухаанаараа гялалзан, алтан гэрэл цацруулан харагддаг ба билгийн мэлмий нь асар их нээгдсэн. Ордон дахь өрөвдмөөр байдлын тухай сонсоод тэр багш тэр дороо шууд унаад үхчихэв. Ямар ч л байсан наанаа үхчихсэн юм шиг харагдаж байлаа. Түүний гарын сарвууг дээш болгоход тэр дороо доош уначихав, тэр үхсэн байв. Амьдын ямар ч шинж тэмдэг үзүүлсэнгүй, амьдрах тэнхэлээ гээсэн бололтой, тэр лавтай үхэж, гарцаагүй үхэж, зуун хувь үхжээ. Сандарсан тайган сэргээх гэж яаж хүчтэй сэгсэрч байсан нь ойлгомжтой, гэвч тэр сэргэсэнгүй үнэхээр үхсэн байв. Тэр бас түүний амыг онгойлгож бага зэрэг ус өгч, идэх юм идүүлэхийг хичээсэн боловч тэр идсэнгүй бүүр үхэж өд нь ч хөдлөхгүй, хөмсөг сормуус нь ч татганахгүй, тэр бүр мөсөн дуусчээ. Ингээд тайган ямар ч зөвлөгөө авч чадаагүйдээ урам нь их хугарчээ. Тотийг үхэхээс өмнө түүнтэй ярилцах завшаан олдсонгүй. За тэгээд түүнийг замын хажуу руу хаяж орхих болов. Гэвч замын хажуу руу шидтэл тоть тэрхэн зуур нисээд явчихав. Пам, пам, пам, ла, ла, ла ... Бясалгахаар түрүүлээд явчихсан нөхөдтэйгээ нийлэхээр нисэн одлоо. Ёох. Тайган бүүр гайхширалд орлоо. Тэр юу ч ойлгосонгүй. Яаж ингэж болох вэ? Болсон явдалд толгой нь эргэсэн тэр цочиролд орон тэндээ удаан зогсчээ. Эцэст нь тэр ордон руугаа буцлаа. Тэр цочирдсон байдлаасаа бүхэл өдөржин гарч чадсангүй. Ордоны тоть тайганыг хараад маш их баяртай байв. Тэд хоёулаа гар, хөлөө барилцан тэврэлдэж үнсэлцэж, хангалттай билэгтэй үгс хэлэлцэв. “Чи жин хассан байна” гэж нэг нь хэлэхэд нөгөөх нь “ Чи жин нэмсэн байна” гэж хэлж байв. Эдгээр нь астрал түвшингийн болон энэ материаллаг ертөнцийн учир утгагүй заншил юм. Тайган түүнд аялалынхаа тухай олон сонирхолтой зүйлс болон зарим ер бусын ховор тохиолдлуудын тухай ярихыг хүссэн боловч тоть сонсохыг хүссэнгүй. “Чи юу идсэн? Чи юу тоглосон? Чи аль караоке руу явсан? Ямар бүжиг хийсэн? Чи ямар сайхан охин харсан? ийм ашиггүй зүйлүүдийн тухай юу ч битгий яриач. Энэ бүгд хэрэггүй чи бол тайган. Тэдгээр сайхан охидын тухай ярьж яах юм бэ? Тэднийг хэрэгсэхгүй бол дээр. Чи хэнтэй бүжиглэсэн нь надад сонирхолгүй бөгөөд ямар ч хамаагүй. Аяа, иймэрхүү зүйлсийн тухай бүү яриач.” гэж тоть хэлээд, “Миний төрөл төрөгсөд, миний нөхдийн хэн нэгэнтэй уулзсан уу?”гэхэд тайган: ”Тэгсэн тэгсэн. Би том 10 10
  • 11. сүрэгтэй уулзсан. Тэд нийтийн бясалгал хийхээр замд гарсан юм шиг санагдсан. Тэдгээр тоть болгон маш том, гялалзсан билгийн мэлмийтэй. Би тэднийг их бахархан зог туслаа. Тэд ихээр үнэлэгдэх олон ариун үйл буянтай нь илэрхий. Тэднийг муу ярих нь олиггүй юм, тэдний хэвлий маш том, цээж нь няцашгүй хүчтэй, тэд агаарт нисэж байгаа нь тэнгэрийн элчис шиг л харагдсан ...гэхэд нь тотины тэвчээр алдагдаж, “Би чамаас тэднийг ямар харагдаж байна гэж асуугаагүй. Тэд чамд ямар нэг юм хэлсэн үү? Тэд намайг яаж чөлөөлөгдөх талаар ярьсан уу? гэхэд тайган хэлсэн нь: “Үгүй үгүй. Тэд үг ярьж чаддаггүй юм шиг санагдсан. Хэдийгээр тэдний билгийн нүд нээгдсэн ч ам нь нээгдээгүй байна лээ. Тэд хүний хэлээр ярьж чаддаггүй бололтой. Иймд тэд надад юу ч хэлээгүй. Чамайг одоо асуухад л ойлголцоход ямар хэцүү байснаа би яг саналаа. Чиний түүхийг тэдэнд ярьж өгтөл тэдний нэг нь миний гар дээр унаад өгсөн. Намайг баярлаж амжихаас өмнө /уулзсандаа/ тэр үхчихэж байгаа юм даа. Тэндээ ямар ч хөдөлгөөнгүй яг л үхсэн харагдсан. Тэгэхэд нь би түүнийг яаж сэгсэрсэн нь ойлгомжтой бас сайхан хоол ундаар хооллох гэсэн боловч юу ч идэж уусангүй. Би түүнд маш сайхан анхилуун, ховор хоол өгсөн боловч тэр ердөө идээгүй ээ. Миаоли, Нектар голын хамгийн сайн усыг өгсөн боловч анхаарсан ч үгүй. Юу ч идэхгүй, юу ч уухгүй байв. Тэр яг үхчихсэн юм шиг байв. Би түүнийг үхчихлээ гэж бодоод замын хажуу руу хаяхаар шийдлээ л дээ. Тэгээд цааш шидтэл тэр шууд л нисчихсэн, эрх чөлөөтэйгээр тайван амгалангаар цааш нисэн одсон. Тэр бас надад баяртай гэж хэлсэн. Баяртай гэдэг үгийг хэд хэдэн хэлээр хэлсэн шүү. Чухамдаа бол би түүнийг ярьж чаддаггүй гэж, мөн үхчихлээ л гэж бодож байлаа. Гэвч тэр тийм юм шиг болгох гэсэн байна. /дүр үзүүлсэн/ Сонин юм. Одоо хүртэл энэ дүр зураг ямар учир утгатай байсныг төсөөлдөггүй ээ?”. Тоть үүнийг сонсоод сэтгэл нь хөндөгдөөгүй янзтай байв. “Сайн сайн, чамд маш их баярлалаа. Надад ч бас хачин санагдаж байна. Энэ түүх үнэндээ хачин юм. Үүнээс илүү хачин юм гэж юу байхав дээ” гэлээ. Тэгээд тэд өөр өөрсдийн гэрлүүгээ явцгаалаа. Тайган өөрийн адал явдлаа ярих гээд, тоть идэж уух гээд тус тусдаа завгүй байв. Харин гүнж өглөө бүр тотио харах гэж ирдэг байжээ. Дараагийн өглөө тотио үзэхээр ирэхэд нь тоть торондоо үхчихсэн хэвтэж байв. Гүнж зарцдаа их уурлаж түүнийг загнан, “Чи түүнийг алчихлаа, чи л түүнийг алчихлаа” гэлээ. Юу ч хэлээд нэмэргүй ажээ. Эцэст нь үхсэн тотийг гадагш хаяхыг зөвшөөрлөө. Зарц тотийг гадагш хаях үед л түүнтэй учирсан нөгөө тотины санааг мань тайган ойлгожээ. ...............оОо............... Та нар юу ойлгов? /Танхимаас: Үхсэн дүр үзүүлсэн. Үхсэн дүр үзүүлэх./ Зөв. Бид ч бас энэ ертөнцөд үхсэн мэт дүр үзүүлэх хэрэгтэй. Бид энэ ертөнцийн үнэ цэнийг мэдэж байгаа шүү дээ. Бид хүний биеийг олж авахад ямар хэцүү байдгийг мэдэж байгаа. Гэвч бид Маяагийн хаанд хэлж болохгүй. Маяагийн 11
  • 12. хаан ямар байдаг бэ? Энэ бол бидний уураг тархи. Түүнийг сонсож болохгүй. Түүнтэй тоглож болохгүй. Энэ ертөнц бидний хувьд маш сайхан гэж бодож болохгүй. Хэрэв тэгвэл энэ ертөнцөд бид үхэхэд бидний сүнс дахин сэргэж эхэлнэ. Тийм учраас эрт үеэс эдүгээ хүртэлх үе үеийн их багш нар ертөнцөд яг л үхсэн мэт бай гэж хэлж байсан нь юу гэсэн үг вэ? гэхээр яг л үхсэн юм шиг энэ ертөнцөд хорогдохгүй, юунд ч зууралдахгүй бай гэсэн үг юм. Тэгж байж бид чөлөөтэй байж чадна. Гэтэл ингэхийн оронд өглөөнөөс орой болтол хүмүүсийн өмнө үүрэг хариуцлагаа ухамсарлаж, эелдэг боловсон байж, ичиж зовж, мөн хэн нэгэнд бараа болж байдаг нь бид бусдыг гомдоохоос айдаг, эсвэл бусдад муу хэлэгдэхээс айдаг... г.м. Үнэндээ бид ихэнх цаг хугацааг үр дүнгүй өнгөрөөж байна. Өнөөдөр бид тэр хүнтэй түүний төрсөн өдрийн үдэшлэгт бараа болно, маргааш бид өөр хүнтэй түүний гашуудлын ёслолд оролцоно, нөгөөдөр нь бас бусдын гэрт өөр хэн нэгний хуримын ёслолд дагалдана, тэгээд дараагийн өдөр бас хэн нэгнийх нь гэр бүлийн салалтын үед шүүхэд гэрчээр байлцана, учир нь бид эелдэг боловсон нинжин сэтгэлтэй билээ г.м . Тэгэхлээр бид яаж зав гаргах юм бэ? Өнөөдөр бид тэдгээр хүмүүсийн утсаар чалчихыг хүлээн авах, дараагийн өдөр нь бусад хүмүүсийн утгагүй үг ярианд хариу өгнө. Түүнчлэн сонин уншина, телевиз үзнэ, ядахдаа л мэдээ харж хэн нь хэнийгээ алсныг мэдэж авна. Тэгээд дараагийн өдөр юу болох вэ? Хэрэв бид хэт олон хамаатан садантай бол үнэндээ ч үнэхээр завгүй байх болно. Үнэндээ энэ ертөнцөд бясалгах цаг зав гаргана гэдэг их хэцүү. Бид хэрвээ энэ мэтчилэн өөрсдийгөө доош нь уяад байвал үндсэн гол юмаа олж авч чадахгүй гэдэг нь илэрхий. Бид үхсэн мэт дүр үзүүлж чадахгүй бол өөр ямар нэг арга зам байна уу? Байхгүй ээ. Яаж үхсэн мэт дүр үзүүлэх вэ? Бид хэлгүй, тэнэг, дүлий юм шиг байж болно. Тэд буруу ойлгож л байг, тэд биднийг зэмлэж л байг энэ хамаагүй. Бид хил заагтай байх, юу нь эн тэргүүнд байхыг мэддэг байх хэрэгтэй. Бид аль л хийж чадах юмаа хийх хэрэгтэй. Хийж чадахгүй бусад зүйлсийг тэдэнд орхичих. Үхсэн юм шиг дүр үзүүлэх ёстой, эелдэг боловсон занг мэддэггүй юм шиг, өнөөдөр түүний төрсөн өдөр гэдгийг мэдээгүй юм шиг, маргааш тэрний оршуулга болохыг мэдээгүй юм шиг байх ёстой. Хэрэв бид завтай байгаад, хэрэв бидний амьдрал боломжтой бол мэдээж бид ямар нэг эелдэг боловсон байдал гаргаж бололгүй яахав. Бид амьдралдаа үргэлж завгүй байгаад, өөрсдийгөө доош нь дэндүү хүлж байвал тэр хүлээсийг тайлах арга замыг хайх хэрэгтэй, ядахдаа л өөрсдийн хоёр гараа чөлөөтэй байлгах хэрэгтэй, эсвэл бүгдийг аргамжчих юм бол яаж хөдлөх юм бэ? Бид зуун хувь үхчихсэн мэт дүр үзүүлж чадахгүй бол ядахдаа наян хувь дүр үзүүлж болно. Наян хувь бол бараг л чөлөөлөгдөнө гэсэн үг. Тотьтой адил, тэр бүрмөсөн үхчихсэн мэт дүр үзүүлж чадаагүй бол наян хувь дүр үзүүлж чадах байсан. Өвчин, гай зовлон болсон мэт дүр үзүүлэх нь бас л давгүй шүү. Тэд түүнийг гадагш авч гарч эмчид үзүүлэх нь тодорхой. Тэгэхэд нь тэр нисээд явчих ямар арга зам байгааг бодож олж чадах байсан. Гэвч энэ нь 12 12
  • 13. нилээд аз туршсан явдал болно. Бүүр үхчихсэн мэт дүр үзүүлбэл хамгийн сайн. Тэгвэл хүмүүс хаячихна. Тэгээд л нисээд явах боломж олдоно шүү дээ. Энэ нь бидний бясалгалтан нартай адил юм. Энэ ертөнцөд юугаар ч гачигдаж дутахгүй байх нь эрх чөлөөг мэдрүүлэхгүй болгодог бодит үнэн. Бид өөрсдийгөө чөлөөлөгдөх явдлыг удаашруулаад байдгийн шалтгаан нь энэ.Тэгвэл чөлөөлөгдөх гэж юуг хэлж байна вэ? Аан. Бид хэний ч нүдэнд өртөхгүй, ямар ч хүсэл шуналгүй болно. Бидний амьдрал амар амгалан, сэтгэл хангалуун болно. Бид дотооддоо маш их баяртай, аз жаргалтай болно. Гадна талдаа бид өөрсдийгөө л хариуцна. Тэгж байж бид энэ амьдралдаа чөлөөлөгдөж чадна. Үнэхээр үхэх үед бид энэ амьдралдаа чөлөөлөгдсөн тул дараагийн амьдралдаа мөн чөлөөлөгдөнө. Яагаад гэвэл бид амьддаа ч , үхэхдээ ч энэ ертөнцийн юунд ч хоргодохгүй, бид ямар нэгэн юманд хоргодож яаж чадах вэ? Сайхан торонд, тэр бүх сайхан хоол байгаа боловч идэхийг хүсэх ч үгүй байгаа тоть шиг. Тэр нисэх чадвартай байгаад, өөрийн эрх чөлөөгөө олж чадсаны дараа юу гэж энэ бүхэнд хорогдох билээ? Үүнд нь л бясалгагчид энэ тотинд хайртай байдаг юм. ...............оОо............... ЭМЭЭЛИЙН ТҮҮХ Энэ бол эмээлийн тухай үлгэр юм. Анх моринд эмээл тохдоггүй байж л дээ. Хожим хэсэг оюун ухааны дадалтангууд эмээлийг зохион бүтээж ашигласнаас гарал үүсэл нь эхэлсэн байж магадгүй. Лио Ху нэртэй нэгэн эр байжээ. Тэр биднээс өөр, тун их олиггүй, маш харгис ба засгийн газрын түшмэлийн алба хашдаг байв. Тэрээр жаран хоёр настайдаа өөд болж Эрлэгийн Хаантай уулзахаар очсон байна. Эрлэгийн Хаан Формосогийнх бөгөөд тэр зарим талаар их өвөрмөц, түүний биеийн зүүн тал нь хар, баруун тал нь цагаан. Яагаад тийм байдгийг би ч бас гайхдаг гээч. /инээв/ За тэгээд Эрлэгийн Хаан маань хүний нас барахын өмнөх үеийн бүхий л амьдралынхаа турш үйлдсэн сайн, муу үйлийг харахаар буян нүглийн тэмдэглэлийг гүйлгэн харжээ. Тэр хүн буяны гараа хэзээ ч сунгаж байгаагүй ба хэтэрхий их муу үйл үйлдсэнийг олж мэдэв. Цагаачдын өмнөөс эсэргүүцэл илэрхийлэхээр тэр хэзээ ч Хон Конг-д байгаагүй. /инээв/ Мөн сүм хийдэд хэзээ ч өргөл өргөж байгаагүй ба сүмд хэзээ ч очдоггүй мөн ядуу гуйлгачдад юу ч өгч байсангүй. Түүнээс гадна Це-Че хүмүүнлэгийн тусламж болон бусад буяны байгууллагад сохор зоосны мөнгөн хандив ч өгч байгаагүй юм. 13
  • 14. Лио-Ху цагаан хоолтон биш, тэр маш харамч нарийн учраас мах иддэггүй байж. Мах иддэггүй байсан нь тэр Будда болохыг хүссэндээ биш юм. Түүнчлэн цагаан хоол иддэг бүхэн Будда болж чадахгүй гэж би та нарт хэлж байсан. Энэ нь та нарын зорилгоос хамаарна. Тэр хүн гэр бүлийнхэндээ мах худалдаж авах мөнгө зарцуулахыг хүсдэггүйдээ мах иддэггүй байв. Заримдаа мах идэх гэж тэсч ядан хүсэх үедээ угаалгын өрөөндөө нуугдаж байгаад өөртөө зориулж авсан зүсэм махыг идчихдэг байсан гэнэ. Тэгээд идэж дуусаад гараад ирэхэд түүний гэрийнхэн мэддэггүй байжээ. Үүнээс тэр ямар муу хүн болох нь харагдаж байгаа биз. Тэр хэзээ ч Их Багш Чин Хайн лекцэнд сууж байгаагүй. /инээв/ Ингээд Эрлэгийн Хаан бүгдийг хараад түүнийг аврах юу ч олсонгүй. Тэр зөвхөн муу үйлийн үртэй, ямар ч буянтай үйл түүний бүхий л амьдралаас нь олдсонгүй. Нэг удаа Төгс Гэгээрсэн Их Багшийн шавь түүнд үнэгүй тараадаг үлгэр дэвтрээ өгөх гэж хичээсэн боловч тэр татгалзжээ. Яагаад гэвэл тэр үлгэр дэвтэр, хүнс хийх уутных нь хамаг зайг эзэлчихнэ гэж тэр хэлжээ. /инээв/ Тэгэхээр түүнийг аврах ямар нэг боломж яаж байх билээ? Эцэст нь Эрлэгийн Хаан хэлсэн нь: “Муу байна! Түүнийг март! Түүнийг орхи! Би номынхоо булан тохой бүрээс сайн юм эрж олохыг байдгаараа хичээсэн боловч энд зөвхөн муу үйлээр дүүрэн байна. Одоо чи морь болж төрөөд өөрийн өнгөрсөн муу үйлийнхээ төлөөсийг төл” ингэж хэлээд гарын мудра, хөлийн мудра хийгээд түүнийг өшиглөж орхив. Тэгтэл тэр морь болж төрснөө мэдэрчээ. Тэр морь өөрийнхөө нэр бүхий үнэмлэхтэй төржээ. Үүгээр нь Лио-Ху эргэж төржээ гэж мэдэж болно. Лио-Ху буюу тэр морь том, их өсгөлүүн болсон. Тэр их өвс иддэг бөгөөд үүндээ ч сэтгэл хангалуун байдаг байв. Өнгөрсөн амьдралдаа тэрээр мах худалдаж авахыг байтугай дүүпүү ч авахыг хүсдэггүй, зөвхөн ногоо л иддэг тэгээд л боллоо. Үүндээ ч тэр сэтгэл ханамжтай байдаг байсан, ногоо иддэгтээ хэзээ ч гомдол тавьдаггүй байж, түүнээс гадна энэ бүхэн үнэгүй шүү! Морь болсон хэдий ч тэр мөн л маш харамч гэнээ. Их л хямд төсөр хооллоно. Өөрөө өмхөрсөн өвс идээд харин шинэ өвсөө хадгалж байгаад бусад мориндоо зардаг байлаа. /инээв/ Түүнийг өсөж томрох үед эзэн нь ажилд гаргалаа. Энэ нь түлээ түлш, хоолны тос, цагаан будаа г.м бусад гэр оронд шаардлагатай зүйлсийг зөөх ажил юм. Заримдаа тэрэг дүүрэн дөч, тавин тарган хүмүүсийг чирэх болно. Аа яа яа. Үүнийг тэвчихийн аргагүй. Гэтэл явахаа зогсоох юм бол морин тэрэгч нь түүнийг ташуурдана. Тэр энэ бүх байдлыг үзэн ядаж илүү их тэвчиж чадахааргүй болжээ. Тэр морин тэрэгч ч гэсэн өөдгүй амьтан. Түүнийг өшиглөмөөр, ташуурдмаар, харгис хэрцгий харьцмаар санагдана. Урьд нь мань хүнийг морь унадаг байхад эмээл байдаггүй байсан нь тун таагүй, биед тааламжгүй төдийгүй морийг ч зовоодог байжээ. Энэ морь бол хүн байснаа эргэж төрөхдөө морь болсон. Иймд мэдээж морь болохдоо хүний зан авир тодорхой хэмжээгээр өвлөгдсөн байна. Ингээд маш уур уцаартай, маш гунигтай болж эцэст нь өлсгөлөн зарлав. Тэр идэхээ больсноос хойш гурав, дөрөв хоногийн дараа үхэв. Их Багшийн хэсэг шавь нар өрөвдсөндөө түүнд зориулж 14 14
  • 15. ариун судар уншиж, Бурханыг магтан дуулж, түүний төлөө залбирч. Гэвч түүний үйлийн үр яаж ч байсан хэтэрхий хүнд байсан учраас тэр доош явж Эрлэгийн Хаанд бараалхжээ. Энэ үед Эрлэгийн Хаан ууртай байсан ба түүн рүү бахирч, “Чи өөрийн муу үйлээс зугтахыг оролдож байна уу? Чи чадна гэж үү? Үгүй, чи чадахгүй. Хэрэв би чамайг морь болгохыг хүссэн л бол чи морь болно, хэрэв чамайг нохой болгохыг хүссэн л бол чи нохой болно гэж би чамд хэлсэн шүү дээ. Чи энэ замаас мултарч чадахгүй. Чи өөрийн муу үйлийнхээ төлөөсийг бүрэн төлж дуусахаас нааш буцах газаргүй гэдгийг одоо болтол ойлгохгүй байна уу?” Эрлэгийн Хаан түүнийг загнасаар байтал нүүр нь мэнчийсэн улаан болов. “Чи намайг залилах гэж байна. Чи дээшээ явах цаг болоогүй, чиний үйл түйтгэр бүрэн төлөгдөөгүй, одоо чи яваад төрөл арилжихын тулд өөрийгөө өлбөрүүлнэ гэж бодож байгаа биз. Энэ бол залилан” гэжээ. Ингээд Эрлэгийн Хаан түүнийг нохой болгожээ. Бас түүнрүү гараараа дохиж өшиглөсөн байна. Тэгтэл мань хүн эх нохойны хэвлийд байгаагаа мэдэрсэн ба удалгүй эхээсээ мэндлэв. Хэдийгээр тэр нохой болсон ч Лио-Хугийн бага ч атугай оюун ухаан, мөн хүний шинж чанар хадгалагдсаар... Тэр маш их гуниглаж, ундууцаж, маш золгүй, түгшсэн, дарамттай, арчаагүй, хүчгүй, залхсан байдалтай байгаагаа мэдрэнэ. Гэвч дахин амиа хорлох явдал гаргаж зүрхлэхгүй. Хэрэв ийм байдал гаргавал Эрлэгийн Хаан түүнийг бүр ч илүүгээр шийтгэх болно гэдгийг тэр мэдэж байлаа. Тэр суугаад бодсон нь: ”Би одоо өөрийгөө өлбөрүүлж чадахгүй! Хэдийгээр энэ нохойн хоол үнэхээр дургүй хүргэм боловч түүнийг идэх л ёстой. Түүнээс гадна Эрлэгийн Хаан намайг өөрөөр яаж шийтгэхийг би мэдэхгүй байна!” Өөрийн нохойн ухаанаар бодоод л, бодоод л ...байж. Тэгтэл, гэнэт тэр ухаарлаа! Тэр өөртөө хэлсэн нь, ”Хэрэв одоо би эзнийгээ чанга хазчихвал тэр намайг алах болно. Ха! /Багш болон сонсогчид бүгд инээлдэв/ Би ингэж л амиа хорлосон хэрэг хийхгүйгээр үхнэ!” Шууд л эхлэхээр болов.Тэгээд ариун судраас уншив. “Да, да, да, да, да....”. Өөрийгөө чөлөөлөх төлөвлөгөөний дагуу тэр эзнийгээ эргэж ирэхийг түр хүлээх хэрэгтэй болов. Тамхиа татаж юм уусныхаа дараа эзэн буцан ирж байна гэнэ. Нохой сүүлээ годогнуулж байснаа эзнийхээ урд хойд талаас нь хазчихав. Энэ нь түүнийг өвтгөсөн ба тэр архи уучихсан байснаас их уурлаж том цохиур аваад түүнийг цохилоо. Тэр нохойн амьдрал ингээд дуусчээ. Тэр дахиад л Эрлэгийн Вант улсад ирэв. Эрлэгийн Хаан ухаангүй уурлаж, мэдээж түүнийг дахиад хатуу ширүүнээр загнав. “Чи муу нохой. Чи намайг дахин залилах гэж яаж зүрхлэнэ вэ? Хмм, одоо, чамайг эхлээд тавь ташуурдах болно.” Ингээд ташуурдуулсаныхаа дараа тэр могой болж төржээ. Бурхан минь! Нохой байх нь тийм ч муу байсангүй, гэтэл могой байх үнэхээр зовиуртай ажээ. 15
  • 16. Тэр оргохыг хичээх тусам бүр муугаар эргэсээр... Нэгэнт могой болчихлоо, Эрлэгийн Хаан газар доорх шоронд түүнийг хаячихаад цоожилчихлоо л гэсэн үг, хаашаа ч гарах гарцгүй. Тийм боловч тэр ямар нэг цоорхойг олж мултрахдаа чадамгай билээ. Одоо тэр амиа хорлох явдал гаргаж болохгүй, бусдыг хазаж бүр ч болохгүй, одоо зөвхөн илүү их гэмших л үлдлээ. Ийнхүү тэр могойн ухаанаар бодоод л, бодоод л ... эцэст нь тэр шийдэмгийгээр мөлхөж замын голд очоод хэвтчихэв, удалгүй унтлаа. /Багш болон сонсогчид бүгд инээлдэв/ Тэр могой санаа оноогоор дүүрэн юмаа. Орой болтол замын голд унтсаар! Энэ гудамж дээр үеэс л гэрэлгүй байсан. Тэгтэл түүгээр нэг машин явж байгаад түүнийг хэдэн хэсэг болгоод тасалчихлаа, ингээд тэр чөлөөлөгдлөө! Түүний өрөвдөм байдлыг хараад Эрлэгийн Хаан шийтгэлийг нь хангалттай гэж үзжээ. Ингэж эцэст нь тэр ялалт байгууллаа! Эрлэгийн Хаанд түүний зовлон болон харамч нарийн байдал нь хөөрхийлөлтэй санагдаж түүнд нэмж шийтгэл оногдуулахгүй байхаар болов. Энэ бүхний дараа Эрлэгийн Хаан нилээд энэрэнгүй болжээ. Тэр лав Аръяабалын бясалгалын аргаар бясалгадаг болсон байж таараа. Хагас байдлаар ч гэсэн, хатуу ширүүний хажуугаар зөөлөн сэтгэлтэй болжээ. Яагаад түүний тал нь хар, тал нь цагаан байдгийн учир нь энэ! /инээв/ Тэгээд тэр түүнийг өршөөж, дараа төрөлдөө хүн болж төрөхийг зөвшөөрлөө. Тэр дахиад засгийн газрын түшмэл болжээ. Гэвч Эрлэгийн Хаан түүнд зориуд, өөрийн хүмүүстээ элгэмсэг, сайн санаатай, ухаалгаар удирдаж, ачтай буянтай байхыг сануулжээ. Тэр ёс суртахуунаар ялзарсан, мөн хомхой шунахай байж болохгүй, мөн хүмүүстэй зүй бусаар харьцахгүй ба харгис хэрцгий байж болохгүй. Үүнээс өөрөөр байвал, Эрлэгийн Хаан түүнд урьдчилан сануулсан нь: “Чамайг өршөөхгүй шүү! гэжээ. Тэр урьдын амьдралуудаасаа илүү ихийг ойлгож мэджээ. Тэр цагаас хойш нөгөө хүн маань үнэхээр сайн хүн болж, хожим нь засгийн газрын түшмэл, их буянтай түшмэл болжээ. Тэгээд мориндоо эмээл хийж, морьдоо өшигчиж, давирч, ташуурдахаа больжээ. Яагаад гэвэл тэр морины зовлонг сайн ойлгодог, маш өглөгч, эелдэг хүн болсон, ингэснээрээ түүний бүх муу үйл түйтгэр нь арилсан байна. ...............оОо............... Эрлэгийн элч бас хэлэхдээ “Сума Чин Хайг олж дөхөм аргыг заалгаарай” гэж хэлсэн гэнэ. /Алга ташилт/ Тоглосон юм! Ийм төрлийн хүмүүсийг аврах их хэцүү. Тиймээс ч тэд бидэн рүү ирэхгүй байсан нь илүү дээр! /Багш инээв/ Хэдий тийм боловч тэд үнэхээр олоод ирвэл, түүнд таван сахил сахих, цагаан хоолтон болох, өдөр болгон хоёр цаг хагас бясалгах, нийтийн бясалгалд оролцох, үнэний төлөө тэмцэх г.м. энэ бүгдийг зааж өгөх болно. БИЛЭГ УХААН ҮГҮЙГЭЭР ИД ШИДИЙН 16 16
  • 17. ХҮЧИЙГ АШИГЛАХЫН АЮУЛ Одоо би та нарт их Багшаас суралцахыг хүсэн тэмүүлсэн хэсэг сурагчдын тухай өөр нэг үлгэр ярьж өгье. Тэр их Багш нь ид шидийн маш их хүчтэй учир тэд түүнээс нь жаахан ч болов сурч авахыг хүссэн байжээ. Гэвч багш нь тэднийг ид шидийн хүчийг эзэмшихэд бэлэн биш байна гээд үргэлж л татгалзаад, татгалзаад л байдаг байв. Сайн санаа болон билэг ухаан үгүйгээр оюун ухааны хүчийг эзэмшвэл маш аюултай. Гэвч сурагчид нь энэ бүхнийг сонсохыг ч хүсдэггүй байлаа. Гайхамшгийн үзүүлбэрүүдийн бүх төрлийг багш үйлдэхийг хараад багахан хэсгийг ч атугай эзэмшихийг л хүсэцгээжээ. Ялангуяа үхсэн хүнийг дахин амьдруулан босгож байгаа нэг үзүүлбэрийг тэд илүү сонирхдог байв. Тэгээд тэд Багшаасаа цаг үргэлж шалсаар байгаад нэг өдөр багшаараа, үхсэн хүнийг буцаан амьдруулах нууц аргыг нь заалгаж авав. Шинэ нээлт олж авсандаа тэд маш их баяртай байцгаажээ. Тэдний хүсч тэмүүлсэн бүх л зүйл нь энэ гэж бодоцгоосноос тэр дороо л багшийгаа орхиод явцгаав. Тэгээд бүгд хамтдаа өөр нэг газарлуу явжээ. Аялсаар яваад нэг зэлүүд газар иржээ. Хэдэн зуун жилээр энд нэг ч хүн амьдраагүй бололтой. Зам дээр хэсэг яс хараад тэд шинэ сурсан эрдмээ хир хүчтэйг туршиж үзэхийг хүслээ. Тэд гар хөлөө хөдөлгөн дохиж мантра хийгээд бла, бла, бла гэх шиг юм үглэв. Гэнэт бүх яснууд агаарт нисэж, өөр хоорондоо шигдэн наалдаж амьд амьтны жинхэнэ дүр төрх хэлбэржив. Биенд нь бүх мах, соёо , эвэрлэг бүрхэвч буцан ирж ахин урган төлжлөө. Хичнээн сая жилийн өмнөх үлэг гүрвэл бий болсон нь энэ ажээ. Энэ амьтан аварга том байлаа. Ингээд тэр тэдний араас хөөж барьж идсэнээр тэд энэ төрлөөсөө ангижирчээ. ...............оОо............... Энэ нь бусдыг сохроор дууриахын хор уршгийн нэг жишээ юм. Жинхэнэ гэгээрсэн хүний билэг ухаангүйгээр өөрсдийнхөө сониуч занд хяналт тавих чадваргүйгээр, бусдад таны тусламж хэрэгтэй яг тэр агшинд тусалдаг байх нигүүлсэнгүй сэтгэлгүйгээр, сониуч зангаасаа эсвэл өөрийн хүч чадлаа үзүүлэх хүслээсээ болоод их Багш нарыг дууриах нь маш аюултай. Бидний оюун ухааны дадалд, хүмүүс ид шидийн хүч хэрэглэхийг бид өөгшүүлж болохгүй гэдгийн учир нь энэ. Та нар улам сайн болоод ямар нэг юм мэддэг болвол түүнийг хэрэглэхгүй байсан нь дээр. Энэ бол орчлонгийн хүчнээс зээлж байгаа өчүүхэн жаахан хэсэг болохоос биш дээд түвшний хүчтэй холбогдсон юм биш гэж би та нарт хэдийнээ хэлсэн билээ. Тэгээд ч доод түвшингээс зээлж авсан зүйлээ та нар буцааж төлөх сонирхолтой байх ёстой. Хэрэв та нар энэ хүч чадлыг хамгийн дээд түвшнээс, хамгийн дээд хүчин буюу дээд билэг ухаантай холбогдож, түүнээс хүртсэн бол 17
  • 18. энэ нь та нарт хамаарна. Бурханы хүчинд хамаарна, тэгээд та нар буцааж төлөх шаардлагагүй болно. Нэгэн их Багш байжээ, нэрийг нь би мэдэхгүй. Тэр их хөгширчээ. Тэгээд мэдээж наснаасаа болж түүний нүд бүрэлзэж, хараа нь муудаад, шавь нараа ч танихгүй, орчин тойрныхоо юуг ч харахгүй болж гэнэ. Нэгэн далдын хүчтэй домч /заримдаа гараа хүргээд л эмчилчихдэг тийм домч нар байдаг, түүнтэй адил/ багшид хэлсэн нь: ”Та надруу ир, өөрийгөө надад даатгачихвал би нүдийг чинь эмчилж дахин хардаг болгож чадна.” гэхэд Багш хэлсэн нь: “Үгүй, үгүй би өөртөө хэрэгтэй бүхнээ хардаг, дотооддоо хардаг. Өөр юм ердөө ч хэрэггүй” гэжээ. Энэ нь аль ч оюун ухааны дадалтангуудын хувьд зөв хандлага юм. Бидний хувьд ид шидийн домнох аргад, ид шидийн хүчинд, мөн тохилог байдлын бүх зүйлд хэзээ ч шунаж болохгүй. Эдгээр нь түр зуурын, бага зэрэг сэтгэл тайтгаруулсан явдал болоод л өнгөрнө, тэгээд буцаж эргэнэ, бид их юмыг хаяж огоорох хэрэгтэй. Энэ гурван ертөнц дотор үнэгүй юм гэж юу ч үгүй. Зөвхөн тавдугаар ертөнцөд л бүх юм элбэг бөгөөд үнэгүй байдаг. Энэ ертөнцөд болон гурван ертөнцөд бүх юм өөр, бүгд материаллаг зүйлсээр хийгдсэн. Хэрэв бид дэндүү их зүйлс өөртөө авах юм бол өөр хаа нэгтээ хомсдолд орж байдаг. Түүнчлэн ид шидийн хүч бол юу ч биш боловч өөр хаа нэг газраас ямар нэг юм авбал түүнийг хэрэгцээтэй бусад газар руу нь заавал хүргэх шаардлагатай байдаг. Иймээс ямар нэг учир холбогдолгүй зүйл энэ ертөнцөд байхгүйг ухаарах хэрэгтэйг энэ үлгэрт харуулжээ. ...............оОо............... ХЭТ ШУНАЛ Энэ бол Ау-Лак /Вьетнам/ үлгэр. Олон жилийн өмнө нэгэн ядуу гэр бүл байжээ. Эцэг эх нь нас барахдаа хоёр хүүдээ жижиг аж ахуй, бага сага хөрөнгө үлдээсэн байна. Том ах нь сэргэлэн, илүү зальжин, мөн энэ амьдралын тогтолцоог илүү мэддэг. Харин дүү нь тийм ч их ухаалаг бус боловч сайхан сэтгэлтэй, цайлган бөгөөд сүсэг бишрэлтэй юм гэнээ. Тэд эцэг эхээ нас барсны дараа өмч хөрөнгөө хувааж авчээ. Ах нь гэрлэсэн, дүү нь харин ганц бие ажээ. Ах нь дүүдээ: ”Энэ өмч хөрөнгийг харж хандах асуудлыг надад даалгасан нь илүү дээр. Чи одоогоор эхнэр хүүхэдгүй, мөн өмч хөрөнгөндөө анхаарал тавьж мэдэхгүй учир чамд өгөх нь ашиггүй. Хэдий тийм боловч эдүгээг хүртэл чи их сайн дүү байсныг би мэдэх учраас чамд од жимсний мод өгье. Од жимсний мод байгаа тэр булан бол чинийх, өмч хөрөнгөний үлдсэн нь бүгд минийх шүү. Тийм биз?” гэжээ. Дүү нь ”Тийм ээ” гэв. /инээлдэв/ 18 18
  • 19. Ингээд ах нь өдөр бүр аж ахуйдаа ажиллаж, тэр баян чинээлэг болж сайхан амьдран дүү нь ч гэсэн од жимсний модоо арчлан өөртөө л боломжийн амьдрах болжээ. Од жимс боловсорч гүйцэхэд тэр түүж аваад зарна. Тэр мод нь зэгсэн том бөгөөд хангалттай их жимс өгнө. Хэрэв тэр бүгдийг нь зарж чадахгүй бол үлдсэнийг нь буцааж авчраад од жимсний шүүс хийж мөн нөөцөлнө. Тэр тун овсгоотой ажиллаж байлаа. Зарим жимсээ чихэртэй, заримыг нь давсанд эсвэл цагаан цуунд нөөцөлдөг байв. Тэр од жимсний бүтээгдхүүнийг төрөл төрлөөр нь хийсэн нь маш их алдаршжээ. Олон хүмүүс тэдгээрт нь дуртай болж хүмүүс худалдан авахын тулд бүр холоос ирдэг болов. Нэг үгээр хэлбэл тэр өөртөө бололцооны мөнгө олдог болж аятай тухтай, сэтгэл хангалуун амьдарч байлаа. Тэрээр маш баян болоогүй ч тухайн амьдралдаа үнэхээр ханамжтай байжээ. Нэг өдөр од жимсээ нөөцөлхөд зориулж бага сага юм худалдаж авахаар гадагш яваад гэртээ буцаж ирэхэд нь жимснийх нь бараг хагасыг идчихсэн байв. Тэр үнэхээр харамслаа. Тэгээд модон дээр сууж өөрийнх нь од жимсийг идсээр байгаа хэрээг харлаа. “Хөөх” гэж уулга алдаад “Энэ яаж ийм их идэж чадаа вэ” гэж бодоод хэрээнээс асуусан нь: ”Чи яагаад миний од жимсийг идэж байгаа юм бэ?” гэхэд Хэрээ: ”Би өлсөж байна” гэв. Энэ бол үнэхээр энгийн зүйл. Хэрээ өлсөж байсан учраас л идсэн. Тэгээд хэрээ хүүгээс “Чи өлсөх үедээ иддэггүй гэж үү?” гэж асуухад Тэр: “Мэдээж иддэг” гэв. “Тэгвэл чи яагаад надаас асуугаад байгаа юм бэ?” Тэр залуу бол дүйнгэдүү хүн байсан учраас үгнээс нь зөрөх ухаанаа ч олсонгүй, ингээд тэр бага зэрэг алмайрчээ. Тэгснээ бодож байнаа: “Мэдээж, хэрээ өлсгөлөн байсан идэлгүй яахав. Би яагаад үүнийг асууваа? /Багш болон сонсогчид бүгд инээлдэв/ Хэдий тийм ч энэ мод бол надад байгаа ганц өмч. Хэрээ үүнийг бүгдийг идчихвэл би идэх юмгүй болж маргааш л гэхэд өлсгөлөнд нэрвэгдэх нь” гэж бодоод энэ тухайгаа хэрээнд хэлжээ. Тэр хэрээ бол жирийн биш шувуу байжээ. Тэр бол ердийн нэг хэрээтэй адилгүй. Түүний хошуу нь их урт, /хүмүүс инээлдэв/ ер нь хэрээ чихгүй байдаг шүү дээ, гэтэл тэр хэрээ том чихтэйгээр барахгүй түүнээс нь ээмэг санжигнаж , түүний өд нь ч гэсэн буржгар бөгөөд их дэгжин. Өд сөд нь тун үзэсгэлэнтэй, хэдийгээр энэ хэрээ боловч бүх л өнгөөр солонгорон байна гэнэ. Нөгөө залуу хэрээнд: “Од жимсээ би таниас нарийлсандаа ингэж байгаа юм биш, мэдээж та өлсөж байгаа үедээ идэлгүй яахав.Та идэж байгаарай. Хэдий тийм боловч ний нуугүй хэлэхэд эцэг эхийг маань нас барсны дараа ах минь надад зөвхөн энэ модыг л үлдээсэн юм. Энэ модгүйгээр би үхэх болно. Энэ бол миний үнэн байдал. Би таниас од жимсээ харамласандаа ингээгүй юм шүү.” гэж хэлжээ. Үүнийг сонсоод хэрээ уярч: ”За сайн байна. Чи сайн хүн шиг байна. Бүх юм сайхан болно, бүгд сайн болно. Энэ бол асуудал бишээ. Нэгэнт би чиний од 19
  • 20. жимсийг идсэнээс хойш би түүнийг чамд алтаар төлөх болно. Ингэвэл бүх юм сайн болно биз дээ?” гэв. Тэгэхэд нь залуу хүү: “Тиймээ” гэв. /Багш болон сонсогчид бүгд инээлдэв/ Тэр зөвхөн “За” эсвэл “Тиймээ” гэхээс өөр юу ч хэлдэггүй. Тэр хүмүүст ерөөсөө татгалзаж чаддаггүй юмсанжээ. Ингээд хэрээ түүнд хэлсэн нь: “Маргааш өглөө эрт 3 цагт би энд чамайг авахаар ирнэ. Одоо чи гэртээ хариад ам даавуу олоод ийм урттай, ийм өргөнтэй том уут оё. Маргааш сувд, үнэт чулуу, алт олж ирэхээр чамайг авч явах болно” гэжээ. “За” гээд залуу хүү гэртээ харьж яг түүний хэлсэн урт, өргөнтэй тийм том уут хийсэн нь, илүү ч үгүй, дутуу ч үгүй болсон байв. Дараагийн өглөө хэрээ амласнаараа нөгөө газраа түүнийг хүлээж байжээ. Хүүг очход хэрээ хэлсэн нь: “За сайн байна. Одоо чи миний нуруун дээр гар. Би чамайг суулгаад далайг хөндлөн нисч гарах болно. Нисэх явцад чи ярих болон нүдээ нээж болохгүй шүү. Юу ч тохиолдсон хамаагүй, миний үгнээс зөрөх юм бол чи амьд үлдэхгүй болно шүү гэхэд, залуу хүү: “За” гэжээ. Түүнийг хэрээний нуруун дээр гарч хүзүүнээс нь зуурсаны дараа хэрээ нислээ. Гэнэтхэн хэрээ асар том болчихсон. Залуу хүү түүний нуруун дээр тохь тухтай байсан төдийгүй гүн нойронд автжээ. Тэр тэнд Аръяабалын бясалгал хийсэн ч асуудалгүй болов. /хүмүүс инээлдэв/ Гэвч тэр аялгуу ажаагүй, зөвхөн гэрэл ажиж чаджээ. Оюун ухааны бясалгагчид бид асуугаагүй л бол ярих хэрэггүй. Түүнээс гадна бид “За” эсвэл “Тиймээ” гэхээс өөр үг хэлэх хэрэггүй. Библид мөн үүнтэй адил зүйлийг хэлсэн нь: асуувал та нар зөвхөн “За” эсвэл “Тиймээ”л гэж хэлэх хэрэгтэй гэсэн байдаг. Та нар хэрэгцээгүй зүйлс ярих хэрэггүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр өөрсдийн үг хэлээ хямгадаж ярихгүй байх хэрэгтэй гэсэн үг юм. Тэр залуу Аръяабалын аргаар бясалгаж их сайн болсон байжээ. Иймээс тэр ярихгүй л гэсэн бол ярихгүй. Товчоор хэлэхэд тэр бясалгаж эхэлснийхээ дараа самадид оржээ. Тэгээд тэд зорьсон газраа ирлээ. Энэ газар маш гайхамшигтай үзэсгэлэнтэй, далайн давалгаа цохилсон бас маш өндөр сүр жавхлант уул байсан ба бүх л төрлийн сувд үнэт чулуунууд аврага том ууланд овоолоостой. Моднууд болон бүх л зүйлс нь сувд үнэт чулуугаар хийгдсэн. Цааш нь тодруулбал мод нь алтаар, мөчир нь сувд үнэт чулуугаар хийгдсэн. Юм болгон нь сувд, үнэт чулуу. Тэнд ямар ч “ердийн” чулуу байхгүй зөвхөн сувд үнэт чулуунууд л байлаа. Тэгээд хэрээ хэлсэн нь: “Одоо чи дуртай сувд, үнэт чулуугаа түүгээд уутал. Тэгээд хоёулаа хурдхан шиг гэрлүүгээ буцъя”. Залуу хүү “За” л гэжээ. Тэр дуртай буюу илүү үнэтэй зүйлүүдийг ууталж аваад түүнийгээ бүсэндээ хавчуулаад хэрээний нуруун дээр үсрэн суув. Хэрээтэй буцаж нисэх үед тэрээр нүдээ анин дахин бясалгалаа. Тэгээд самадид орж удаа ч үгүй гэртээ иржээ. 20 20
  • 21. Энэ өдрөөс хойш залуу хүү баян болжээ. Тэр сувд, үнэт чулуугаа зарж, шинэ байшин барьж, үзэсгэлэнтэй бүсгүйтэй гэрлэж, тэр байтугай хөөрхөн үрсээ өсгөн бойжуулжээ. Тэр их тав тухтай сайхан амьдран сууж гэнээ. Үүнээс хойш нилээд хугацааны дараа дүүгээ гэнэт их баяжсаныг сонсоод ах нь их хол газраас тэднийд зочлон ирэв. Ах нь тэгээд дүүгээсээ яаж ингэж гэнэт баяжсаныг асуухад, залуу хүү хэлсэн нь: “За би хэлье. Энэ бол таны ач буянаар болсон юм. Энэ бүгд таны ерөөлөөр болсон. Та л надад тэр од жимсний модыг өгснөөс би ийм баян болсон. Танд баярлалаа, ах аа” гэв. Тэгээд ахдаа хүндэтгэл үзүүлэн мөргөжээ. Ах нь асуусан нь: “Од жимсний мод яаж чамайг баян болгосон юм бэ?” Дүү нь бүх болсон явдлаа нэг бүрчлэн ярьсан нь мэдээж. Тэгж таарна. Ахын шунал хөдөлж “Аан. Энэ миний буянаар болсон нь тодорхой, за яахав, одоо чи миний газарлуу амьдрахаар нүүх хэрэгтэй. Тэр өв хөрөнгө бүгд чинийх боллоо. Энэ од жимсний мод минийх /Багш болон сонсогчид бүгд инээлдэв/ хоёулаа одоо солигдъё. Чи жимсний модыг өөртөө дэндүү удаан байлгалаа. Би одоо чамд халаагаа өгөх болсон. Яагаад гэхээр бид хоёулаа л өөрсдийн эцэг эхийн өв хөрөнгийг ээлжилж анхаарах ёстой. Би олон жил үүнд санаа тавьсаар ядарлаа. Одоо чиний ээлж. Чи тийшээгээ буц. Одоо би од жимсний модонд санаа тавина. За юу?” гэжээ. Дүү ”За” гэж гэнэ. Ингээд дүү нь ахынхаа газарлуу нүүжээ. Харин ах нь дүүжин ор бэхэлж аваад од жимсний модон доор өдөр бүр хүлээдэг ажилтай болов. Хүлээж байтал нэг өдөр хэрээ ирээд од жимсийг идчихжээ. Тэгэхэд нь тэр уурласан дүр үзүүлж хэлсэн нь: “Та миний од жимсийг идчихээр би өлбөрч үхэх болно шүү дээ” гээд цааш нь дүүгээ дуурайж хэлсэн бүгдийг нь урсгалаа. Тэгтэл хэрээ: “Асуудал үгүй. Нэгэнт л би чиний од жимсийг идчихсэн юм чинь түүнийг алтаар төлөх болно. Болж байна уу?” “Болж байна” гэж тэр хэлэв. Тэгээд хэрээ хэлсэн нь: “Үүрээр 3 цагт энэ газраа намайг хүлээж бай. Ирэхдээ ийм урт, ийм өргөнтэй том уут оёж авчир. Тэгээд би чамайг авч явж сувд, үнэт чулуу, алт түүж авна.” Ах нь даруй гэртээ очиж даавуу хайчилж гарав. Гэхдээ Аръяабалын нөмрөгнөөс том хэмжээтэй хайчилжээ. /Багш болон сонсогчид бүгд инээлдэв/ Энэ нь яг л хэрээний хэлсэн урт өргөнтэй байсан боловч хоёр хэсгийг хамтад нь давхарлаж оёод хийсэн чинь тийм том болчихжээ. Тэр түүнийг бүрэн дүүрэн ашиглаж хоёр дахин ихэсгэж хийсэн байна. /Сонсогчид инээлдэв/ Тэр тийм том уут оёжээ. Ингээд Тэр үүрийн 2 цагт очоод хүлээв. Хэдийгээр хэрээ эрт ирээгүй боловч яг цагтаа гурван цагт түүнийг авахаар ирлээ. Ингээд хэрээний нуруун дээр гарлаа. Хэрээ түүнд өөрийнхөө хүзүүнээс барьж, дуугарч болохгүй, нүдээ нээж болохгүй гэж хэлжээ. 21
  • 22. Гэтэл энэ нь нөгөө ахмад хүүд их хэцүү байжээ.Учир нь тэр бясалгал хийдэггүй, цагаан хоолтон биш. Иймд түүний үйлийн үр их хүнд байжээ. Хэрээнд далайг хөндлөн нисэхэд нилээд хэцүү байлаа. Хэрээ ид шидийнхээ хүчийг хэрэглэснээр байдал арай дээр болов. Залууд “Хю, Хю, Хю” гэх сонсогдож, мөн хэрээний далавчний хүчтэй дэвэх нь мэдрэгдэнэ. Их удаан ниссэний дараа тэр тэвчээр алдан гуйж: “Бид хүрэх арай болоогүй юм уу?” гэв. /Багш инээв/ Аз болоход хэрээ далавчаараа түүнийг алгадхад тэр ухаарсан бөгөөд хэрээний хэлснийг санаж дахиж нэг ч юм асуусангүй. Ингэж явсаар тэд ирлээ. Ашгүй! Энэ нь маш урт аялал шиг санагджээ. Хэрээнд ч гэсэн их удаан санагдсан. Тэд хоёул ядарчээ. Хэрээ түүнийг доош буулгасны дараа тэр даруй дуг хийхээр явлаа. “Чи өөрийн дуртай сувд үнэт чулуугаа түүж аваарай. Би чамайг буцааж авч явахын өмнө дуг хийгээд авъя. Чи өөрийгөө ийм хүнд болгохоор юу идсэн юм бэ? Чи заан жилд төрсөн үү?” гэв. /инээв/ Бид бүгд л морь ч юм уу, хулгана ч юм уу жилд төрдөг байтал тэр заан жилд төрсөн бололтой. Түүний үйлийн үр илүү хүнд ч байсан байж магадгүй. Хэрээг зүүрмэглэсний дараа мань залуу сувд, үнэт чулуунуудыг түүж барахгүй байлаа. Хэдий тийм ч тэр нүдээ гялалзуулан харж түүсээр байв. Тэр бүгдийг авахыг хүснэ. Тэр энэнээс ч, тэрнээс ч салахыг хүсэхгүй байсан. Тэр шилж сонгосоор өчнөөн удаан хугацаа өнгөрсөн ч дуусдаггүй. Эцэст нь хэрээ сэрж хэлсэн нь: “Та дуусаагүй л байна уу? Одоохон юмнуудаа ав. Цаг боллоо. Бид энд үүнээс илүү удаан байж болохгүй. Хэрэв бид энд удвал гэртээ харьж чадахгүй болно. Хурдхан нуруун дээр гар” гэв. Энэ үед тэр их л түргэн хөдөлж уутандаа гартаа тааралдсан болгоныг хийв. Гэтэл уут нь дэндүү хүнд байснаас хэрээний нуруун дээр авч гарахад хэцүү байлаа. Хэрээ хэлсэн нь: “Үгүй ээ, энэ чинь дэндүү хүнд байна. Чи заримыг нь гаргаж хаях хэрэгтэй. Эсвэл нисэж чадахгүй нь” гэлээ. Залуу их шуналтай учир ганц сувд аваад гаргаж хаяв. Хэрээ:”Үгүй, үгүй. Энэ чинь хангалтгүй, илүү ихийг гаргаж хая.” гэв. Гэтэл тэр бас нэг сувд аваад шидсэн. “За яахав” гэж хэрээ хэлээд: ”За яахав. Хэрэв чи илүү ихийг гаргаж хаяхгүй бол бид нисэж чадахгүй. Би одоо нисэж чадахгүй нь” гэв. Залуу үнэндээ тэднээсээ салж чадмааргүй байсан ч ямар ч гэсэн нэг атгыг гаргаж хаяв. Тэгэхэд хэрээ: “Бид энд илүү удаан байж болохгүй! Явах хэрэгтэй байна. Цаг боллоо” гээд хэрээ маань нисэхийн тулд асар их зүтгэл гаргав. Тэдний замд доогуур давалгаалах давалгаанаас өөр хараа тусах газар юу ч үгүй байлаа. Гэтэл хар салхи ойртон ирж их ширүүн байснаас хэрээ далавчаа тэнцүүлэхэд хэцүү болов. Тэр тэнцвэртэй байдлаа хадгалах гэж байдгаараа хичээж, далавчиндаа их хүчтэй байсан ч салхины хүч, ачааны хүндээс ганхаж тэнцвэргүй болов. Тэгэхэд нь залуу: “Хэрэв та ийм байдлаар нисээд байвал би үхэх нь. Та одоо яагаад байна аа?” гэв. Тэгээд тэр нүдээ нээгээд: ”Хөөх, Далайг хараа” гээд 22 22