SlideShare una empresa de Scribd logo
1 de 18
Нийлэг хальсан хүлэмжинд 
нарс шинэсний тарьц 
ургуулах технологи 
Ой судлал-3 Г.Маралгоо 
1
Агуулга 
Хүлэмж барих талбайг сонгох 
Хүлэмжний бүтэц ба субстрат 
Хүлэмж ба үрийг тариалалтад бэлтгэх 
хугацаа, арга 
Үр тарих ажил 
Усалгаа ба бусад арчилгаа 
2
Хүлэмж барих талбайг сонгох 
 Талбай нь тэгш, налуу нь 30-аас хэтрэхгүй 
 Хөрс нь элсэнцэр, хөнгөн механик бүтэцтэй, 
эгшилт, шүүрэлт сайтай 
 Нөмөр газар байрлуулах 
 Эргэн тойронд 10м-ээс доошгүй хамгаалалтын 
зурвас (улиас, хайлаас, шинэс, нарс г.м) 
 Хот суурин газар, төмөр, засмал замд аль 
болох ойрхон 
 Төмс тариалж байсан талбайн хөрсийг 
ариутгалгүй шилмүүст модны үр тарьж 
болохгүй. 
3
Хүлэмжний бүтэц ба субстрат 
• Ойт хээрийн бүсэд хүлэмжийн өргөн 
6-10 м, хажуу ханаараа 2-2.5 м, 
голоороо 3-4 м өндөр, 25-100 м урт 
байх нь зүйтэй. 
• 6-7 саруудад агаар хамгийн их 
халдаг /12-16 цаг/ үеийн нарны 
орших тэр чигт буюу урагшаа, баруун 
урагшаа чигтэй байхаар байрлуулна. 
• Тусгай хальс бүхий модон рам 
хэрэглэх буюу эсвэл хальсыг 
тусгайлан бэлтгэсэн модонд савх 
модоор даруулж хадах аргаар 
битүүлнэ. 
• Ямар нэгэн зай завсар байж 
болохгүй. 
• Хальсны зузаан 0.10-0.15 мм байх нь 
тохиромжтой.(0.05-0.07) 
• Эсрэг хоёр талд нь хаалга гаргахаас 
гадна, хоёр талын дээд хэсэгт 
салхивч гаргах (10-15%) 
4
5
6
• Тарьцын өсөлт, хөгжилт нь 
хөрс, субстратын төрөл, 
найрлагаас шууд хамаарна. 
• Намар 1 га-д фосфор, калийн 
бордоо, сайн ялзралттай хонь, 
үхэр, адууны бууц, нарс, 
шинэсэн ойн микоризтой 
шороо тус тусын хэмжээтэй 
жигдхэн тараах 
• Дараа жил хөрсийг ургамалт 
буюу цулгуй уриншийн аргаар 
элдэншүүлнэ. 
• Намар юмуу хавар нь 1 га-д 90 
кг азотын бордоо, мөн 
дээрхийн нэгэн адил жигдхэн 
тарааж асгаад 20-26 см гүн 
хагалж борнойдно. 
• Тарилт хийхийн өмнө 20-25 см- 
ын өндөртэй банзаар хашсан 
далан гаргана. 
• Ингээд эх хөрсийг элдэншүүлж, 
нэг жил уриншилж, субстрат 
болгон ашиглана. (хужир 
давсгүй хар шороон хөрс, 
голын цэвэр элс, бууц – 5:3:2) 7
Хүлэмж ба үрийг тариалалтад 
бэлтгэх хугацаа, арга 
• Хүлэмжийн яс модыг босгож, 
зөвхөн хальсаар битүүлэхэд 
бэлэн болгоно. 
• Нарс, шинэсний үрийг жижиг 
марлин уутанд хийх (тараахад 2- 
3 см) 
• Үрийг 3 сарын 10-ны дотор 
нарсыг 24, шинэсийг 32-36 цаг 
0.05%-ын марганец хүчлийн 
калийн уусмалд байлгаж 
дэвтээгээд, сүүдэртэй тэгш газар 
цасаар дарна. 
• Тэгш газар 25-30 см зузаан цас + 
үр + 1.0-1.5 м зузаан цас + 10-15 
см зузаан үртэс 
• Өвөлжүүлсэн үрийг тарихын 
өмнө ТМТД хэмээх бодисоор 1 кг 
үрэнд 4 г ногдохоор хуурайгаар 
ариутгана. 
8
Үр тарих ажил 
1. Хугацаа 
• Нарс, шинэсний үрийг 
9 сарын дундуур буюу 
сүүлээр тарих 
• 10-15 см зузаан 
үртсээр хучлага хийнэ. 
• Мөн хавар эрт тарьж 
болно. 
• Хаврын тарилтыг 
үргэлжлүүлэн зуны 
тарилтыг хийж 
болно.(6 сарын 20) 
• Шинэсний үрийг 
нарсыхаас 5-10 
хоногийн өмнө тарьж 
болно. 
9
• 1-р зэргийн үр (1 уртааш м-т 
нарсны 1.5г, шинэсний 2.5г 
үр). 
• 2-р зэргийн үр (нарсны 2г, 
шинэсний 3г үр тарина). 
• Нарс, шинэсний үрийг өөр 
хоорондоо ойртсон 3 хос 
буюу 6 мөрөөр /40-10-10-20- 
10-10-20-10-10-40 см/ мөн 
10см-ын зайтай 9 мөрөөр 
• Тарих мөрний өргөн 3-4см, 
гүн 1-2 см байна. 
• Үрээ жигдхэн тарааж асгана. 
Үрийг зохих гүнд тарьж, 
үртэс зэрэг сэвсгэр зүйлээр 
булж, булсан шороог үл 
мэдэг нягтруулж, үрийг 
мөрийн ёроолын чийглэг 
хэсэгтэй наалдуулж өгнө. 
10 
2. Үрийн норм, тарих схем, гүн, арга
Усалгаа ба бусад арчилгаа 
• Үр тарьснаас хойш цухуйж гартал өдөрт 
2 удаа (өглөө 6-9, орой 17-20), 1м 
талбайд 2-3 л ус орохоор услана. 
• Усалгааг мананцар үүсгэгчээр 
гүйцэтгэнэ. 
• Цухуйцын жинхэнэ шилмүүс үүсч, тарьц 
ургаж эхлэх хугацаанд 1 м талбайд 5-10 
л оногдохоор услана. 
• 7 сарын сүүл хүртэл 
• Хүйтэн бүрхэг, бороо хуртай бол 1-2 
өдөр өнжих 
• 8 сард онцын шаардлагатай үед 7-15 
хоногт 1 удаа 1м талбайд 10 л 
оногдохоор гүйцэтгэнэ. 
• Хөрс хөлдөхөөс 7 хоногийн урьд буюу 
дулаалга хучилт хийхийн өмнөхөн 3-5 
өдрийн турш 1 м талбайд 40-50 л 
оногдохоор цэнэг усалгаа хийнэ. 
• Тэгэхдээ 1 удаагийн усалгаанд 10 л-ээс 
хэтрүүлэхгүй түрүүчийн ус сайн 
шингэсний дараа хийх зэргээр 5-6 удаа 
тасалж хийнэ. 
11 
1. Усалгаа
2. Бичил уур амьсгал ба түүнийг зохицуулах 
• Нарс, шинэсний тарьц 
ургуулахад 5-10 см-ын өндөр 
дэх агаарын температур 30- 
35° хөрсний гадаргын 
температур 40°-аас илүүгүй , 
агаарын харьцангуй чийгшил 
70-80%, хөрсний чийг 60-70%, 
хөрсний температур 20-25° 
байвал зохино. (термометр, 
термограф, гигрограф, 
психометр, Савиновын 
термометр) 
• Агаарын температур 30°-аас 
дээш гарвал дээврийн 
салхивчыг онгойлгох. 
• Шаардлагатай бол хөрс, 
ургамлын халалтыг бууруулах 
зорилгоор түр зуурын 
усалгааг хийнэ. 
• 6-8 сард нарлаг, салхигүй 
өдөр үдийн 12-17 цагийн 
хүртэл хүлэмжийн салхивчийг 
онгорхой байлгах нь зүйтэй. 12
3. Хөрсийг сийрүүлэх ба хог ургамлыг устгах 
• Хүлэмж, бүрхэвчин 
дэх хөрсийг эхний 
удаа цухуйж гарснаас 
хойш 20-25 хоноод 
сийрүүлнэ. (дараа нь 
2 долоо хоногт 1 
удаа) 
• Эхний удаа 2-3 см, 
дараа нь 3-5 см 
хүртэл гүнд 
сийрүүлнэ. 
• Хог ургамлыг гарч 
ирсэн тухай бүрт нь 
устгах 
13
4. Нэмэлт бордоогоор бордох 
• Үр цухуйц жигдэрснээс хойш 2 
долоо хоноод азот, фосфор, 
калийн давсны уусмалаар 1м 
талбайд (N=15g, P=15g, K=2g) 
дараа нь N-ыг 6-10 г-аар бодож 
2 долоо хоног тутамд 1 удаа 
нэмж бордоно. 
• 7 сарын сүүлээр P, K давсны 
уусмалыг 1м талбайд тус бүр 
2г ноогдохоор ургамлыг 
шүршинэ. 
• 1м талбайд 10л уусмал 
ногдоно. 
• Нэмэлт бордоог бүрхэг өдөр 
буюу нарны илч буурсан оройн 
цагаар үүргэвчин шүршүүр 
хэрэглэж шүршинэ. 
• Бордоог 3-6 цагийн турш устай 
хольж хутгаж сайтар уусгаад 4- 
5 давхар марли буюу шуудай 
зэрэг зүйлээр шүүж хэрэглэнэ. 
14
5. Тарьцын өвчин ба түүнтэй тэмцэх 
• Тарилт хийхээс 14 хоногийн өмнө 
хөрсийг формалины уусмалаар 
шүршинэ. (100 мл-г 10 л ус) 
• Шүршилт хийсний дараа хөрсийг 
нийлэг хальсаар 7-10 хоногийн 
турш битүү хучиж байлгаад үр 
тарихаас 3 хоногийн өмнө хальсыг 
авч хөрсийг сийрүүлж 
агааржуулна. 
• Намар нормыг ахиулж 100м 
талбайд 8-10л формалины уусмал 
ногдохоор шүршинэ. 
• Үрийг манган хүчлийн калийн 
давсны уусмалаар ариутгаж, 
цасан дор хадгалах нь тарьцыг 
налах өвчинд илүү тэсвэртэй 
болгодог. 
• Нарс, шинэсний цухуйц гарснаас 
хойш 3-12 хоногийн дотор налах 
өвчин илрэх бөгөөд энэ үед 
ургамал ба хөрсийг 0.5%-ийн 
манганы хүчлийн давсны 
уусмалаар 1м талбайд 5л 
ногдохоор шүршинэ. 
15
• Дараа нь 30-40 мин болоод 
ургамал ба хөрсийг 1м талбайд 6- 
8л ус ногдохоор шүршинэ. 
• Шүршилтийг бүрхэг өдөр буюу 17 
цагаас хойш гүйцэтгэнэ. 
• Эгэл шютте өвчинтэй тэмцэхийн 
тулд 6 сарын 2-р хагасаас эхлээд 
цинеб /80%/, буюу коллоид 
хүхрийн шингэнээр 14 хоногийн 
зайтайгаар намрын хучилт хийх 
хүртэлх хугацаанд ургамлыг 
шүршинэ. 
• Нарсны үр цухуйцыг бор шувуу 
идэж болзошгүй тул үрийг тарихын 
өмнө ТМТД хэмээх хороор 
ариутгавал тустай. 
• Тарьцын шилмүүс хатаж түлэгдэн 
гэмтвэл хүлэмжийг дотроос нь 
шавраар будаж сүүдэр гаргаж 
болно. 
• Шилмүүс орооцолдох, зангирах 
зэргээр шарлаж үхвэл мэргэжлийн 
хүмүүст үзүүлж тодорхойлуулах. 
• Вирус зэрэг өвчнөөр үхсэн 
ургамлыг цуглуулж, шатааж 
устгавал зохино. 
16
6. Тарьц ухаж авах ба шилжүүлж суулгах 
• Намар шилжүүлж суулгах нарс, 
шинэсний тарьцыг 9 сарын эхээр 
ухаж авна. 
• Хавар шилжүүлж суулгах 
шинэсний тарьцыг намар ухаж 
авч хадгалах ба нарсны тарьцыг 
байранд нь хучиж өвөлжүүлээд 
хавар авч тарина. 
• Стандартад нийцэхгүй тарьцыг 2 
дахь жилд нь үргэлжлүүлэн 
хүлэмжинд ургуулна. 
• 2 дахь жилд нь тарьцын шилмүүс 
үүсч эхэлснээс хойш 10 хоногийн 
дотор үйлчлэх бодисоор N50, 
P60, 6 сард P50, 8 сард P30 K20 
кг.га аар тооцож нэмэгдэл бордоо 
өгнө. 
• Бусад арчилгаа эхний жилийнхтэй 
ижил. 
• Шинэсний тарьцыг 2 дахь жилд нь 
нийлэг хальсаар хучихгүйгээр, 
арчилгаа сайн хийвэл экологийн 
тохиромжтой нөхцөлд стандартын 
шаардлага бүрэн хангах 
үндэстэй. 
17
Анхаарал 
тавьсанд 
баярлалаа.  
18

Más contenido relacionado

La actualidad más candente

Ургамал ургах орчин
Ургамал ургах орчинУргамал ургах орчин
Ургамал ургах орчинEnkhzul99
 
Photo album of key functional species/Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ург...
Photo album of key functional species/Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ург...Photo album of key functional species/Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ург...
Photo album of key functional species/Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ург...GreengoldMongolia
 
Altaa hicheel
Altaa hicheelAltaa hicheel
Altaa hicheelatuya68
 
хогийг хэрхэн зөв ангилж, дахин боловсруулах вэ
хогийг хэрхэн зөв ангилж, дахин боловсруулах вэхогийг хэрхэн зөв ангилж, дахин боловсруулах вэ
хогийг хэрхэн зөв ангилж, дахин боловсруулах вэOdon Otgonjargal
 
Лекц 1. ХАА-н таримал ургамлын өвчний судалгааны тойм
Лекц 1. ХАА-н таримал ургамлын өвчний судалгааны тоймЛекц 1. ХАА-н таримал ургамлын өвчний судалгааны тойм
Лекц 1. ХАА-н таримал ургамлын өвчний судалгааны тоймMongolian University of Life Sciences
 
лекц 3
лекц 3лекц 3
лекц 3otgooPhh
 
судалгааны ажил хэрхэн хийх вэ?
судалгааны ажил хэрхэн хийх вэ?судалгааны ажил хэрхэн хийх вэ?
судалгааны ажил хэрхэн хийх вэ?Orgio Ekho
 
тасалгааны ургамал 2
тасалгааны ургамал 2тасалгааны ургамал 2
тасалгааны ургамал 2baigalpurev53
 
монгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийнмонгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийнneegii
 

La actualidad más candente (20)

үаа лекц 1
үаа лекц 1үаа лекц 1
үаа лекц 1
 
Mod tariy
Mod tariyMod tariy
Mod tariy
 
Шинэс тарьж ургуулах гарын авлага
Шинэс тарьж ургуулах гарын авлагаШинэс тарьж ургуулах гарын авлага
Шинэс тарьж ургуулах гарын авлага
 
Ургамал ургах орчин
Ургамал ургах орчинУргамал ургах орчин
Ургамал ургах орчин
 
Photo album of key functional species/Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ург...
Photo album of key functional species/Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ург...Photo album of key functional species/Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ург...
Photo album of key functional species/Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ург...
 
Тасалгааны цэцгийн увидас илтгэл
Тасалгааны цэцгийн увидас илтгэлТасалгааны цэцгийн увидас илтгэл
Тасалгааны цэцгийн увидас илтгэл
 
хөрсний бохирдол
хөрсний бохирдолхөрсний бохирдол
хөрсний бохирдол
 
Altaa hicheel
Altaa hicheelAltaa hicheel
Altaa hicheel
 
жимсний аж ахуй E lecture
жимсний аж ахуй E lectureжимсний аж ахуй E lecture
жимсний аж ахуй E lecture
 
хогийг хэрхэн зөв ангилж, дахин боловсруулах вэ
хогийг хэрхэн зөв ангилж, дахин боловсруулах вэхогийг хэрхэн зөв ангилж, дахин боловсруулах вэ
хогийг хэрхэн зөв ангилж, дахин боловсруулах вэ
 
Лекц 1. ХАА-н таримал ургамлын өвчний судалгааны тойм
Лекц 1. ХАА-н таримал ургамлын өвчний судалгааны тоймЛекц 1. ХАА-н таримал ургамлын өвчний судалгааны тойм
Лекц 1. ХАА-н таримал ургамлын өвчний судалгааны тойм
 
Заг тарьж ургуулах гарын авлага
Заг тарьж ургуулах гарын авлагаЗаг тарьж ургуулах гарын авлага
Заг тарьж ургуулах гарын авлага
 
Lecture5
Lecture5Lecture5
Lecture5
 
лекц 3
лекц 3лекц 3
лекц 3
 
Lecture7
Lecture7Lecture7
Lecture7
 
судалгааны ажил хэрхэн хийх вэ?
судалгааны ажил хэрхэн хийх вэ?судалгааны ажил хэрхэн хийх вэ?
судалгааны ажил хэрхэн хийх вэ?
 
Lecture10
Lecture10Lecture10
Lecture10
 
ЦЭЦГИЙН ТАЛААРХ СУДАЛГАА
ЦЭЦГИЙН ТАЛААРХ СУДАЛГААЦЭЦГИЙН ТАЛААРХ СУДАЛГАА
ЦЭЦГИЙН ТАЛААРХ СУДАЛГАА
 
тасалгааны ургамал 2
тасалгааны ургамал 2тасалгааны ургамал 2
тасалгааны ургамал 2
 
монгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийнмонгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийн
 

Destacado (20)

Хүлэмжийн танилцуулга
Хүлэмжийн танилцуулгаХүлэмжийн танилцуулга
Хүлэмжийн танилцуулга
 
Хүлэмжийн танилцуулга
Хүлэмжийн танилцуулгаХүлэмжийн танилцуулга
Хүлэмжийн танилцуулга
 
хүлэмж
хүлэмжхүлэмж
хүлэмж
 
2013 mod urjuuleg 01
2013 mod urjuuleg 012013 mod urjuuleg 01
2013 mod urjuuleg 01
 
Mongolia reforestation work
Mongolia reforestation work Mongolia reforestation work
Mongolia reforestation work
 
лекц5
лекц5лекц5
лекц5
 
Biologia
BiologiaBiologia
Biologia
 
хүлэмжийн хий
хүлэмжийн хийхүлэмжийн хий
хүлэмжийн хий
 
цэц лекц 4
цэц лекц 4цэц лекц 4
цэц лекц 4
 
оаам л1
оаам л1оаам л1
оаам л1
 
Seed fungi
Seed fungiSeed fungi
Seed fungi
 
зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмж
 
Eko hicheel-2015
Eko hicheel-2015Eko hicheel-2015
Eko hicheel-2015
 
модны ач
модны ачмодны ач
модны ач
 
Zurag tosol ii 300
Zurag tosol ii 300Zurag tosol ii 300
Zurag tosol ii 300
 
Oij lekts 4
Oij lekts 4Oij lekts 4
Oij lekts 4
 
7 байгаль орчны орон зайн мэдээллийн сан - г.батхишиг
7   байгаль орчны орон зайн мэдээллийн сан - г.батхишиг7   байгаль орчны орон зайн мэдээллийн сан - г.батхишиг
7 байгаль орчны орон зайн мэдээллийн сан - г.батхишиг
 
мод хичээл м
мод хичээл ммод хичээл м
мод хичээл м
 
Сухай тарьж ургуулах гарын авлага
Сухай тарьж ургуулах гарын авлагаСухай тарьж ургуулах гарын авлага
Сухай тарьж ургуулах гарын авлага
 
үаа лекц 7
үаа лекц 7үаа лекц 7
үаа лекц 7
 

Similar a Нийлэг хальсан хүлэмжин д нарс шинэсний тарьц ургуулах технологи

Similar a Нийлэг хальсан хүлэмжин д нарс шинэсний тарьц ургуулах технологи (13)

лекц5
лекц5лекц5
лекц5
 
лекц5
лекц5лекц5
лекц5
 
2013 mod urjuuleg 04
2013 mod urjuuleg  042013 mod urjuuleg  04
2013 mod urjuuleg 04
 
Oij lekts 5
Oij lekts 5Oij lekts 5
Oij lekts 5
 
Oij lekts 3
Oij lekts 3Oij lekts 3
Oij lekts 3
 
2013 mod urjuuleg 08
2013 mod urjuuleg  082013 mod urjuuleg  08
2013 mod urjuuleg 08
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
Арьс ширэн материалын үйлдвэрлэл
Арьс ширэн материалын үйлдвэрлэлАрьс ширэн материалын үйлдвэрлэл
Арьс ширэн материалын үйлдвэрлэл
 
Арьс ширэн материалын үйлдвэрлэл
Арьс ширэн материалын үйлдвэрлэлАрьс ширэн материалын үйлдвэрлэл
Арьс ширэн материалын үйлдвэрлэл
 
зөвөлгөө 2
зөвөлгөө 2зөвөлгөө 2
зөвөлгөө 2
 
зөвөлгөө 2
зөвөлгөө 2зөвөлгөө 2
зөвөлгөө 2
 
зөвөлгөө 2
зөвөлгөө 2зөвөлгөө 2
зөвөлгөө 2
 
Chatsargana
ChatsarganaChatsargana
Chatsargana
 

Нийлэг хальсан хүлэмжин д нарс шинэсний тарьц ургуулах технологи

  • 1. Нийлэг хальсан хүлэмжинд нарс шинэсний тарьц ургуулах технологи Ой судлал-3 Г.Маралгоо 1
  • 2. Агуулга Хүлэмж барих талбайг сонгох Хүлэмжний бүтэц ба субстрат Хүлэмж ба үрийг тариалалтад бэлтгэх хугацаа, арга Үр тарих ажил Усалгаа ба бусад арчилгаа 2
  • 3. Хүлэмж барих талбайг сонгох  Талбай нь тэгш, налуу нь 30-аас хэтрэхгүй  Хөрс нь элсэнцэр, хөнгөн механик бүтэцтэй, эгшилт, шүүрэлт сайтай  Нөмөр газар байрлуулах  Эргэн тойронд 10м-ээс доошгүй хамгаалалтын зурвас (улиас, хайлаас, шинэс, нарс г.м)  Хот суурин газар, төмөр, засмал замд аль болох ойрхон  Төмс тариалж байсан талбайн хөрсийг ариутгалгүй шилмүүст модны үр тарьж болохгүй. 3
  • 4. Хүлэмжний бүтэц ба субстрат • Ойт хээрийн бүсэд хүлэмжийн өргөн 6-10 м, хажуу ханаараа 2-2.5 м, голоороо 3-4 м өндөр, 25-100 м урт байх нь зүйтэй. • 6-7 саруудад агаар хамгийн их халдаг /12-16 цаг/ үеийн нарны орших тэр чигт буюу урагшаа, баруун урагшаа чигтэй байхаар байрлуулна. • Тусгай хальс бүхий модон рам хэрэглэх буюу эсвэл хальсыг тусгайлан бэлтгэсэн модонд савх модоор даруулж хадах аргаар битүүлнэ. • Ямар нэгэн зай завсар байж болохгүй. • Хальсны зузаан 0.10-0.15 мм байх нь тохиромжтой.(0.05-0.07) • Эсрэг хоёр талд нь хаалга гаргахаас гадна, хоёр талын дээд хэсэгт салхивч гаргах (10-15%) 4
  • 5. 5
  • 6. 6
  • 7. • Тарьцын өсөлт, хөгжилт нь хөрс, субстратын төрөл, найрлагаас шууд хамаарна. • Намар 1 га-д фосфор, калийн бордоо, сайн ялзралттай хонь, үхэр, адууны бууц, нарс, шинэсэн ойн микоризтой шороо тус тусын хэмжээтэй жигдхэн тараах • Дараа жил хөрсийг ургамалт буюу цулгуй уриншийн аргаар элдэншүүлнэ. • Намар юмуу хавар нь 1 га-д 90 кг азотын бордоо, мөн дээрхийн нэгэн адил жигдхэн тарааж асгаад 20-26 см гүн хагалж борнойдно. • Тарилт хийхийн өмнө 20-25 см- ын өндөртэй банзаар хашсан далан гаргана. • Ингээд эх хөрсийг элдэншүүлж, нэг жил уриншилж, субстрат болгон ашиглана. (хужир давсгүй хар шороон хөрс, голын цэвэр элс, бууц – 5:3:2) 7
  • 8. Хүлэмж ба үрийг тариалалтад бэлтгэх хугацаа, арга • Хүлэмжийн яс модыг босгож, зөвхөн хальсаар битүүлэхэд бэлэн болгоно. • Нарс, шинэсний үрийг жижиг марлин уутанд хийх (тараахад 2- 3 см) • Үрийг 3 сарын 10-ны дотор нарсыг 24, шинэсийг 32-36 цаг 0.05%-ын марганец хүчлийн калийн уусмалд байлгаж дэвтээгээд, сүүдэртэй тэгш газар цасаар дарна. • Тэгш газар 25-30 см зузаан цас + үр + 1.0-1.5 м зузаан цас + 10-15 см зузаан үртэс • Өвөлжүүлсэн үрийг тарихын өмнө ТМТД хэмээх бодисоор 1 кг үрэнд 4 г ногдохоор хуурайгаар ариутгана. 8
  • 9. Үр тарих ажил 1. Хугацаа • Нарс, шинэсний үрийг 9 сарын дундуур буюу сүүлээр тарих • 10-15 см зузаан үртсээр хучлага хийнэ. • Мөн хавар эрт тарьж болно. • Хаврын тарилтыг үргэлжлүүлэн зуны тарилтыг хийж болно.(6 сарын 20) • Шинэсний үрийг нарсыхаас 5-10 хоногийн өмнө тарьж болно. 9
  • 10. • 1-р зэргийн үр (1 уртааш м-т нарсны 1.5г, шинэсний 2.5г үр). • 2-р зэргийн үр (нарсны 2г, шинэсний 3г үр тарина). • Нарс, шинэсний үрийг өөр хоорондоо ойртсон 3 хос буюу 6 мөрөөр /40-10-10-20- 10-10-20-10-10-40 см/ мөн 10см-ын зайтай 9 мөрөөр • Тарих мөрний өргөн 3-4см, гүн 1-2 см байна. • Үрээ жигдхэн тарааж асгана. Үрийг зохих гүнд тарьж, үртэс зэрэг сэвсгэр зүйлээр булж, булсан шороог үл мэдэг нягтруулж, үрийг мөрийн ёроолын чийглэг хэсэгтэй наалдуулж өгнө. 10 2. Үрийн норм, тарих схем, гүн, арга
  • 11. Усалгаа ба бусад арчилгаа • Үр тарьснаас хойш цухуйж гартал өдөрт 2 удаа (өглөө 6-9, орой 17-20), 1м талбайд 2-3 л ус орохоор услана. • Усалгааг мананцар үүсгэгчээр гүйцэтгэнэ. • Цухуйцын жинхэнэ шилмүүс үүсч, тарьц ургаж эхлэх хугацаанд 1 м талбайд 5-10 л оногдохоор услана. • 7 сарын сүүл хүртэл • Хүйтэн бүрхэг, бороо хуртай бол 1-2 өдөр өнжих • 8 сард онцын шаардлагатай үед 7-15 хоногт 1 удаа 1м талбайд 10 л оногдохоор гүйцэтгэнэ. • Хөрс хөлдөхөөс 7 хоногийн урьд буюу дулаалга хучилт хийхийн өмнөхөн 3-5 өдрийн турш 1 м талбайд 40-50 л оногдохоор цэнэг усалгаа хийнэ. • Тэгэхдээ 1 удаагийн усалгаанд 10 л-ээс хэтрүүлэхгүй түрүүчийн ус сайн шингэсний дараа хийх зэргээр 5-6 удаа тасалж хийнэ. 11 1. Усалгаа
  • 12. 2. Бичил уур амьсгал ба түүнийг зохицуулах • Нарс, шинэсний тарьц ургуулахад 5-10 см-ын өндөр дэх агаарын температур 30- 35° хөрсний гадаргын температур 40°-аас илүүгүй , агаарын харьцангуй чийгшил 70-80%, хөрсний чийг 60-70%, хөрсний температур 20-25° байвал зохино. (термометр, термограф, гигрограф, психометр, Савиновын термометр) • Агаарын температур 30°-аас дээш гарвал дээврийн салхивчыг онгойлгох. • Шаардлагатай бол хөрс, ургамлын халалтыг бууруулах зорилгоор түр зуурын усалгааг хийнэ. • 6-8 сард нарлаг, салхигүй өдөр үдийн 12-17 цагийн хүртэл хүлэмжийн салхивчийг онгорхой байлгах нь зүйтэй. 12
  • 13. 3. Хөрсийг сийрүүлэх ба хог ургамлыг устгах • Хүлэмж, бүрхэвчин дэх хөрсийг эхний удаа цухуйж гарснаас хойш 20-25 хоноод сийрүүлнэ. (дараа нь 2 долоо хоногт 1 удаа) • Эхний удаа 2-3 см, дараа нь 3-5 см хүртэл гүнд сийрүүлнэ. • Хог ургамлыг гарч ирсэн тухай бүрт нь устгах 13
  • 14. 4. Нэмэлт бордоогоор бордох • Үр цухуйц жигдэрснээс хойш 2 долоо хоноод азот, фосфор, калийн давсны уусмалаар 1м талбайд (N=15g, P=15g, K=2g) дараа нь N-ыг 6-10 г-аар бодож 2 долоо хоног тутамд 1 удаа нэмж бордоно. • 7 сарын сүүлээр P, K давсны уусмалыг 1м талбайд тус бүр 2г ноогдохоор ургамлыг шүршинэ. • 1м талбайд 10л уусмал ногдоно. • Нэмэлт бордоог бүрхэг өдөр буюу нарны илч буурсан оройн цагаар үүргэвчин шүршүүр хэрэглэж шүршинэ. • Бордоог 3-6 цагийн турш устай хольж хутгаж сайтар уусгаад 4- 5 давхар марли буюу шуудай зэрэг зүйлээр шүүж хэрэглэнэ. 14
  • 15. 5. Тарьцын өвчин ба түүнтэй тэмцэх • Тарилт хийхээс 14 хоногийн өмнө хөрсийг формалины уусмалаар шүршинэ. (100 мл-г 10 л ус) • Шүршилт хийсний дараа хөрсийг нийлэг хальсаар 7-10 хоногийн турш битүү хучиж байлгаад үр тарихаас 3 хоногийн өмнө хальсыг авч хөрсийг сийрүүлж агааржуулна. • Намар нормыг ахиулж 100м талбайд 8-10л формалины уусмал ногдохоор шүршинэ. • Үрийг манган хүчлийн калийн давсны уусмалаар ариутгаж, цасан дор хадгалах нь тарьцыг налах өвчинд илүү тэсвэртэй болгодог. • Нарс, шинэсний цухуйц гарснаас хойш 3-12 хоногийн дотор налах өвчин илрэх бөгөөд энэ үед ургамал ба хөрсийг 0.5%-ийн манганы хүчлийн давсны уусмалаар 1м талбайд 5л ногдохоор шүршинэ. 15
  • 16. • Дараа нь 30-40 мин болоод ургамал ба хөрсийг 1м талбайд 6- 8л ус ногдохоор шүршинэ. • Шүршилтийг бүрхэг өдөр буюу 17 цагаас хойш гүйцэтгэнэ. • Эгэл шютте өвчинтэй тэмцэхийн тулд 6 сарын 2-р хагасаас эхлээд цинеб /80%/, буюу коллоид хүхрийн шингэнээр 14 хоногийн зайтайгаар намрын хучилт хийх хүртэлх хугацаанд ургамлыг шүршинэ. • Нарсны үр цухуйцыг бор шувуу идэж болзошгүй тул үрийг тарихын өмнө ТМТД хэмээх хороор ариутгавал тустай. • Тарьцын шилмүүс хатаж түлэгдэн гэмтвэл хүлэмжийг дотроос нь шавраар будаж сүүдэр гаргаж болно. • Шилмүүс орооцолдох, зангирах зэргээр шарлаж үхвэл мэргэжлийн хүмүүст үзүүлж тодорхойлуулах. • Вирус зэрэг өвчнөөр үхсэн ургамлыг цуглуулж, шатааж устгавал зохино. 16
  • 17. 6. Тарьц ухаж авах ба шилжүүлж суулгах • Намар шилжүүлж суулгах нарс, шинэсний тарьцыг 9 сарын эхээр ухаж авна. • Хавар шилжүүлж суулгах шинэсний тарьцыг намар ухаж авч хадгалах ба нарсны тарьцыг байранд нь хучиж өвөлжүүлээд хавар авч тарина. • Стандартад нийцэхгүй тарьцыг 2 дахь жилд нь үргэлжлүүлэн хүлэмжинд ургуулна. • 2 дахь жилд нь тарьцын шилмүүс үүсч эхэлснээс хойш 10 хоногийн дотор үйлчлэх бодисоор N50, P60, 6 сард P50, 8 сард P30 K20 кг.га аар тооцож нэмэгдэл бордоо өгнө. • Бусад арчилгаа эхний жилийнхтэй ижил. • Шинэсний тарьцыг 2 дахь жилд нь нийлэг хальсаар хучихгүйгээр, арчилгаа сайн хийвэл экологийн тохиромжтой нөхцөлд стандартын шаардлага бүрэн хангах үндэстэй. 17