SlideShare una empresa de Scribd logo
1 de 14
Descargar para leer sin conexión
СОНГУУЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ,
                        СОНГУУЛИЙН ҮЙЛ ЯВЦ
2002 он.
                                       Илтгэгч: АНУ-ын Ардчилал ба засаглал
                                           хөтөлбөрийн зөвлөх, доктор,
                                           профессор СЬЮ НЕЛСОН

     Чөлөөт, шударга сонгуулийн үйл явцыг баталгаажуулахад сонгуулийн
хорооны үүрэг роль шийдвэрлэх хүчин зүйл болдог. Энэ үйл явцыг сонгуулийн
хороо хэр сайн залуурдаж байна гэдэг нь хорооны үйл ажиллагаа өө сэвгүй
явагдаж, иргэд болон нэр дэвшигчид энэ байгууллагад хэр их итгэл хүлээлгэж
байгаагаас харагддаг. Хэдий тийм боловч сонгуулийн менежментийн төвшин,
сонгуулийг амжилттай явуулах чадвар нь сонгуулийн хуулийн чанар болоод
тэрхүү хуулиар тогтоосон сонгуулийн тогтолцооны хэлбэр зэрэг гадаад хүчин
зүйлээс ихээхэн хамаардаг юм. Толилуулж буй илтгэлд сонгуулийн үйл явцын
тодорхой хэсгүүдийг удирдан зохион байгуулахад сонгуулийн хорооны чиг үүрэг
ямар байх хийгээд сонгуулийн сайн систем болон түүнд тохирсон хуулийн
тусламжтайгаар болзошгүй хүндрэл бэрхшээлийг даван туулах арга замуудад
голчлон анхаарсан болно.

     1.Хууль тогтоомж. Хууль тогтоомж нь сонгуулийн хороо болон бусад
байгууллагуудын үндэс суурь болж улс төрийн сонгуулийн оролцооны агуулга
хэлбэрийг тодорхойлно. Сонгуулийн хороо нь чөлөөт, шударга сонгуулийг
удирдан явуулах чадвартай байхын тулд сонгуулийн хууль тогтоомж нь өөрөө
чөлөөт, шударга сонгуулийн системийг бүрдүүлж, зөв байгууламж, эрх мэдлийн
тэнцвэр хуваарилалтын тогтолцоог нөхцөлдүүлсэн байх шаардлагатай.
     Сонгуулийн хорооны удирдлагын арга барил болон ажлын чадвар ямар
байх нь сонгуулийн хуулиас олон талаар шалтгаалдаг. Жишээлбэл:
 Хуульд сонгуулийн хорооны мөн чанарыг хэрхэн тодорхойлсон бэ? Хуулиар
  сонгуулийн хороо нь бие даасан байгууллага уу, Засгийн газрын байгууллага
  уу гэдгийг тодорхойлсон байдал. Сонгуулийн хороо улс төрийн хувьд
  тэнцвэртэй, зөвшилцлөөр шийдвэр гаргадаг байгууллага уу, эсхүл олонхийн
  саналаар ажлаа явуулдаг нам бус байгууллага уу? Эдгээр ялгаа нь сонгуулийн
  хорооны бүтэц, үйл ажиллагааны арга барилд нөлөөлдөг. Сонгуулийн хорооны
бүрэн эрх, эрх мэдэл, төсөв хөрөнгийг хуулиар тодорхой зааж өгсөнөөр үр
  ашигтай ажиллах болно.
   Сонгуулийн тогтолцоо нь хуульд хэр боловсронгуй хийгдсэн бэ? Сонгуулийн
     үйл явцыг аль нэг талыг барилгүй шударга зохион байгуулах бололцоо
     хуулиар хангагдаж байна уу? Сонгуулийн ардчиллыг хангаж чадаж байна
     уу? Сонгуулийн тогтолцоо нь төвийг сахисан, ижил тэгш нөхцлөөр хангаж
     байна уу? Эрх мэдлийн тэнцвэр хуваарилалтын тогтолцоог баталгаажуулж
     байгууллага    хоорондын     болон    байгууллагын     дотор   эрх   мэдлийн
     хуваарилалтыг зааж өгсөн үү? Сонгуулийн хороо найдвартай, хүлээн
     зөвшөөрөгдсөн хуулиар сонгууль явуулахад энэ бүх зүйл нөлөөлдөг.
   Хуулийн нарийвчлал ямар байна вэ? Нарийвчлалаас хамаарч сонгуулийн
     хорооны      эрх   мэдлийн   хэмжээ     хамааралтай.     Хууль   хэдийчинээ
     нарийвчлалтай байна төдийчинээ сонгуулийн хорооны үйл ажиллагаа
     хязгаарлагдмал байх болно. Нөгөө талаар хуульд шаардагдах хэмжээний
     нарийвчлал байхгүй бол зохих удирдамж үгүйлэгдэж сонгуулийн хороо эрх
     мэдлээ урвуулан ашиглах үүд хаалга нээгднэ. Хэрэглэхэд тохиромжтой
     хуультай тохиолдолд сонгуулийн тогтолцоо ойлгомжтой байхын зэрэгцээ
     сонгуулийн    хороо   нь   өөрийн    дүрэм   журам   боловсруулах     замаар
     нарийвчилсан зохицуулалт хийх боломжтой болдог.
     Зарим улс оронд сонгуулийн хууль тогтоомжийг сонгуулийн хороо нь
боловсруулдаг. Сонгуулийн хороо нь сонгуулийн хууль боловсруулахад албан
ѐсоор оролцоогүй тохиолдол ч гэсэн идэвхтэй байж өөрийн ажиллах хуулийн
орчинг боловсронгуй болгоход хувь нэмрээ оруулах нь зүйтэй. Хуулиар тогтоосон
сонгуулийн систем шударга байгаа эсэх дээр сонгуулийн хорооны гишүүд судалж,
сонгуулийн тогтолцоог сайжруулах арга замын талаар бодлого тодорхойлогч нарт
санал, зөвлөмж гаргаж болдог. Сонгуулийн хорооны хуулийн ажилтнууд үйлчилж
байгаа хууль, боловсруулж буй төслүүдийг судалж төвийг сахисан, ойлгомжтой
байгаа тал дээр анхаарч ажилладаг. Тэд сонгуулийн байгууллагаас хуулийг
хэрэгжүүлэхэд шаардагдах эрх мэдэл хуульд хангагдаж байгаа эсэх, ялангуяа
хуулийн цоорхой байгаа эсэх, зүйл, заалтууд нь хоорондоо зөрчилдөж байгаа
эсэхийг хянаж байдаг. Хуулийн ажилтнууд нь сонгуулийн хорооноос хууль
хэрэгжүүлэхэд өөрөө ямар зохицуулалт, дүрэм журам гаргах шаардлагатай
талаар зөвлөдөг.
     Дээр дурдсан бүх зүйл сонгууль болохоос нэлээд өмнө хийгдсэн байх
шаардлагатай. Учир нь хүлээн зөвшөөрөгдөх сонгуулийн тулгуур зарчмуудын нэг
нь нэр дэвшигчид бүртгүүлэхээс өмнө бүх хууль дүрэм тогтоогдсон байх ѐстой
гэсэн зарчим юм.
     2.Төлөвлөлт ба удирдлага
     Сонгуулийг удирдан зохион байгуулах гэдэг бүхний нүдэнд ил байдаг үйл
явц. Улс орон тэр чигээрээ сонгуульд оролцож сонгуулийн байгуллагын үйл
ажиллагааг ажиглаж байдаг. Сонгогчид бүртгэл хэрхэн явагдаж байгааг, хэвлэл
мэдээллийнхэн саналын хуудас бэлэн болж байгаа эсэхийг, ажиглагчид сонгууль
хууль журмын дагуу явагдаж байгаа эсэхийг анхааралтай ажиж байдаг. Улс
төрийн намууд сонгуулийн дүнг хүлээж авсан эсэх гээд бүх зүйл ил байдаг.
     Сонгуулийн менежмент бол техник ажиллагаанд суурилсан цаг хугацаанд
шахагдсан нүсэр ажил. Хэдий тийм боловч сонгууль гэдэг улс төрийн үйл явдал
болохоор техник ажил улс төржиж, сонгуулийн зохион байгуулалтыг хүндрүүлэн
үйл явцыг хойшлуулах явдал гардаг.
     Сонгуулийн зохион байгуулалтыг улс төржүүлэхгүй байх шилдэг арга бол
сайн төлөвлөлт хийж сонгуулийг алдаа мадаггүй явуулах явдал юм. Сонгуулийн
хороо мэдлэг чадвартай, төвийг сахисан, нээлттэй гэдгээ харуулж чадвал улс
төрийн намууд сонгуулийн ажлыг улс төржүүлэх бололцоог хязгаарлаж чадна.
     Сонгуулийн хорооны менежментийг сайжруулах олон арга зам байдаг.
 Стратегийн төлөвлөлт. Энэ чухал асуудлыг шахуу цагийн хуваарь болон
  бусад ажлын ачааллаас болж мартах нь элбэг. Сайн төлөвлөлтийн ачаар
  сонгуулийн ажилд түгээмэл тохиолддог олон хүндрэлээс сэргийлж болно.
  Төлөвлөлт хийснээр сонгуулийн хороо зохион байгуулалтын сайн бүтэц бий
  болгож, түүндээ тохируулж боловсон хүчин, санхүүжилт хийдэг. Улмаар жигд
  үйл   ажиллагааг   хангасанаар     улс   төрийн   нам,   нэр   дэвшигч,   хэвлэл
  мэдээллийнхэн, сонгогчидтой сайн харилцаа тогтоож чаддаг. Дорвитой
  төлөвлөгөө стратегитай, цогцолбор чанартай, цаг үеэ олсон байх ѐстой. Үйл
  явцыг бүхэлд нь хамарсан, зорилтоо хэрэгжүүлэх зохион байгуулалт, үйл
ажиллагааны төлөвлөгөө байх хэрэгтэй. Төлөвлөгөө нь сонгуулийн хороог
  байгуулахаас эхлээд шинээр сонгогдсон албан тушаалтнууд тангараг өргөх
  хүртэл бүх үйл явцыг хамарсан байдаг. Түүнээс гадна болзошгүй тохиолдлууд,
  хэтийн төлөвлөлт байх хэрэгтэй.
 Сайн менежмент ба санхүүгийн систем. Сайн менежмент бол сонгуульд
  итгэх итгэлийг бий болгодог шилдэг арга. Сайн төлөвлөлт хийж, мэргэшсэн
  боловсон    хүчнээ   бүрдүүлж     зааварчилгаа   өгсөн,   үйл   ажиллагаандаа
  шаардагдах үнэн зөв мэдээлэл цуглуулсан байх. Үүнд дараах арга барил
  хэрэглэж болно:
- Нийт сонгуулийн хорооны зохион байгуулалтын (ажлын аппаратын хамт)
бүдүүвчийг гаргаж ажилтан бүрийг хамруулан, мэдээллийн урсгалыг захирах,
захирагдах харьцааны хамт үзүүлэх;
- Мэдлэг чадварыг харж өрсөлдүүлэх журмаар ажилд авах. Албан тушаал бүрийн
ажил үүргийн хуваарийг гаргаж хариуцлагын хэмжээнд тохируулж цалинжуулах;
- Захирах захирагдах зарчим, хяналтын механизмыг тогтоох;
- Үйл ажиллагааны нэгдмэл загвар гаргаж хүн бүрт хүргэх, ажилтнуудаа сургах;
- Сонгуулийн ажилтнуудын ѐс зүйн хэм хэмжээг тогтоох (шударга, төвийг сахисан,
мэргэжлийн үүднээс хандах, зөв боловсон харьцаа гэх мэт).
 Үйл ажиллагааны дүрэм журмыг нарийвчлан боловсруулж алхам тутамд
  итгэлцлийн механизмыг суулгах. Сайн боловсруулсан тогтолцоо, дүрэм
  журамтай байснаар сонгогчдыг бүрэн бүртгэж, саналын хуудсыг хугацаанд нь
  бэлэн болгож, сонгуулийн хэсгийг бүрдүүлж, тооллого нэг загвараар явагдаж
  чаддаг. Ингэснээр замбараагүй сонгууль болохоос урьдчилан сэргийлж
  сонгуулийн явцыг согогтой болсон гэж үгүйсгэх хандлагатай байдаг ялагдагч
  нарт шалтаг гаргуулахгүй байж чадна. Сайн зохион байгуулсан, хяналттай,
  нээлттэй үйл явц коррупц, сонгуулийн булхай гарах явдлыг хязгаарладаг.
 Төсөв. Сонгууль явуулахад зардал гарна. Сонгуулийн хорооны мэдэлд байгаа
  мөнгөний хэмжээнээс сонгууль чанартай явагдаж, хуульд заасан шаардлагад
  хүрэх явдал шууд хамаардаг. Төсөв хангалтгүйгээс олон бэрхшээл учирдаг,
  тухайлбал, боловсон хүчнээр дутагдах, шаардлагатай тоног төхөөрөмж
  худалдаж авч чадахгүй байх гэх мэт. Төлөвлөлтийн шатанд нарийвчлалтай,
үндэслэл сайтай төсвийн төсөл боловсруулснаар чанартай сонгууль явуулахад
  шаардлагатай мөнгө олж авч чадна.




     3.Сонгуулийн тойрог байгуулах. Сонгуулийн систем бүрт санал тоолоход
зориулж нутаг дэвсгэрийн нэгж байгуулдаг, түүнийг сонгуулийн тойрог гэж
нэрлэдэг. Сонгуулийн тойргийн хил хязгаарыг тогтоох нь техникийн асуудал
боловч хүн амын тодорхой бүлгийн дэмжлэг авах, эсхүл аль нэг намын
“баталгаатай” суудлыг хангах зорилгоор тойргийн хил хязгаарыг өвөрмөц
байдлаар тогтоох явдал гардаг. Ингэсэн тохиолдолд тэгш төлөөллийн асуудал
эргэлзээ төрүүлдэг.
     Ямар байгууллага сонгуулийн тойрог байгуулах нь улс орнуудад өөр өөр
байдаг. Эдгээр нь хараат бус байгууллага, сонгуулийн хороо, улс төрийн
байгууллага зэрэг байж болно. Сонгуулийн тойргийг хууль тогтоох байгууллагын
нэг намын олонх байгуулж байгаа бол тэд өөрийн намд ашигтайгаар шийддэг. Улс
төрийн нөлөөллөөс ангид байхын тулд зарим оронд, жишээ нь Шинэ Зеландад,
хараат бус байгууллага байгуулсан байна. Төлөөллийн комисс нэртэй энэ
байгууллагад Засгийн газрын ерөнхий статистикч, газрын ерөнхий мэргэжилтэн
болон сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга ордог. Тойргийн хил хязгаарыг
өөрчлөхдөө парламентад хүн амын (сонгогчдын тоогоор биш) ижил төлөөллийг
хангахаар тооцоолдог. Дани улсад бол засаг захиргааны нэгжийг сонгуулийн
тойрогт ашигладаг. Энэ улсад тойргийн хил хязгаарыг өөрчлөхийн оронд тухайн
засаг захиргааны нэгжид оногдох суудлын тоог Үндсэн хууль болон сонгуулийн
хуульд заасны дагуу өөрчилдөг юм.
     Сонгуулийн тойрог байгуулах аль ч арга хэлбэрийг сонгосон бай, тэр нь
сонгуулийн хуульд тодорхой заагдсан байх хэрэгтэй. Ингэхдээ тойрог байгуулах
байгууллага, хугацаа болон байгуулах зарчмыг томъѐолсон байх шаардлагатай.
Тойргийн хил хязгаарын талаар гомдол гаргах журмыг хуульд зааж өгөх хэрэгтэй.
Шинээр тойрог байгуулах ажлыг сонгууль болохоос нэлээд эрт хийж санал
гомдлыг барагдуулах боломж олгодог.
4.Санал авах. Сонгууль бол санал тоолох ажил. Ихэнх тохиолдолд саналыг
саналын хуудсаар авдаг. Сонгуулийн өдөр сонгогч саналын хуудас авч, нууцаар
саналаа тэмдэглэж хайрцагт хийх боломжийг нь сонгуулийн хороод хангаж өгөх
үүрэгтэй. Энэ нь энгийн мэт санагдавч хүн ам алслагдсан өргөн уудам нутаг
дэвсгэртэй, хатуу ширүүн уур амьсгалтай, дэд бүтэц муутай улс оронд маш хүнд
асуудал байдаг. Жишээ нь Энэтхэг улс 600 сая сонгогчтой, 800 000 санал авах
байртай, 4 сая сонгуулийн ажилтантай.
     Санал авах ажлыг саадгүй явуулахын тулд сайн төлөвлөгөөнөөс эхлэх
хэрэгтэй. Үүнд:
 Мэдээлэл сайтай байх. Нийт хэдэн сонгогч байна, тэд хаана оршин суудаг,
  нутаг дэвсгэрийн газар зүй, цаг агаарын онцлог, дэд бүтэц (тээвэр, холбоо),
  орон нутгаас хэрэглэж болох зүйл, гаднаас авах зүйл гэх мэт.
 Санал авах байруудын байрлалыг тодорхойлох. Төвийг сахисан, сонгогч
  очиход болон сонгуулийн материал хүргэхэд дөхөм, нууцлал хангасан,
  сонгуулийн ажилтан олоход хялбар байрлал байх хэрэгтэй.
 Ажлын цагийн хуваарь. Саналын хуудасны загварыг хэзээ гаргаж захиалах
  вэ? Сонгуулийн өдрөөс өмнө хэсэг дээр хүргэгдсэн байхын тулд саналын
  хуудсыг хэзээ илгээх, сонгуулийн ажилтнуудыг хэзээ ажилд оруулж, сургалт
  явуулах вэ? Ихэнх сонгуулийн хуулинд сонгуулийн хатуу хуанли тогтоосон
  байдаг нь сонгуулийн хорооны ажлыг цаг хугацаанд бариулдаг. Энэ нь ажлаа
  сайн төлөвлөх шаардлагыг бий болгодог.
 Сонгуулийн ажилтнуудыг дайчилж, сургалтад хамруулах. Сонгуулийн
  ажилтнууд мэдлэг чадвартай бөгөөд төвийг сахисан байх ѐстой.             Гэвч
  сонгуулийн ажилтнуудыг сонгох ажил ямагт улс төрийн шинж чанартай болдог,
  учир нь улс төрийн намууд өөр намын хүн сонгуулийн хороонд орвол
  сонгуулийн хороод хараат бус ажиллаж чадахгүй гэж болгоомжилдог.
  Сонгуулийн ажилтнуудын ажил үүргийн хуваарийг нарийн тогтоож өгсөнөөр
  үүнийг зөөллөж болох юм. Сонгуулийн ажилтныг сонгох шалгуур нь логик
  сайтай,   тодорхой   байх   хэрэгтэй.   Зарим   хуульд   сонгуулийн   хорооны
  бүрэлдэхүүнд намуудын тэнцвэрийг хангасан байхыг шаарддаг. Сонгуулийн
  хороо хуулийн шаардлагыг биелүүлэх хэрэгтэй боловч сонгуулийн ажилтан бүр
наад захын мэдлэг мэргэжлийн шаардлага хангасан байхыг анхаарах хэрэгтэй.
   Сонгуулийн өдөр сонгуулийн байгууллагыг ажилтнууд нь төлөөлдөг тул тэд
   мэдлэг чадвартай, ѐс зүйг баримталсан, нягт нямбай байх ѐстой. Иймээс
   шаардлагын хэмжээнд сургалт явуулах хэрэгтэй.
     5.Сонгогчдыг бүртгэх. Сонгогчид бүртгэгдсэн байх нь сонгуулийн үйл
явцын үндсэн хэсгийн нэг. Бүртгэгдээгүй сонгогчид санал өгөх эрхээ алддаг.
Сонгуульд оролцох хүсэлтэй эрх бүхий сонгогч бүр бүртгэгдсэн, бүртгэл үнэн зөв,
тухайн цаг үеийн байх явдал сонгуулийн хорооны үүрэг.
     Сонгогчдын бүртгэл бол бас л техникийн асуудал боловч бүртгэлтэй сонгогч
санал өгсөнөөр сонгуулийн дүнг шийдвэрлэдэг. Иймээс сонгуульд оролцогч
талуудад бүртгэлийн ажил төвийг сахисан, үнэн зөв явагдахгүй байна гэж
санагдвал тэд сонгуулийн хороо нэг талыг барьж булхайцаж байна гэж үздэг.
Хуулийн зохицуулалт болон ажлын төлөвлөлт, гүйцэтгэл сайн байвал ийм
асуудал гарахгүй. Юуг анхаарах вэ:
 Хэн сонгогчоор бүртгэгдэх эрхтэй вэ;
 Бүртгэл хэзээ явагдах (хуулиар заасан хугацаа, сонгуулийн хорооноос
   тогтоосон хугацаа);
 Бүртгэл хэрхэн явагддаг (сонгогч өөрөө, шуудангаар, бусад хэлбэр);
 Ямар бичиг баримт шаардлагатай (төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх г.м.);
 Сонгогчийн үнэмлэх өгдөг эсэх, өгдөг бол түүнд ямар мэдээлэл байх, хэдэн
   сонгуулийн хугацаанд хүчинтэй байх, санал өгөхөд үнэмлэхээ үзүүлэх
   шаардлагатай эсэх;
 Сонгогчдын нэрсийн жагсаалтыг олон нийтэд хэзээ, хаана гаргах;
 Сонгогчийн булхай гэж юу, хүлээлгэх хариуцлага тодорхой байх.
      Хуульд заасан сонгогчийн бүртгэлийн зарчмуудыг хэрэгжүүлэхийн тулд
сонгуулийн хороо өөрийн дүрэм журмыг боловсруулж, маягтуудыг ашиглан
бүртгэлийг хийдэг. Эдгээр журамд нэрийн жагсаалтад сэжиг бүхий нэр байгаа
тухай гомдол гарвал яаж шалгуулах, нэрийн жагсаалтыг нийтэд танилцуулах
зэргийг зааж өгнө.
      Сонгогчдыг бүртгэх явцад булхай гарах нь элбэг байдаг. Нэг талаас улс
төрийн нам болон нэр дэвшигчид нэрийн жагсаалтад өөрийн дэмжигчдийг аль
болох олон оруулж өрсөлдөгчийн дэмжигчдийг оруулахгүй байхыг оролддог.
Нөгөө талаас сонгогч олон дахин санал өгөхийн тулд өөрийн нэрийг олон удаа
бүртгүүлэх оролдлого хийдэг. Иймээс сонгуулийн хорооны хувьд бүртгэл үнэн зөв
байх чухал. Үүнд: тухайн цаг үеийн, хүн бүр нэг л удаа бүртгэгдсэн, зөвхөн
сонгуулийн эрх бүхий хүмүүс, нас барсан, шилжилт зэргийг нарийн хийх.
        Бүртгэлийн ажил үнэн зөв байхад хяналт тавих хэд хэдэн хялбар арга бий.
Нэгдүгээрт, улс төрийн нам болон нэр дэвшигчдийн ажиглагчдыг нэрийн
жагсаалтыг үзэж хянах эрх, боломжоор хангах. Нэрийн жагсаалт эсрэг нам, нэр
дэвшигчдэд ашигтайгаар хийгдсэн эсэхийг хянах нь тэдэнд өөрсдөд нь ашигтай.
Нөгөө талаас олон нийт нэрийн жагсаалттай танилцаж давхар хяналт тавина.
Сонгогчдын нэрийн жагсаалтыг нийтэд ил тод байрлуулах буюу сонин хэвлэлд
нийтэлдэг. Калифорнид миний өөрийн санал өгдөг хэсэгт сонгогчдын нэрийн
жагсаалтад оршин суудаг хаягийг нь бичдэг нь сонгогчид айл хөрш сонгогчдынхоо
нэрсийг хянахад маш хялбар байдаг.
        6.Журам тогтоох. Сонгуулийн хороо хуулийг хэрэгжүүлэх зорилгоор журам
гаргадаг. Журам гаргах эрхийг нь түүнд Үндсэн Хуулиар буюу сонгуулийн хуулиар
олгосон байдаг. Энэ эрх нь сонгуулийн хорооны хараат бус байдлыг хангахад
чухал     үүрэгтэй.   Журам     нь   сонгуулийн   ажилтнуудын   үйл    ажиллагааг
зохицуулдагаараа хуультай төстэй байхын зэрэгцээ бие дааж хараат бус үйлдэл
хийхийг хязгаарладаг. Журмыг хэрэгжүүлэх механизм, зөрчсөн тохиолдолд
хүлээлгэх хариуцлага, торгууль шийтгэлийг тодорхой заасан байх хэрэгтэй.
        Сонгуулийн хорооноос журам гаргаж зохицуулдаг түгээмэл зүйл бол
сонгуулийн санхүүжилт юм. Энэ бол их түвэгтэй асуудал учраас сонгуулийн хороо
журам гаргахдаа хуулийн мэргэжилтнүүдийн туслалцаа авах хэрэгтэй. Сонгуулийн
кампани хэрхэн санхүүжиж байгаа талаар улс төрийн намууд, нэр дэвшигчид,
тусгай сонирхлын бүлгүүд, иргэдийн хяналтын байгууллага идэвхтэй сонирхдог.
Иймээс     сонгуулийн   хороо    тэдний   саналыг   авах   хэрэгтэй.   Сонгуулийн
зохицуулалтын үйл явцыг сонирхсон талуудад          нээлттэй байлгах (тухайлбал
нээлттэй хэлэлцүүлэг явуулах зэрэг) нь сонгуулийн хороо мэдээлэл сайтай байх,
олон янзын байр суурийг сонсох боломж олгодог.
Сонгуулийн    кампанийн   санхүүжилтийг     журамлана    гэдэг    амаргүй.
Сонгуулийн өрсөлдөөнд мөнгө хөрөнгө хэрэгтэй, түүнээс гадна сонгууль улам
олон талтай болж улам их өртөгтэй болж байна. Энэ бол дэлхий нийтийн
хандлага бөгөөд, гол нь сонгуулийн кампани үнэ өртөг өндөртэй хэвлэл
мэдээллийн сурталчилгаанд улам их тулгуурлах болсон. АНУ-д 1998 оны
Конгрессийн сонгуулийн кампанийн зардал 1,5 тэрбум ам. долларт хүрч байжээ.
Сонгуульд хуримтлуулж зарцуулдаг мөнгөний хэмжээ нь итгэлцлийн асуудлыг
улам бүр хөндөх болсон тул сонгуулийн хороо үүнийг журам дүрмээр
зохицуулахыг хичээдэг. Зөвхөн чинээлэг хувь хүн, баян намууд сонгуульд
өрсөлдөх бололцоотой, сонгууль нэр нөлөөг мөнгөөр авдаг, ялсан нэр дэвшигч,
нам том хандивлагчдын эрхшээлд орж тэдэнд давуу тал олгодог зэрэг асуудлууд
байнга яригдах болсон.
     Улс орнууд сонгуулийн кампанийн санхүүжилтийг зохицуулахдаа янз бүрээр
ханддаг. Сонгогчид өөрийн сонголт хийсэн нэр дэвшигчийг мөнгө санхүүгийн
хувьд дэмжих нь тулгуур эрхийн асуудал учраас, сонгуулийн хороо зохицуулалт
хийхдээ хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлахаас
болгоомжилдог. Иймээс санхүүжилтийг олон нийтэд ил тод болгох, нэр дэвшигч
намын хандив, зарцуулалтыг тайлагнадаг байх замаар зохицуулалт хийхийг
илүүтэй эрмэлздэг. Зарим оронд сонгуулийн кампанийг төрөөс санхүүжүүлдэг
журам байдаг.
     Сонгуулийн кампанийн санхүүжилтийг зохицуулдаг зарим арга хэлбэрээс
дурдвал:
 Сонгуулийн    кампанийн   хандив,   түүний   зарцуулалтын   талаар   тогтмол
  тайлагнахыг шаардах;
 Хандивын хэмжээ болон зарцуулах мөнгөний хэмжээг хязгаарлах;
 Хараат бус аудит хийлгэхийг намуудаас шаардах;
 Сонгуулийн кампанийн үргэлжлэх хугацаа, сурталчилгааны хэлбэр, тоо
  давтамжийг хязгаарлах;
 Хандив өгч болох этгээдийг хязгаарлах (тухайлбал зөвхөн иргэд хандив өгнө
  гэх мэт);
 Хандивын хэмжээнд хязгаар тогтоох;
 “Зөөлөн мөнгө” буюу нэр дэвшигчийн нэрийн өмнөөс зарцуулж байгаа боловч
  нэр дэвшигчээр дамждаггүй мөнгийг хязгаарлах;
 Хэн юу өгсөн хийгээд юунд зарцуулсан талаар олон нийтэд нээлттэй байлгах
  зэрэг болно.
      Сонгуулийн хороо төрөөс өгч байгаа мөнгөний зохицуулалт хийдэг. Төрийн
санхүүжилт нь нам, нэр дэвшигчдийг том хандивлагчдын эрхшээлд орохоос
хамгаалж өрсөлдөөний ижил нөхцөл хангах зорилготой. Төрөөс санхүүжилт
хийхдээ мөнгө хүлээж авч байгаа тал хууль ѐсны эрхтэй, сонгуульд буурьтай
хандаж байгаа эсэхийг хардаг. Энд тавигддаг зарим шаардлага бол өмнөх
сонгуульд тодорхой хувийн санал авсан байх, төв орон нутгийн төлөөллийн
байгууллагад тодорхой тооны суудал авсан байх явдал байдаг. Зарим оронд нам,
нэр дэвшигч сонгуульд өрсөлдөх эрх олж авахын тулд тодорхой хэмжээний
хандив цуглуулсан байх шаардлага тавьдаг.
      Төрөөс өгч байгаа санхүүжилтийг шударга, төвийг сахисан байдлаар
хуваарилахын тулд сонгуулийн хороо зөв зүйтэй дүрэм журамтай байх хэрэгтэй.
Үүнд олон нийтийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг чухал үүрэгтэй. Түүнээс
гадна мөнгө хүлээн авч байгаа этгээд зориулалтын дагуу зарцуулж сонгуулийн
төгсгөлд үнэн бодитой тайлан гаргаж байхаар нарийн зохицуулах ѐстой.
      7.   Сонгогчдыг    мэдээллээр    хангах.   Сонгуулийн    хороод    сонгогчид
сонгуулийн үйл явцын талаар мэдээлэл авч буй эсэх, хэзээ, хэрхэн саналаа
өгөхийг    мэдэж   байгааг   баталгаажуулахад     чухал   үүрэгтэй.     Сонгогчдын
боловсролыг иргэний боловсролын сайн хөтөлбөрийн нэг салшгүй хэсэг гэж үздэг
болсон өнөө үед хороод сонгогчид саналаа өгөх хэрэгтэйг мэдсэн байх төдийгээр
өөрсдийгээ хязгаарлаж болно. Энэ нь хороо сургууль, нийгэмд үйлчилдэг төрийн
бус байгуулагуудын сонгогчдын ба иргэний боловсролын хөтөлбөрүүдтэй уялдан
зохицох, тэдэнд сонгуулийн холбогдолтой асуудлаар зааварчилгаа өгнө гэсэн үг
юм.
      Хэрвээ сайн зохион байгуулж, удирдаж чадвал сонгуулийн хорооны
хэрэгжүүлсэн сонгогчдын боловсролын талаарх хөтөлбөрүүд ихээхэн үр дүнтэй
болдог. Ийм хөтөлбөрүүд нь ихэндээ хэтийн төлөвлөлтийн үед багтсан байх
боловч     сонгогчдын   боловсролын     хариуцсан    нэгжээр    цаашдаа       илүү
нарийвчлагдаг. Сонгогчдын боловсролд зарцуулах мөнгийг сонгуулийн төсөвт
оруулдаг бөгөөд энэ нь үйл ажиллагаа явуулахад хүрэлцэхүйц байх хэрэгтэй.
     Сонгогчдын боловсролын хөтөлбөрүүд зайлшгүй нам бус, төвийг сахисан
байх ѐстой. Хөтөлбөрүүд нь сонгогч сонгуульд мэдлэгтэй оролцоход хэрэг
болохуйц баримт мэдээллээр хангана. Энд “хэзээ, хаана, хэрхэн” болон “яагаад”
гэдгийг багтааснаар сонгогчид үйл явцыг ойлгоход тусална.    Үр дүнтэй, хямд
зардлаар энэхүү мэдээллийг сонгуулийн хорооноос тогтмол хэвлэлийн бага
хурлыг зохион байгуулах замаар олон түмэнд хүргэдэг. Хэвлэл мэдээллээр
дамжуулан хороо сонгуулийн бэлтгэл ажил, үйл явцын талаар мэдээлж,
сонгогчдод хэрэгтэй мэдээллээр нь тэднийг хангадаг. Энэ нь үйл явцын ил тод,
нээлттэй байдлыг нэмэгдүүлж, олон түмний сонгуулийн хороонд итгэх итгэлийг
бэхжүүлдэг.
     Сонгогчдод ялгаатай нэр дэвшигчдээс таньж, мэдэж сонголт хийхэд
мэдээлэл мөн хэрэгтэй болно. Үүний ихэнх нь улс төрийн кампани, хэвлэл
мэдээллийн хэрэгслээр дамжин хүрдэг боловч хорооноос нэр дэвшигчдийн
хооронд мэтгэлцээн зохион байгуулах, бүх намууд ба нэр дэвшигчдийн мөрийн
хөтөлбөрийг хэвлэн нийтлэх зэргээр илүү өргөн мэдээлэлээр хангаж болно.
     8. Санал хураах. Санал хураах өдөр сонгуулийн үйл явцын гол үйл явдал
юм. Санал хураах, тоолох үйл ажиллагаа хэрхэн амгалан тайван, будилаан
шуугиангүй өнгөрснөөр сонгуулийг үнэлж цэгнэдэг. Гэхдээ будилаан шуугиангүй
сонгууль гэнэт болчихдог зүйл бишээ. Энэ нь хэдэн жил, сарын өмнөөс эхэлдэг
сайн төлөвлөлт бэлтгэлийн үр дүн байдаг.
     Санал хураах өдрийн төлөвлөлтийн зарим асуудал нь саналын хуудас
тараах хэсэгт яригддаг ч гэсэн дараах зүйлсийг сонгуулийн хороо анхааралдаа
байлгах ѐстой.
 Сонгогчдын оролцоо өндөр;
 Сонгогчид хэрхэн саналаа өгөхөө мэддэг байх;
 Санал өгөх үйл явц тайван, бүтээлч байх;
 Төвийг сахисан сонгуулийн нэгж санал авах байр, хүн хүч, техникээр
  хангагдсан эсэх;
 Саналын нууцлал хангагдсан байх;
 Санал авах байр сонгогч бүр саналаа өгөхөд хүрэлцээтэй хугацаагаар
  нээлттэй байх;
 Онцлог шаардлага бүхий сонгогчдод туслах;
 Ажиглагч, хянагч, хэвлэл мэдээллийнхэнд итгэмжлэл олгогдсон эсэх;
 Санал авах байр, сонгуулийн материал, хүн хүчний аюулгүй байдал
  хамгаалагдсан байх;
 Ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх, луйвар булхай гаргахгүй байх;
 Алдаа мадаггүй тоолох.
     Сонгуулийн өдрийн ажлын хамрах хүрээ хуульд тусгагддаг бөгөөд
сонгуулийн хорооноос санал хураах, тоолох зэрэг үйл явцыг зохицуулсан
журмуудыг нэмэлт болгон гаргадаг. Эдгээр журмуудыг гарын авлага болгон
хэвлэх нь эргэлзэх, хольж хутгахаас зайлсхийхээс гадна дүрэм журмыг нэг мөр
хэрэглэх явдлыг баталгаажуулна. Энэхүү гарын авлагыг сонгуулийн ажилтнуудын
сургалтад хэрэглэж болох төдийгүй сонгуулийн байрны нэг гол лавлагаа баримт
бичиг болгодог.
     Журам нь санал авах байр байгуулах, санал хураалт эхлэх, дуусах,
сонгогчид саналаа өгөх үйл явц, санал өгөх зэргээс эхлэн сонгуулийн хороод
хэрэглэх хүснэгт маягтууд, хэн түүнд гарын үсэг зурах, хэн санал авах байранд
нэвтрэх, тооллогын журам, гарч болох асуудлуудыг хэрхэн шийдэх зэрэг
асуудлуудыг багтаадаг. Хэрвээ ширээн дээрх тоололт дууссаны дараа нийт
саналын хуудас, хүчинтэй саналын хуудас, дүнг нэгтгэсэн маягттай сонгуулийн
анхан шатны нэгжүүд хэрхэн ажиллаж байсан талаар журамд тодорхой тусгагдаж
чадвал өнгөрсөн сонгуулийн зөрчил, гарч байсан асуудлуудыг давтахаас ихээхэн
зайлсхийж чадна.
     Сонгуулийн албан тушаалтан ажилтнуудыг нэлээд зовоодог “шүдний өвчин”
бол санал авах байраас саналын хуудас дээд шатны байгуулагад ирэх үед үүсч
болох эмх замбааргүй явдал юм. Эмх замбараагүй үед хөндлөнгийн оролцоо
байхгүй байсан гэж батлах явдал амаргүй. Энэ үед гарч байгаа асуудал ялагдаж
байгаа нам, нэр дэвшигчдийн хувьд үр дүнгийн найдвартай байдал, үйл явцад
болон сонгуулийн хороонд итгэх итгэлд эргэлзэх шалтгаан болдог. Ийм
асуудлуудаас сайн төлөвлөлт, удирдлага, зохион байгуулалтаар хангах замаар
зайлсхийж болно.
      9. Сонгуулийн дүнг нэгтгэх. Сонгуулийн дүнг нэгтгэх явдал бас нэг
томоохон ажил болдог. Бидний үзэж байгаагаар санал тоолох, түүний дүнг нэгтгэх
явдал илүү улс төрийн асуудал болж байна. Сонгуулийн хороо санал тоололтыг
алдаа мадаггүй явуулж түүнийг гадны оролцоо,           оролдлогоос      хамгаалан
баталгаажуулах ѐстой. Асуудлаас зайлсхийх нэг арга бол ямар санал хүчинтэй,
ямар санал хүчингүй гэдгийг журамд тодорхой, ойлгомжтой тусгасан байх
хэрэгтэй.
      Булхай тохиолдож болох сонгуулийн нэг үйл явц бол санал хураалтын дүнг
нэгтгэх хэсэг болно. Санал хураалтын дүнг нэгтгэж байгаа хэн нэг нь дүнгийн
эцэст ганцхан 0 (тэг) нэмж бичих нь тун хялбархан хэрэг билээ. Сонгуулийн хороо
энэ төрлийн хууран мэхлэх боломжийг багасгах ѐстой. Үүнийг илүү эрх мэдлийн
тэнцвэртэй хуваарилалт бүхий сайн систем хөгжүүлэх замаар хийж болно. Ийм
төрлийн систем нь зөвхөн ганц нэг цифр нэмэхийн эсрэг бус бүхий л үйл явцад
хэрэглэгдэх ѐстой.
      Сонгуулийн дүнг нэгтгэхэд энэхүү систем нь дараах зүйлсийг багтаадаг:
 Санал тоологчид ба удирдлагын сайн сургалт;
 Саналын хуудас болон сонгуулийн дүнг нэгтгэх маягтуудыг хүлээн авах,
   бүртгэх бүртгэл-хяналтын болон дарааллын сайн систем;
 Тоололтын болон дүнг нэгтгэх тохиромжтой маягтуудыг бөглөх урьдчилан
   тодорхойлсон журам;
 Нам, нэр дэвшигчдийн ажиглагч (тэд сонгуулийн дүнгийн хуудаст гэрч болон
   гарын үсэг зурна), хянагчдаар гэрчлүүсэн ил тод нээлттэй тооллого;
 Саналын хуудсыг хүчингүйд тооцох ойлгомжтой журам байх;
 Зүй зохистой заалдах арга зам.
      Ер нь сонгуулийн дүнг бүсийн болон үндэсний хэмжээнд илтгэх, тайлагнах
үйл явцыг дотор нь хуваадаг. Зарим газар шуурхай ажилладаг. Зарим нь төдийлэн
тодорхой бус, хариу мэдээлэл багатай байдаг. Иймэрхүү асуудлууд ихэвчлэн
харилцаа холбоотой холбогдон гардаг. Энэ асуудлыг сонгуулийн байр бүртэй
харилцах холбоо бүхий харилцаа холбооны сайн системтэй байснаар багасгаж
болно. Сайн харилцаа холбоо бол сонгуулийн удирдлага, зохион байгуулалт, үйл
ажиллагааны амин чухал хэрэгсэл юм. Сонгуулийн хороо анхан шатны нэгжтэй
шууд холбогдох боломжтой байх ѐстой. Анхан шатны нэгж асуудал болон
мэдээллээ буцаж хэлэх боломжтой байх ѐстой. Харилцаа холбооны асуудал нь
ачаалалтай үед, тухайлбал сонгогчдын бүртгэл, санал хураалт, саналын дүнг
илтгэх зэрэгт үргэлж ил гарч ирдэг.
      Эдгээр асуудлаас зайлсхийхийн тулд сонгуулийн дүнг туршилт-шалгалтын
аргаар илтгэж туршиж болох юм. Үр бүтээлч байхын тулд туршилтыг санал хураах
өдрөөс хэдэн хоногийн өмнө хийж, асуудал гарвал хороо түүнийг засч болох
хугацаа гаргах хэрэгтэй.
      10. Ялагчийг тогтоох. Сонгуулийн хорооны төгсгөлийн шатны нэг ажил бол
албан ѐсны дүнг зарлах, ялагчийг тогтоох явдал юм. Үүнийг хэрхэн хийх талаар
сонгуулийн хууль тогтоомжид тусгадаг. Энэ нь сонгуулийн хороо үр дүнтэй, алдаа
мадаггүй тодруулах үйл явцыг хэрэгжүүлэх боломжтой гэсэн үг.
      Энэ хэсэгт сонгуулийн хороо албан ѐсны дүн нийт саналын бодит
илэрхийлэл болсныг болон маргаантай эргэлзээтэй саналын хуудас, тооллогын
талаарх албан ѐсны шийдвэрийг баталгаажуулах хэрэгтэй. Ялагчийг тодруулахад
цаг хугацааны хүчин зүйлийг тооцох ѐстой. Албан ѐсны дүнг болон ялагчийг
тодруулах явдлыг удаан хүлээлгэх нь дүнтэй холбоотой буруу зүйл байна гэсэн
хардлагыг төрүүлдэг. Энэ нь мөн системийн дотор байгаа хэн нэгэнд тоо солих
боломжийг олгож болно. Мөн түүнчлэн удаан хүлээлгэх нь сонгуулийн дүнд итгэх
итгэлийг хөсөрдүүлж болно.
      Сургалтад хамрагдсан ажилтнуудтай, тохиромжтой хамгаалалт бүхий үйл
явцын сайн удирдлага зохион байгуулалт нь сонгуулийн дүнг нэгтгэх явдлыг
удаашралтаас зайлуулж чадна. Энэ нь сонгуулийн хорооны ажилтнуудын гаргаж
буй санал хураалтын бодит илэрхийллийг харуулсан үзүүлэлтээр дамжуулан
сонгуулийн дүнг баталгаажуулах итгэлийг нэмэгдүүлдэг.

Más contenido relacionado

La actualidad más candente

Batbayar presentation Нийгмийн ажлын талаарх ерөнхий ойлголт
Batbayar presentation Нийгмийн ажлын талаарх ерөнхий ойлголтBatbayar presentation Нийгмийн ажлын талаарх ерөнхий ойлголт
Batbayar presentation Нийгмийн ажлын талаарх ерөнхий ойлголтThe Institute of Social Sciences
 
тахх чадамжийн төлөвлөгөө
тахх чадамжийн төлөвлөгөөтахх чадамжийн төлөвлөгөө
тахх чадамжийн төлөвлөгөөGivaapil Givaa
 
хөгжлийн индексийг тооцон аргууд
хөгжлийн индексийг тооцон аргуудхөгжлийн индексийг тооцон аргууд
хөгжлийн индексийг тооцон аргуудЮ. Янжинлхам
 
иргэний эрх зүй №1
иргэний эрх зүй №1иргэний эрх зүй №1
иргэний эрх зүй №1Battulga Bayrmagnai
 
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүйУдирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүйBatmunkh Oyuka
 
ардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолуудардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолуудNergui Oyunchinmeg
 
стратеги төлөвлөгөө 2017.12,12
стратеги төлөвлөгөө 2017.12,12стратеги төлөвлөгөө 2017.12,12
стратеги төлөвлөгөө 2017.12,12admiral_mgl
 
агаарын бохирдолыг хамарсан хүрээ
агаарын бохирдолыг хамарсан хүрээагаарын бохирдолыг хамарсан хүрээ
агаарын бохирдолыг хамарсан хүрээТөгөлдөр Алтан-Од
 
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүйулс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүйAriunbayar Bazarvaani
 
ардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүдардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүдNergui Oyunchinmeg
 
лекц 3,
лекц 3,лекц 3,
лекц 3,Ge Go
 
хяналт1 /hynalt/
хяналт1 /hynalt/хяналт1 /hynalt/
хяналт1 /hynalt/Bach Baach
 
Hunii nootsiin menejment
Hunii nootsiin menejmentHunii nootsiin menejment
Hunii nootsiin menejmentTuru Turuu
 
Strategic Management - Lecture 8
Strategic Management - Lecture 8Strategic Management - Lecture 8
Strategic Management - Lecture 8Энхтамир Ш
 

La actualidad más candente (20)

Batbayar presentation Нийгмийн ажлын талаарх ерөнхий ойлголт
Batbayar presentation Нийгмийн ажлын талаарх ерөнхий ойлголтBatbayar presentation Нийгмийн ажлын талаарх ерөнхий ойлголт
Batbayar presentation Нийгмийн ажлын талаарх ерөнхий ойлголт
 
тахх чадамжийн төлөвлөгөө
тахх чадамжийн төлөвлөгөөтахх чадамжийн төлөвлөгөө
тахх чадамжийн төлөвлөгөө
 
хөгжлийн индексийг тооцон аргууд
хөгжлийн индексийг тооцон аргуудхөгжлийн индексийг тооцон аргууд
хөгжлийн индексийг тооцон аргууд
 
иргэний эрх зүй №1
иргэний эрх зүй №1иргэний эрх зүй №1
иргэний эрх зүй №1
 
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүйУдирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
 
Turiin onol
Turiin onolTuriin onol
Turiin onol
 
ардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолуудардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолууд
 
стратеги төлөвлөгөө 2017.12,12
стратеги төлөвлөгөө 2017.12,12стратеги төлөвлөгөө 2017.12,12
стратеги төлөвлөгөө 2017.12,12
 
агаарын бохирдолыг хамарсан хүрээ
агаарын бохирдолыг хамарсан хүрээагаарын бохирдолыг хамарсан хүрээ
агаарын бохирдолыг хамарсан хүрээ
 
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүйулс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
 
ардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүдардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүд
 
лекц 3,
лекц 3,лекц 3,
лекц 3,
 
чулуун зэвсгийн үе
чулуун зэвсгийн үечулуун зэвсгийн үе
чулуун зэвсгийн үе
 
Legts 13
Legts 13Legts 13
Legts 13
 
Klubiin juram
Klubiin juramKlubiin juram
Klubiin juram
 
хяналт1 /hynalt/
хяналт1 /hynalt/хяналт1 /hynalt/
хяналт1 /hynalt/
 
Hunii nootsiin menejment
Hunii nootsiin menejmentHunii nootsiin menejment
Hunii nootsiin menejment
 
Менежментийн үүсэл
Менежментийн үүсэлМенежментийн үүсэл
Менежментийн үүсэл
 
Strategic Management - Lecture 8
Strategic Management - Lecture 8Strategic Management - Lecture 8
Strategic Management - Lecture 8
 
Манлайлал
МанлайлалМанлайлал
Манлайлал
 

Similar a Сью Нелсон - Сонгуулийн зохион байгуулалт, сонгуулийн үйл явц

Сонгуулийн тогтолцоо, шинэчлэлийн асуудал
Сонгуулийн тогтолцоо, шинэчлэлийн асуудалСонгуулийн тогтолцоо, шинэчлэлийн асуудал
Сонгуулийн тогтолцоо, шинэчлэлийн асуудалSundui Batbold
 
Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар
Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбарСонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар
Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбарGEC Mongolia
 
1.сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг боловс...
1.сонгуулийн маргааныг хянан   шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг   боловс...1.сонгуулийн маргааныг хянан   шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг   боловс...
1.сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг боловс...Ганцоож Цэрэннадмид
 
Songuuliin tuhai huuli
Songuuliin tuhai huuliSonguuliin tuhai huuli
Songuuliin tuhai huuliNatsagdorj Na
 
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчинlectureofblog
 
нийгмийн улс төрийн амьдрал.
нийгмийн улс төрийн амьдрал. нийгмийн улс төрийн амьдрал.
нийгмийн улс төрийн амьдрал. Tuvshinsanaa Baasanjav
 
улс төрийн санхүүжилтэд тавих хяналт, хариуцлагын тогтолцоо (1)
улс төрийн санхүүжилтэд тавих хяналт, хариуцлагын тогтолцоо (1)улс төрийн санхүүжилтэд тавих хяналт, хариуцлагын тогтолцоо (1)
улс төрийн санхүүжилтэд тавих хяналт, хариуцлагын тогтолцоо (1)Jargal Jambal
 
Сонгуулийн тухай хууль
Сонгуулийн тухай хуульСонгуулийн тухай хууль
Сонгуулийн тухай хуульbaasandorj b
 
ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...Unuruu Dear
 
сонгуулийн санхүүжилт тулгамдсан асуудал ба шийдэл
сонгуулийн санхүүжилт  тулгамдсан асуудал ба шийдэлсонгуулийн санхүүжилт  тулгамдсан асуудал ба шийдэл
сонгуулийн санхүүжилт тулгамдсан асуудал ба шийдэлBilguun Jargalsaikhan
 
Су.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэл
Су.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэлСу.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэл
Су.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэлUnuruu Dear
 
“Бид хамтдаа” үндэсний форумд
“Бид хамтдаа” үндэсний форумд“Бид хамтдаа” үндэсний форумд
“Бид хамтдаа” үндэсний форумд Sundui Batbold
 
Ulc tor cictem 2008 11 sap
Ulc tor cictem 2008 11 sapUlc tor cictem 2008 11 sap
Ulc tor cictem 2008 11 saptushigjargal
 
Togt tusul-tb biin juram
Togt tusul-tb biin juramTogt tusul-tb biin juram
Togt tusul-tb biin juramGEC Mongolia
 
Ж.Бямбадорж - Монгол Улсын сонгуулийн тогтолцоо: Ололт, дутагдал
Ж.Бямбадорж - Монгол Улсын сонгуулийн тогтолцоо: Ололт, дутагдалЖ.Бямбадорж - Монгол Улсын сонгуулийн тогтолцоо: Ололт, дутагдал
Ж.Бямбадорж - Монгол Улсын сонгуулийн тогтолцоо: Ололт, дутагдалGEC Mongolia
 
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл" Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл" Unuruu Dear
 
гарчиггүй 1
гарчиггүй 1гарчиггүй 1
гарчиггүй 1school14
 
гарчиггүй 1
гарчиггүй 1гарчиггүй 1
гарчиггүй 1school14
 

Similar a Сью Нелсон - Сонгуулийн зохион байгуулалт, сонгуулийн үйл явц (20)

Сонгуулийн тогтолцоо, шинэчлэлийн асуудал
Сонгуулийн тогтолцоо, шинэчлэлийн асуудалСонгуулийн тогтолцоо, шинэчлэлийн асуудал
Сонгуулийн тогтолцоо, шинэчлэлийн асуудал
 
Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар
Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбарСонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар
Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар
 
1.сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг боловс...
1.сонгуулийн маргааныг хянан   шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг   боловс...1.сонгуулийн маргааныг хянан   шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг   боловс...
1.сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг боловс...
 
Songuuliin tuhai huuli
Songuuliin tuhai huuliSonguuliin tuhai huuli
Songuuliin tuhai huuli
 
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
 
нийгмийн улс төрийн амьдрал.
нийгмийн улс төрийн амьдрал. нийгмийн улс төрийн амьдрал.
нийгмийн улс төрийн амьдрал.
 
улс төрийн санхүүжилтэд тавих хяналт, хариуцлагын тогтолцоо (1)
улс төрийн санхүүжилтэд тавих хяналт, хариуцлагын тогтолцоо (1)улс төрийн санхүүжилтэд тавих хяналт, хариуцлагын тогтолцоо (1)
улс төрийн санхүүжилтэд тавих хяналт, хариуцлагын тогтолцоо (1)
 
Сонгуулийн тухай хууль
Сонгуулийн тухай хуульСонгуулийн тухай хууль
Сонгуулийн тухай хууль
 
ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...
 
сонгуулийн санхүүжилт тулгамдсан асуудал ба шийдэл
сонгуулийн санхүүжилт  тулгамдсан асуудал ба шийдэлсонгуулийн санхүүжилт  тулгамдсан асуудал ба шийдэл
сонгуулийн санхүүжилт тулгамдсан асуудал ба шийдэл
 
Су.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэл
Су.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэлСу.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэл
Су.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэл
 
“Бид хамтдаа” үндэсний форумд
“Бид хамтдаа” үндэсний форумд“Бид хамтдаа” үндэсний форумд
“Бид хамтдаа” үндэсний форумд
 
Ulc tor cictem 2008 11 sap
Ulc tor cictem 2008 11 sapUlc tor cictem 2008 11 sap
Ulc tor cictem 2008 11 sap
 
Togt tusul-tb biin juram
Togt tusul-tb biin juramTogt tusul-tb biin juram
Togt tusul-tb biin juram
 
Ж.Бямбадорж - Монгол Улсын сонгуулийн тогтолцоо: Ололт, дутагдал
Ж.Бямбадорж - Монгол Улсын сонгуулийн тогтолцоо: Ололт, дутагдалЖ.Бямбадорж - Монгол Улсын сонгуулийн тогтолцоо: Ололт, дутагдал
Ж.Бямбадорж - Монгол Улсын сонгуулийн тогтолцоо: Ололт, дутагдал
 
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл" Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
 
Togt 30
Togt 30Togt 30
Togt 30
 
гарчиггүй 1
гарчиггүй 1гарчиггүй 1
гарчиггүй 1
 
гарчиггүй 1
гарчиггүй 1гарчиггүй 1
гарчиггүй 1
 

Más de GEC Mongolia

Маягт, загвар батлах №138
Маягт, загвар батлах №138Маягт, загвар батлах №138
Маягт, загвар батлах №138GEC Mongolia
 
Huraldaanii temdeglel hutluh juram 2013
Huraldaanii temdeglel hutluh juram 2013Huraldaanii temdeglel hutluh juram 2013
Huraldaanii temdeglel hutluh juram 2013GEC Mongolia
 
Sanaliin huudasnii juram 2013
Sanaliin huudasnii juram 2013Sanaliin huudasnii juram 2013
Sanaliin huudasnii juram 2013GEC Mongolia
 
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguhSanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguhGEC Mongolia
 
Sanal avah ajliin zohion baiguulah
Sanal avah ajliin zohion baiguulahSanal avah ajliin zohion baiguulah
Sanal avah ajliin zohion baiguulahGEC Mongolia
 
Songuuliin horoodiin deg 2013
Songuuliin horoodiin deg 2013Songuuliin horoodiin deg 2013
Songuuliin horoodiin deg 2013GEC Mongolia
 
Hesgiin horoonii bair 2013
Hesgiin horoonii bair 2013Hesgiin horoonii bair 2013
Hesgiin horoonii bair 2013GEC Mongolia
 
Barimt bichig burtgeh juram 2013
Barimt bichig burtgeh juram 2013Barimt bichig burtgeh juram 2013
Barimt bichig burtgeh juram 2013GEC Mongolia
 
Songuulid ner devshigchiin meduuleg 2013
Songuulid ner devshigchiin meduuleg 2013Songuulid ner devshigchiin meduuleg 2013
Songuulid ner devshigchiin meduuleg 2013GEC Mongolia
 
Togt 14-mayagt, zagvaruud - last
Togt 14-mayagt, zagvaruud - lastTogt 14-mayagt, zagvaruud - last
Togt 14-mayagt, zagvaruud - lastGEC Mongolia
 
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-lastTogt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-lastGEC Mongolia
 
Togt 15-observer журам
Togt 15-observer журамTogt 15-observer журам
Togt 15-observer журамGEC Mongolia
 
Togt 14-mayagt, zagvaruud
Togt 14-mayagt, zagvaruud Togt 14-mayagt, zagvaruud
Togt 14-mayagt, zagvaruud GEC Mongolia
 
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramTogt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramGEC Mongolia
 
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramTogt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramGEC Mongolia
 

Más de GEC Mongolia (20)

Маягт, загвар батлах №138
Маягт, загвар батлах №138Маягт, загвар батлах №138
Маягт, загвар батлах №138
 
Burtgeliin juram
Burtgeliin juramBurtgeliin juram
Burtgeliin juram
 
Zardal surgalt
Zardal surgaltZardal surgalt
Zardal surgalt
 
Ubeg snj-juram
Ubeg snj-juramUbeg snj-juram
Ubeg snj-juram
 
Huraldaanii temdeglel hutluh juram 2013
Huraldaanii temdeglel hutluh juram 2013Huraldaanii temdeglel hutluh juram 2013
Huraldaanii temdeglel hutluh juram 2013
 
Sanaliin huudasnii juram 2013
Sanaliin huudasnii juram 2013Sanaliin huudasnii juram 2013
Sanaliin huudasnii juram 2013
 
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguhSanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
 
Sanal avah ajliin zohion baiguulah
Sanal avah ajliin zohion baiguulahSanal avah ajliin zohion baiguulah
Sanal avah ajliin zohion baiguulah
 
Yos zuin durem
Yos zuin duremYos zuin durem
Yos zuin durem
 
Songuuliin horoodiin deg 2013
Songuuliin horoodiin deg 2013Songuuliin horoodiin deg 2013
Songuuliin horoodiin deg 2013
 
Hesgiin horoonii bair 2013
Hesgiin horoonii bair 2013Hesgiin horoonii bair 2013
Hesgiin horoonii bair 2013
 
Hariutslaga 2013
Hariutslaga 2013Hariutslaga 2013
Hariutslaga 2013
 
Barimt bichig burtgeh juram 2013
Barimt bichig burtgeh juram 2013Barimt bichig burtgeh juram 2013
Barimt bichig burtgeh juram 2013
 
Songuulid ner devshigchiin meduuleg 2013
Songuulid ner devshigchiin meduuleg 2013Songuulid ner devshigchiin meduuleg 2013
Songuulid ner devshigchiin meduuleg 2013
 
Togt 14-mayagt, zagvaruud - last
Togt 14-mayagt, zagvaruud - lastTogt 14-mayagt, zagvaruud - last
Togt 14-mayagt, zagvaruud - last
 
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-lastTogt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last
 
Togt 15-observer журам
Togt 15-observer журамTogt 15-observer журам
Togt 15-observer журам
 
Togt 14-mayagt, zagvaruud
Togt 14-mayagt, zagvaruud Togt 14-mayagt, zagvaruud
Togt 14-mayagt, zagvaruud
 
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramTogt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
 
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramTogt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
 

Сью Нелсон - Сонгуулийн зохион байгуулалт, сонгуулийн үйл явц

  • 1. СОНГУУЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, СОНГУУЛИЙН ҮЙЛ ЯВЦ 2002 он. Илтгэгч: АНУ-ын Ардчилал ба засаглал хөтөлбөрийн зөвлөх, доктор, профессор СЬЮ НЕЛСОН Чөлөөт, шударга сонгуулийн үйл явцыг баталгаажуулахад сонгуулийн хорооны үүрэг роль шийдвэрлэх хүчин зүйл болдог. Энэ үйл явцыг сонгуулийн хороо хэр сайн залуурдаж байна гэдэг нь хорооны үйл ажиллагаа өө сэвгүй явагдаж, иргэд болон нэр дэвшигчид энэ байгууллагад хэр их итгэл хүлээлгэж байгаагаас харагддаг. Хэдий тийм боловч сонгуулийн менежментийн төвшин, сонгуулийг амжилттай явуулах чадвар нь сонгуулийн хуулийн чанар болоод тэрхүү хуулиар тогтоосон сонгуулийн тогтолцооны хэлбэр зэрэг гадаад хүчин зүйлээс ихээхэн хамаардаг юм. Толилуулж буй илтгэлд сонгуулийн үйл явцын тодорхой хэсгүүдийг удирдан зохион байгуулахад сонгуулийн хорооны чиг үүрэг ямар байх хийгээд сонгуулийн сайн систем болон түүнд тохирсон хуулийн тусламжтайгаар болзошгүй хүндрэл бэрхшээлийг даван туулах арга замуудад голчлон анхаарсан болно. 1.Хууль тогтоомж. Хууль тогтоомж нь сонгуулийн хороо болон бусад байгууллагуудын үндэс суурь болж улс төрийн сонгуулийн оролцооны агуулга хэлбэрийг тодорхойлно. Сонгуулийн хороо нь чөлөөт, шударга сонгуулийг удирдан явуулах чадвартай байхын тулд сонгуулийн хууль тогтоомж нь өөрөө чөлөөт, шударга сонгуулийн системийг бүрдүүлж, зөв байгууламж, эрх мэдлийн тэнцвэр хуваарилалтын тогтолцоог нөхцөлдүүлсэн байх шаардлагатай. Сонгуулийн хорооны удирдлагын арга барил болон ажлын чадвар ямар байх нь сонгуулийн хуулиас олон талаар шалтгаалдаг. Жишээлбэл:  Хуульд сонгуулийн хорооны мөн чанарыг хэрхэн тодорхойлсон бэ? Хуулиар сонгуулийн хороо нь бие даасан байгууллага уу, Засгийн газрын байгууллага уу гэдгийг тодорхойлсон байдал. Сонгуулийн хороо улс төрийн хувьд тэнцвэртэй, зөвшилцлөөр шийдвэр гаргадаг байгууллага уу, эсхүл олонхийн саналаар ажлаа явуулдаг нам бус байгууллага уу? Эдгээр ялгаа нь сонгуулийн хорооны бүтэц, үйл ажиллагааны арга барилд нөлөөлдөг. Сонгуулийн хорооны
  • 2. бүрэн эрх, эрх мэдэл, төсөв хөрөнгийг хуулиар тодорхой зааж өгсөнөөр үр ашигтай ажиллах болно.  Сонгуулийн тогтолцоо нь хуульд хэр боловсронгуй хийгдсэн бэ? Сонгуулийн үйл явцыг аль нэг талыг барилгүй шударга зохион байгуулах бололцоо хуулиар хангагдаж байна уу? Сонгуулийн ардчиллыг хангаж чадаж байна уу? Сонгуулийн тогтолцоо нь төвийг сахисан, ижил тэгш нөхцлөөр хангаж байна уу? Эрх мэдлийн тэнцвэр хуваарилалтын тогтолцоог баталгаажуулж байгууллага хоорондын болон байгууллагын дотор эрх мэдлийн хуваарилалтыг зааж өгсөн үү? Сонгуулийн хороо найдвартай, хүлээн зөвшөөрөгдсөн хуулиар сонгууль явуулахад энэ бүх зүйл нөлөөлдөг.  Хуулийн нарийвчлал ямар байна вэ? Нарийвчлалаас хамаарч сонгуулийн хорооны эрх мэдлийн хэмжээ хамааралтай. Хууль хэдийчинээ нарийвчлалтай байна төдийчинээ сонгуулийн хорооны үйл ажиллагаа хязгаарлагдмал байх болно. Нөгөө талаар хуульд шаардагдах хэмжээний нарийвчлал байхгүй бол зохих удирдамж үгүйлэгдэж сонгуулийн хороо эрх мэдлээ урвуулан ашиглах үүд хаалга нээгднэ. Хэрэглэхэд тохиромжтой хуультай тохиолдолд сонгуулийн тогтолцоо ойлгомжтой байхын зэрэгцээ сонгуулийн хороо нь өөрийн дүрэм журам боловсруулах замаар нарийвчилсан зохицуулалт хийх боломжтой болдог. Зарим улс оронд сонгуулийн хууль тогтоомжийг сонгуулийн хороо нь боловсруулдаг. Сонгуулийн хороо нь сонгуулийн хууль боловсруулахад албан ѐсоор оролцоогүй тохиолдол ч гэсэн идэвхтэй байж өөрийн ажиллах хуулийн орчинг боловсронгуй болгоход хувь нэмрээ оруулах нь зүйтэй. Хуулиар тогтоосон сонгуулийн систем шударга байгаа эсэх дээр сонгуулийн хорооны гишүүд судалж, сонгуулийн тогтолцоог сайжруулах арга замын талаар бодлого тодорхойлогч нарт санал, зөвлөмж гаргаж болдог. Сонгуулийн хорооны хуулийн ажилтнууд үйлчилж байгаа хууль, боловсруулж буй төслүүдийг судалж төвийг сахисан, ойлгомжтой байгаа тал дээр анхаарч ажилладаг. Тэд сонгуулийн байгууллагаас хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах эрх мэдэл хуульд хангагдаж байгаа эсэх, ялангуяа хуулийн цоорхой байгаа эсэх, зүйл, заалтууд нь хоорондоо зөрчилдөж байгаа эсэхийг хянаж байдаг. Хуулийн ажилтнууд нь сонгуулийн хорооноос хууль
  • 3. хэрэгжүүлэхэд өөрөө ямар зохицуулалт, дүрэм журам гаргах шаардлагатай талаар зөвлөдөг. Дээр дурдсан бүх зүйл сонгууль болохоос нэлээд өмнө хийгдсэн байх шаардлагатай. Учир нь хүлээн зөвшөөрөгдөх сонгуулийн тулгуур зарчмуудын нэг нь нэр дэвшигчид бүртгүүлэхээс өмнө бүх хууль дүрэм тогтоогдсон байх ѐстой гэсэн зарчим юм. 2.Төлөвлөлт ба удирдлага Сонгуулийг удирдан зохион байгуулах гэдэг бүхний нүдэнд ил байдаг үйл явц. Улс орон тэр чигээрээ сонгуульд оролцож сонгуулийн байгуллагын үйл ажиллагааг ажиглаж байдаг. Сонгогчид бүртгэл хэрхэн явагдаж байгааг, хэвлэл мэдээллийнхэн саналын хуудас бэлэн болж байгаа эсэхийг, ажиглагчид сонгууль хууль журмын дагуу явагдаж байгаа эсэхийг анхааралтай ажиж байдаг. Улс төрийн намууд сонгуулийн дүнг хүлээж авсан эсэх гээд бүх зүйл ил байдаг. Сонгуулийн менежмент бол техник ажиллагаанд суурилсан цаг хугацаанд шахагдсан нүсэр ажил. Хэдий тийм боловч сонгууль гэдэг улс төрийн үйл явдал болохоор техник ажил улс төржиж, сонгуулийн зохион байгуулалтыг хүндрүүлэн үйл явцыг хойшлуулах явдал гардаг. Сонгуулийн зохион байгуулалтыг улс төржүүлэхгүй байх шилдэг арга бол сайн төлөвлөлт хийж сонгуулийг алдаа мадаггүй явуулах явдал юм. Сонгуулийн хороо мэдлэг чадвартай, төвийг сахисан, нээлттэй гэдгээ харуулж чадвал улс төрийн намууд сонгуулийн ажлыг улс төржүүлэх бололцоог хязгаарлаж чадна. Сонгуулийн хорооны менежментийг сайжруулах олон арга зам байдаг.  Стратегийн төлөвлөлт. Энэ чухал асуудлыг шахуу цагийн хуваарь болон бусад ажлын ачааллаас болж мартах нь элбэг. Сайн төлөвлөлтийн ачаар сонгуулийн ажилд түгээмэл тохиолддог олон хүндрэлээс сэргийлж болно. Төлөвлөлт хийснээр сонгуулийн хороо зохион байгуулалтын сайн бүтэц бий болгож, түүндээ тохируулж боловсон хүчин, санхүүжилт хийдэг. Улмаар жигд үйл ажиллагааг хангасанаар улс төрийн нам, нэр дэвшигч, хэвлэл мэдээллийнхэн, сонгогчидтой сайн харилцаа тогтоож чаддаг. Дорвитой төлөвлөгөө стратегитай, цогцолбор чанартай, цаг үеэ олсон байх ѐстой. Үйл явцыг бүхэлд нь хамарсан, зорилтоо хэрэгжүүлэх зохион байгуулалт, үйл
  • 4. ажиллагааны төлөвлөгөө байх хэрэгтэй. Төлөвлөгөө нь сонгуулийн хороог байгуулахаас эхлээд шинээр сонгогдсон албан тушаалтнууд тангараг өргөх хүртэл бүх үйл явцыг хамарсан байдаг. Түүнээс гадна болзошгүй тохиолдлууд, хэтийн төлөвлөлт байх хэрэгтэй.  Сайн менежмент ба санхүүгийн систем. Сайн менежмент бол сонгуульд итгэх итгэлийг бий болгодог шилдэг арга. Сайн төлөвлөлт хийж, мэргэшсэн боловсон хүчнээ бүрдүүлж зааварчилгаа өгсөн, үйл ажиллагаандаа шаардагдах үнэн зөв мэдээлэл цуглуулсан байх. Үүнд дараах арга барил хэрэглэж болно: - Нийт сонгуулийн хорооны зохион байгуулалтын (ажлын аппаратын хамт) бүдүүвчийг гаргаж ажилтан бүрийг хамруулан, мэдээллийн урсгалыг захирах, захирагдах харьцааны хамт үзүүлэх; - Мэдлэг чадварыг харж өрсөлдүүлэх журмаар ажилд авах. Албан тушаал бүрийн ажил үүргийн хуваарийг гаргаж хариуцлагын хэмжээнд тохируулж цалинжуулах; - Захирах захирагдах зарчим, хяналтын механизмыг тогтоох; - Үйл ажиллагааны нэгдмэл загвар гаргаж хүн бүрт хүргэх, ажилтнуудаа сургах; - Сонгуулийн ажилтнуудын ѐс зүйн хэм хэмжээг тогтоох (шударга, төвийг сахисан, мэргэжлийн үүднээс хандах, зөв боловсон харьцаа гэх мэт).  Үйл ажиллагааны дүрэм журмыг нарийвчлан боловсруулж алхам тутамд итгэлцлийн механизмыг суулгах. Сайн боловсруулсан тогтолцоо, дүрэм журамтай байснаар сонгогчдыг бүрэн бүртгэж, саналын хуудсыг хугацаанд нь бэлэн болгож, сонгуулийн хэсгийг бүрдүүлж, тооллого нэг загвараар явагдаж чаддаг. Ингэснээр замбараагүй сонгууль болохоос урьдчилан сэргийлж сонгуулийн явцыг согогтой болсон гэж үгүйсгэх хандлагатай байдаг ялагдагч нарт шалтаг гаргуулахгүй байж чадна. Сайн зохион байгуулсан, хяналттай, нээлттэй үйл явц коррупц, сонгуулийн булхай гарах явдлыг хязгаарладаг.  Төсөв. Сонгууль явуулахад зардал гарна. Сонгуулийн хорооны мэдэлд байгаа мөнгөний хэмжээнээс сонгууль чанартай явагдаж, хуульд заасан шаардлагад хүрэх явдал шууд хамаардаг. Төсөв хангалтгүйгээс олон бэрхшээл учирдаг, тухайлбал, боловсон хүчнээр дутагдах, шаардлагатай тоног төхөөрөмж худалдаж авч чадахгүй байх гэх мэт. Төлөвлөлтийн шатанд нарийвчлалтай,
  • 5. үндэслэл сайтай төсвийн төсөл боловсруулснаар чанартай сонгууль явуулахад шаардлагатай мөнгө олж авч чадна. 3.Сонгуулийн тойрог байгуулах. Сонгуулийн систем бүрт санал тоолоход зориулж нутаг дэвсгэрийн нэгж байгуулдаг, түүнийг сонгуулийн тойрог гэж нэрлэдэг. Сонгуулийн тойргийн хил хязгаарыг тогтоох нь техникийн асуудал боловч хүн амын тодорхой бүлгийн дэмжлэг авах, эсхүл аль нэг намын “баталгаатай” суудлыг хангах зорилгоор тойргийн хил хязгаарыг өвөрмөц байдлаар тогтоох явдал гардаг. Ингэсэн тохиолдолд тэгш төлөөллийн асуудал эргэлзээ төрүүлдэг. Ямар байгууллага сонгуулийн тойрог байгуулах нь улс орнуудад өөр өөр байдаг. Эдгээр нь хараат бус байгууллага, сонгуулийн хороо, улс төрийн байгууллага зэрэг байж болно. Сонгуулийн тойргийг хууль тогтоох байгууллагын нэг намын олонх байгуулж байгаа бол тэд өөрийн намд ашигтайгаар шийддэг. Улс төрийн нөлөөллөөс ангид байхын тулд зарим оронд, жишээ нь Шинэ Зеландад, хараат бус байгууллага байгуулсан байна. Төлөөллийн комисс нэртэй энэ байгууллагад Засгийн газрын ерөнхий статистикч, газрын ерөнхий мэргэжилтэн болон сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга ордог. Тойргийн хил хязгаарыг өөрчлөхдөө парламентад хүн амын (сонгогчдын тоогоор биш) ижил төлөөллийг хангахаар тооцоолдог. Дани улсад бол засаг захиргааны нэгжийг сонгуулийн тойрогт ашигладаг. Энэ улсад тойргийн хил хязгаарыг өөрчлөхийн оронд тухайн засаг захиргааны нэгжид оногдох суудлын тоог Үндсэн хууль болон сонгуулийн хуульд заасны дагуу өөрчилдөг юм. Сонгуулийн тойрог байгуулах аль ч арга хэлбэрийг сонгосон бай, тэр нь сонгуулийн хуульд тодорхой заагдсан байх хэрэгтэй. Ингэхдээ тойрог байгуулах байгууллага, хугацаа болон байгуулах зарчмыг томъѐолсон байх шаардлагатай. Тойргийн хил хязгаарын талаар гомдол гаргах журмыг хуульд зааж өгөх хэрэгтэй. Шинээр тойрог байгуулах ажлыг сонгууль болохоос нэлээд эрт хийж санал гомдлыг барагдуулах боломж олгодог.
  • 6. 4.Санал авах. Сонгууль бол санал тоолох ажил. Ихэнх тохиолдолд саналыг саналын хуудсаар авдаг. Сонгуулийн өдөр сонгогч саналын хуудас авч, нууцаар саналаа тэмдэглэж хайрцагт хийх боломжийг нь сонгуулийн хороод хангаж өгөх үүрэгтэй. Энэ нь энгийн мэт санагдавч хүн ам алслагдсан өргөн уудам нутаг дэвсгэртэй, хатуу ширүүн уур амьсгалтай, дэд бүтэц муутай улс оронд маш хүнд асуудал байдаг. Жишээ нь Энэтхэг улс 600 сая сонгогчтой, 800 000 санал авах байртай, 4 сая сонгуулийн ажилтантай. Санал авах ажлыг саадгүй явуулахын тулд сайн төлөвлөгөөнөөс эхлэх хэрэгтэй. Үүнд:  Мэдээлэл сайтай байх. Нийт хэдэн сонгогч байна, тэд хаана оршин суудаг, нутаг дэвсгэрийн газар зүй, цаг агаарын онцлог, дэд бүтэц (тээвэр, холбоо), орон нутгаас хэрэглэж болох зүйл, гаднаас авах зүйл гэх мэт.  Санал авах байруудын байрлалыг тодорхойлох. Төвийг сахисан, сонгогч очиход болон сонгуулийн материал хүргэхэд дөхөм, нууцлал хангасан, сонгуулийн ажилтан олоход хялбар байрлал байх хэрэгтэй.  Ажлын цагийн хуваарь. Саналын хуудасны загварыг хэзээ гаргаж захиалах вэ? Сонгуулийн өдрөөс өмнө хэсэг дээр хүргэгдсэн байхын тулд саналын хуудсыг хэзээ илгээх, сонгуулийн ажилтнуудыг хэзээ ажилд оруулж, сургалт явуулах вэ? Ихэнх сонгуулийн хуулинд сонгуулийн хатуу хуанли тогтоосон байдаг нь сонгуулийн хорооны ажлыг цаг хугацаанд бариулдаг. Энэ нь ажлаа сайн төлөвлөх шаардлагыг бий болгодог.  Сонгуулийн ажилтнуудыг дайчилж, сургалтад хамруулах. Сонгуулийн ажилтнууд мэдлэг чадвартай бөгөөд төвийг сахисан байх ѐстой. Гэвч сонгуулийн ажилтнуудыг сонгох ажил ямагт улс төрийн шинж чанартай болдог, учир нь улс төрийн намууд өөр намын хүн сонгуулийн хороонд орвол сонгуулийн хороод хараат бус ажиллаж чадахгүй гэж болгоомжилдог. Сонгуулийн ажилтнуудын ажил үүргийн хуваарийг нарийн тогтоож өгсөнөөр үүнийг зөөллөж болох юм. Сонгуулийн ажилтныг сонгох шалгуур нь логик сайтай, тодорхой байх хэрэгтэй. Зарим хуульд сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд намуудын тэнцвэрийг хангасан байхыг шаарддаг. Сонгуулийн хороо хуулийн шаардлагыг биелүүлэх хэрэгтэй боловч сонгуулийн ажилтан бүр
  • 7. наад захын мэдлэг мэргэжлийн шаардлага хангасан байхыг анхаарах хэрэгтэй. Сонгуулийн өдөр сонгуулийн байгууллагыг ажилтнууд нь төлөөлдөг тул тэд мэдлэг чадвартай, ѐс зүйг баримталсан, нягт нямбай байх ѐстой. Иймээс шаардлагын хэмжээнд сургалт явуулах хэрэгтэй. 5.Сонгогчдыг бүртгэх. Сонгогчид бүртгэгдсэн байх нь сонгуулийн үйл явцын үндсэн хэсгийн нэг. Бүртгэгдээгүй сонгогчид санал өгөх эрхээ алддаг. Сонгуульд оролцох хүсэлтэй эрх бүхий сонгогч бүр бүртгэгдсэн, бүртгэл үнэн зөв, тухайн цаг үеийн байх явдал сонгуулийн хорооны үүрэг. Сонгогчдын бүртгэл бол бас л техникийн асуудал боловч бүртгэлтэй сонгогч санал өгсөнөөр сонгуулийн дүнг шийдвэрлэдэг. Иймээс сонгуульд оролцогч талуудад бүртгэлийн ажил төвийг сахисан, үнэн зөв явагдахгүй байна гэж санагдвал тэд сонгуулийн хороо нэг талыг барьж булхайцаж байна гэж үздэг. Хуулийн зохицуулалт болон ажлын төлөвлөлт, гүйцэтгэл сайн байвал ийм асуудал гарахгүй. Юуг анхаарах вэ:  Хэн сонгогчоор бүртгэгдэх эрхтэй вэ;  Бүртгэл хэзээ явагдах (хуулиар заасан хугацаа, сонгуулийн хорооноос тогтоосон хугацаа);  Бүртгэл хэрхэн явагддаг (сонгогч өөрөө, шуудангаар, бусад хэлбэр);  Ямар бичиг баримт шаардлагатай (төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх г.м.);  Сонгогчийн үнэмлэх өгдөг эсэх, өгдөг бол түүнд ямар мэдээлэл байх, хэдэн сонгуулийн хугацаанд хүчинтэй байх, санал өгөхөд үнэмлэхээ үзүүлэх шаардлагатай эсэх;  Сонгогчдын нэрсийн жагсаалтыг олон нийтэд хэзээ, хаана гаргах;  Сонгогчийн булхай гэж юу, хүлээлгэх хариуцлага тодорхой байх. Хуульд заасан сонгогчийн бүртгэлийн зарчмуудыг хэрэгжүүлэхийн тулд сонгуулийн хороо өөрийн дүрэм журмыг боловсруулж, маягтуудыг ашиглан бүртгэлийг хийдэг. Эдгээр журамд нэрийн жагсаалтад сэжиг бүхий нэр байгаа тухай гомдол гарвал яаж шалгуулах, нэрийн жагсаалтыг нийтэд танилцуулах зэргийг зааж өгнө. Сонгогчдыг бүртгэх явцад булхай гарах нь элбэг байдаг. Нэг талаас улс төрийн нам болон нэр дэвшигчид нэрийн жагсаалтад өөрийн дэмжигчдийг аль
  • 8. болох олон оруулж өрсөлдөгчийн дэмжигчдийг оруулахгүй байхыг оролддог. Нөгөө талаас сонгогч олон дахин санал өгөхийн тулд өөрийн нэрийг олон удаа бүртгүүлэх оролдлого хийдэг. Иймээс сонгуулийн хорооны хувьд бүртгэл үнэн зөв байх чухал. Үүнд: тухайн цаг үеийн, хүн бүр нэг л удаа бүртгэгдсэн, зөвхөн сонгуулийн эрх бүхий хүмүүс, нас барсан, шилжилт зэргийг нарийн хийх. Бүртгэлийн ажил үнэн зөв байхад хяналт тавих хэд хэдэн хялбар арга бий. Нэгдүгээрт, улс төрийн нам болон нэр дэвшигчдийн ажиглагчдыг нэрийн жагсаалтыг үзэж хянах эрх, боломжоор хангах. Нэрийн жагсаалт эсрэг нам, нэр дэвшигчдэд ашигтайгаар хийгдсэн эсэхийг хянах нь тэдэнд өөрсдөд нь ашигтай. Нөгөө талаас олон нийт нэрийн жагсаалттай танилцаж давхар хяналт тавина. Сонгогчдын нэрийн жагсаалтыг нийтэд ил тод байрлуулах буюу сонин хэвлэлд нийтэлдэг. Калифорнид миний өөрийн санал өгдөг хэсэгт сонгогчдын нэрийн жагсаалтад оршин суудаг хаягийг нь бичдэг нь сонгогчид айл хөрш сонгогчдынхоо нэрсийг хянахад маш хялбар байдаг. 6.Журам тогтоох. Сонгуулийн хороо хуулийг хэрэгжүүлэх зорилгоор журам гаргадаг. Журам гаргах эрхийг нь түүнд Үндсэн Хуулиар буюу сонгуулийн хуулиар олгосон байдаг. Энэ эрх нь сонгуулийн хорооны хараат бус байдлыг хангахад чухал үүрэгтэй. Журам нь сонгуулийн ажилтнуудын үйл ажиллагааг зохицуулдагаараа хуультай төстэй байхын зэрэгцээ бие дааж хараат бус үйлдэл хийхийг хязгаарладаг. Журмыг хэрэгжүүлэх механизм, зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага, торгууль шийтгэлийг тодорхой заасан байх хэрэгтэй. Сонгуулийн хорооноос журам гаргаж зохицуулдаг түгээмэл зүйл бол сонгуулийн санхүүжилт юм. Энэ бол их түвэгтэй асуудал учраас сонгуулийн хороо журам гаргахдаа хуулийн мэргэжилтнүүдийн туслалцаа авах хэрэгтэй. Сонгуулийн кампани хэрхэн санхүүжиж байгаа талаар улс төрийн намууд, нэр дэвшигчид, тусгай сонирхлын бүлгүүд, иргэдийн хяналтын байгууллага идэвхтэй сонирхдог. Иймээс сонгуулийн хороо тэдний саналыг авах хэрэгтэй. Сонгуулийн зохицуулалтын үйл явцыг сонирхсон талуудад нээлттэй байлгах (тухайлбал нээлттэй хэлэлцүүлэг явуулах зэрэг) нь сонгуулийн хороо мэдээлэл сайтай байх, олон янзын байр суурийг сонсох боломж олгодог.
  • 9. Сонгуулийн кампанийн санхүүжилтийг журамлана гэдэг амаргүй. Сонгуулийн өрсөлдөөнд мөнгө хөрөнгө хэрэгтэй, түүнээс гадна сонгууль улам олон талтай болж улам их өртөгтэй болж байна. Энэ бол дэлхий нийтийн хандлага бөгөөд, гол нь сонгуулийн кампани үнэ өртөг өндөртэй хэвлэл мэдээллийн сурталчилгаанд улам их тулгуурлах болсон. АНУ-д 1998 оны Конгрессийн сонгуулийн кампанийн зардал 1,5 тэрбум ам. долларт хүрч байжээ. Сонгуульд хуримтлуулж зарцуулдаг мөнгөний хэмжээ нь итгэлцлийн асуудлыг улам бүр хөндөх болсон тул сонгуулийн хороо үүнийг журам дүрмээр зохицуулахыг хичээдэг. Зөвхөн чинээлэг хувь хүн, баян намууд сонгуульд өрсөлдөх бололцоотой, сонгууль нэр нөлөөг мөнгөөр авдаг, ялсан нэр дэвшигч, нам том хандивлагчдын эрхшээлд орж тэдэнд давуу тал олгодог зэрэг асуудлууд байнга яригдах болсон. Улс орнууд сонгуулийн кампанийн санхүүжилтийг зохицуулахдаа янз бүрээр ханддаг. Сонгогчид өөрийн сонголт хийсэн нэр дэвшигчийг мөнгө санхүүгийн хувьд дэмжих нь тулгуур эрхийн асуудал учраас, сонгуулийн хороо зохицуулалт хийхдээ хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлахаас болгоомжилдог. Иймээс санхүүжилтийг олон нийтэд ил тод болгох, нэр дэвшигч намын хандив, зарцуулалтыг тайлагнадаг байх замаар зохицуулалт хийхийг илүүтэй эрмэлздэг. Зарим оронд сонгуулийн кампанийг төрөөс санхүүжүүлдэг журам байдаг. Сонгуулийн кампанийн санхүүжилтийг зохицуулдаг зарим арга хэлбэрээс дурдвал:  Сонгуулийн кампанийн хандив, түүний зарцуулалтын талаар тогтмол тайлагнахыг шаардах;  Хандивын хэмжээ болон зарцуулах мөнгөний хэмжээг хязгаарлах;  Хараат бус аудит хийлгэхийг намуудаас шаардах;  Сонгуулийн кампанийн үргэлжлэх хугацаа, сурталчилгааны хэлбэр, тоо давтамжийг хязгаарлах;  Хандив өгч болох этгээдийг хязгаарлах (тухайлбал зөвхөн иргэд хандив өгнө гэх мэт);  Хандивын хэмжээнд хязгаар тогтоох;
  • 10.  “Зөөлөн мөнгө” буюу нэр дэвшигчийн нэрийн өмнөөс зарцуулж байгаа боловч нэр дэвшигчээр дамждаггүй мөнгийг хязгаарлах;  Хэн юу өгсөн хийгээд юунд зарцуулсан талаар олон нийтэд нээлттэй байлгах зэрэг болно. Сонгуулийн хороо төрөөс өгч байгаа мөнгөний зохицуулалт хийдэг. Төрийн санхүүжилт нь нам, нэр дэвшигчдийг том хандивлагчдын эрхшээлд орохоос хамгаалж өрсөлдөөний ижил нөхцөл хангах зорилготой. Төрөөс санхүүжилт хийхдээ мөнгө хүлээж авч байгаа тал хууль ѐсны эрхтэй, сонгуульд буурьтай хандаж байгаа эсэхийг хардаг. Энд тавигддаг зарим шаардлага бол өмнөх сонгуульд тодорхой хувийн санал авсан байх, төв орон нутгийн төлөөллийн байгууллагад тодорхой тооны суудал авсан байх явдал байдаг. Зарим оронд нам, нэр дэвшигч сонгуульд өрсөлдөх эрх олж авахын тулд тодорхой хэмжээний хандив цуглуулсан байх шаардлага тавьдаг. Төрөөс өгч байгаа санхүүжилтийг шударга, төвийг сахисан байдлаар хуваарилахын тулд сонгуулийн хороо зөв зүйтэй дүрэм журамтай байх хэрэгтэй. Үүнд олон нийтийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг чухал үүрэгтэй. Түүнээс гадна мөнгө хүлээн авч байгаа этгээд зориулалтын дагуу зарцуулж сонгуулийн төгсгөлд үнэн бодитой тайлан гаргаж байхаар нарийн зохицуулах ѐстой. 7. Сонгогчдыг мэдээллээр хангах. Сонгуулийн хороод сонгогчид сонгуулийн үйл явцын талаар мэдээлэл авч буй эсэх, хэзээ, хэрхэн саналаа өгөхийг мэдэж байгааг баталгаажуулахад чухал үүрэгтэй. Сонгогчдын боловсролыг иргэний боловсролын сайн хөтөлбөрийн нэг салшгүй хэсэг гэж үздэг болсон өнөө үед хороод сонгогчид саналаа өгөх хэрэгтэйг мэдсэн байх төдийгээр өөрсдийгээ хязгаарлаж болно. Энэ нь хороо сургууль, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгуулагуудын сонгогчдын ба иргэний боловсролын хөтөлбөрүүдтэй уялдан зохицох, тэдэнд сонгуулийн холбогдолтой асуудлаар зааварчилгаа өгнө гэсэн үг юм. Хэрвээ сайн зохион байгуулж, удирдаж чадвал сонгуулийн хорооны хэрэгжүүлсэн сонгогчдын боловсролын талаарх хөтөлбөрүүд ихээхэн үр дүнтэй болдог. Ийм хөтөлбөрүүд нь ихэндээ хэтийн төлөвлөлтийн үед багтсан байх боловч сонгогчдын боловсролын хариуцсан нэгжээр цаашдаа илүү
  • 11. нарийвчлагдаг. Сонгогчдын боловсролд зарцуулах мөнгийг сонгуулийн төсөвт оруулдаг бөгөөд энэ нь үйл ажиллагаа явуулахад хүрэлцэхүйц байх хэрэгтэй. Сонгогчдын боловсролын хөтөлбөрүүд зайлшгүй нам бус, төвийг сахисан байх ѐстой. Хөтөлбөрүүд нь сонгогч сонгуульд мэдлэгтэй оролцоход хэрэг болохуйц баримт мэдээллээр хангана. Энд “хэзээ, хаана, хэрхэн” болон “яагаад” гэдгийг багтааснаар сонгогчид үйл явцыг ойлгоход тусална. Үр дүнтэй, хямд зардлаар энэхүү мэдээллийг сонгуулийн хорооноос тогтмол хэвлэлийн бага хурлыг зохион байгуулах замаар олон түмэнд хүргэдэг. Хэвлэл мэдээллээр дамжуулан хороо сонгуулийн бэлтгэл ажил, үйл явцын талаар мэдээлж, сонгогчдод хэрэгтэй мэдээллээр нь тэднийг хангадаг. Энэ нь үйл явцын ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлж, олон түмний сонгуулийн хороонд итгэх итгэлийг бэхжүүлдэг. Сонгогчдод ялгаатай нэр дэвшигчдээс таньж, мэдэж сонголт хийхэд мэдээлэл мөн хэрэгтэй болно. Үүний ихэнх нь улс төрийн кампани, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин хүрдэг боловч хорооноос нэр дэвшигчдийн хооронд мэтгэлцээн зохион байгуулах, бүх намууд ба нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хэвлэн нийтлэх зэргээр илүү өргөн мэдээлэлээр хангаж болно. 8. Санал хураах. Санал хураах өдөр сонгуулийн үйл явцын гол үйл явдал юм. Санал хураах, тоолох үйл ажиллагаа хэрхэн амгалан тайван, будилаан шуугиангүй өнгөрснөөр сонгуулийг үнэлж цэгнэдэг. Гэхдээ будилаан шуугиангүй сонгууль гэнэт болчихдог зүйл бишээ. Энэ нь хэдэн жил, сарын өмнөөс эхэлдэг сайн төлөвлөлт бэлтгэлийн үр дүн байдаг. Санал хураах өдрийн төлөвлөлтийн зарим асуудал нь саналын хуудас тараах хэсэгт яригддаг ч гэсэн дараах зүйлсийг сонгуулийн хороо анхааралдаа байлгах ѐстой.  Сонгогчдын оролцоо өндөр;  Сонгогчид хэрхэн саналаа өгөхөө мэддэг байх;  Санал өгөх үйл явц тайван, бүтээлч байх;  Төвийг сахисан сонгуулийн нэгж санал авах байр, хүн хүч, техникээр хангагдсан эсэх;  Саналын нууцлал хангагдсан байх;
  • 12.  Санал авах байр сонгогч бүр саналаа өгөхөд хүрэлцээтэй хугацаагаар нээлттэй байх;  Онцлог шаардлага бүхий сонгогчдод туслах;  Ажиглагч, хянагч, хэвлэл мэдээллийнхэнд итгэмжлэл олгогдсон эсэх;  Санал авах байр, сонгуулийн материал, хүн хүчний аюулгүй байдал хамгаалагдсан байх;  Ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх, луйвар булхай гаргахгүй байх;  Алдаа мадаггүй тоолох. Сонгуулийн өдрийн ажлын хамрах хүрээ хуульд тусгагддаг бөгөөд сонгуулийн хорооноос санал хураах, тоолох зэрэг үйл явцыг зохицуулсан журмуудыг нэмэлт болгон гаргадаг. Эдгээр журмуудыг гарын авлага болгон хэвлэх нь эргэлзэх, хольж хутгахаас зайлсхийхээс гадна дүрэм журмыг нэг мөр хэрэглэх явдлыг баталгаажуулна. Энэхүү гарын авлагыг сонгуулийн ажилтнуудын сургалтад хэрэглэж болох төдийгүй сонгуулийн байрны нэг гол лавлагаа баримт бичиг болгодог. Журам нь санал авах байр байгуулах, санал хураалт эхлэх, дуусах, сонгогчид саналаа өгөх үйл явц, санал өгөх зэргээс эхлэн сонгуулийн хороод хэрэглэх хүснэгт маягтууд, хэн түүнд гарын үсэг зурах, хэн санал авах байранд нэвтрэх, тооллогын журам, гарч болох асуудлуудыг хэрхэн шийдэх зэрэг асуудлуудыг багтаадаг. Хэрвээ ширээн дээрх тоололт дууссаны дараа нийт саналын хуудас, хүчинтэй саналын хуудас, дүнг нэгтгэсэн маягттай сонгуулийн анхан шатны нэгжүүд хэрхэн ажиллаж байсан талаар журамд тодорхой тусгагдаж чадвал өнгөрсөн сонгуулийн зөрчил, гарч байсан асуудлуудыг давтахаас ихээхэн зайлсхийж чадна. Сонгуулийн албан тушаалтан ажилтнуудыг нэлээд зовоодог “шүдний өвчин” бол санал авах байраас саналын хуудас дээд шатны байгуулагад ирэх үед үүсч болох эмх замбааргүй явдал юм. Эмх замбараагүй үед хөндлөнгийн оролцоо байхгүй байсан гэж батлах явдал амаргүй. Энэ үед гарч байгаа асуудал ялагдаж байгаа нам, нэр дэвшигчдийн хувьд үр дүнгийн найдвартай байдал, үйл явцад болон сонгуулийн хороонд итгэх итгэлд эргэлзэх шалтгаан болдог. Ийм
  • 13. асуудлуудаас сайн төлөвлөлт, удирдлага, зохион байгуулалтаар хангах замаар зайлсхийж болно. 9. Сонгуулийн дүнг нэгтгэх. Сонгуулийн дүнг нэгтгэх явдал бас нэг томоохон ажил болдог. Бидний үзэж байгаагаар санал тоолох, түүний дүнг нэгтгэх явдал илүү улс төрийн асуудал болж байна. Сонгуулийн хороо санал тоололтыг алдаа мадаггүй явуулж түүнийг гадны оролцоо, оролдлогоос хамгаалан баталгаажуулах ѐстой. Асуудлаас зайлсхийх нэг арга бол ямар санал хүчинтэй, ямар санал хүчингүй гэдгийг журамд тодорхой, ойлгомжтой тусгасан байх хэрэгтэй. Булхай тохиолдож болох сонгуулийн нэг үйл явц бол санал хураалтын дүнг нэгтгэх хэсэг болно. Санал хураалтын дүнг нэгтгэж байгаа хэн нэг нь дүнгийн эцэст ганцхан 0 (тэг) нэмж бичих нь тун хялбархан хэрэг билээ. Сонгуулийн хороо энэ төрлийн хууран мэхлэх боломжийг багасгах ѐстой. Үүнийг илүү эрх мэдлийн тэнцвэртэй хуваарилалт бүхий сайн систем хөгжүүлэх замаар хийж болно. Ийм төрлийн систем нь зөвхөн ганц нэг цифр нэмэхийн эсрэг бус бүхий л үйл явцад хэрэглэгдэх ѐстой. Сонгуулийн дүнг нэгтгэхэд энэхүү систем нь дараах зүйлсийг багтаадаг:  Санал тоологчид ба удирдлагын сайн сургалт;  Саналын хуудас болон сонгуулийн дүнг нэгтгэх маягтуудыг хүлээн авах, бүртгэх бүртгэл-хяналтын болон дарааллын сайн систем;  Тоололтын болон дүнг нэгтгэх тохиромжтой маягтуудыг бөглөх урьдчилан тодорхойлсон журам;  Нам, нэр дэвшигчдийн ажиглагч (тэд сонгуулийн дүнгийн хуудаст гэрч болон гарын үсэг зурна), хянагчдаар гэрчлүүсэн ил тод нээлттэй тооллого;  Саналын хуудсыг хүчингүйд тооцох ойлгомжтой журам байх;  Зүй зохистой заалдах арга зам. Ер нь сонгуулийн дүнг бүсийн болон үндэсний хэмжээнд илтгэх, тайлагнах үйл явцыг дотор нь хуваадаг. Зарим газар шуурхай ажилладаг. Зарим нь төдийлэн тодорхой бус, хариу мэдээлэл багатай байдаг. Иймэрхүү асуудлууд ихэвчлэн харилцаа холбоотой холбогдон гардаг. Энэ асуудлыг сонгуулийн байр бүртэй харилцах холбоо бүхий харилцаа холбооны сайн системтэй байснаар багасгаж
  • 14. болно. Сайн харилцаа холбоо бол сонгуулийн удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны амин чухал хэрэгсэл юм. Сонгуулийн хороо анхан шатны нэгжтэй шууд холбогдох боломжтой байх ѐстой. Анхан шатны нэгж асуудал болон мэдээллээ буцаж хэлэх боломжтой байх ѐстой. Харилцаа холбооны асуудал нь ачаалалтай үед, тухайлбал сонгогчдын бүртгэл, санал хураалт, саналын дүнг илтгэх зэрэгт үргэлж ил гарч ирдэг. Эдгээр асуудлаас зайлсхийхийн тулд сонгуулийн дүнг туршилт-шалгалтын аргаар илтгэж туршиж болох юм. Үр бүтээлч байхын тулд туршилтыг санал хураах өдрөөс хэдэн хоногийн өмнө хийж, асуудал гарвал хороо түүнийг засч болох хугацаа гаргах хэрэгтэй. 10. Ялагчийг тогтоох. Сонгуулийн хорооны төгсгөлийн шатны нэг ажил бол албан ѐсны дүнг зарлах, ялагчийг тогтоох явдал юм. Үүнийг хэрхэн хийх талаар сонгуулийн хууль тогтоомжид тусгадаг. Энэ нь сонгуулийн хороо үр дүнтэй, алдаа мадаггүй тодруулах үйл явцыг хэрэгжүүлэх боломжтой гэсэн үг. Энэ хэсэгт сонгуулийн хороо албан ѐсны дүн нийт саналын бодит илэрхийлэл болсныг болон маргаантай эргэлзээтэй саналын хуудас, тооллогын талаарх албан ѐсны шийдвэрийг баталгаажуулах хэрэгтэй. Ялагчийг тодруулахад цаг хугацааны хүчин зүйлийг тооцох ѐстой. Албан ѐсны дүнг болон ялагчийг тодруулах явдлыг удаан хүлээлгэх нь дүнтэй холбоотой буруу зүйл байна гэсэн хардлагыг төрүүлдэг. Энэ нь мөн системийн дотор байгаа хэн нэгэнд тоо солих боломжийг олгож болно. Мөн түүнчлэн удаан хүлээлгэх нь сонгуулийн дүнд итгэх итгэлийг хөсөрдүүлж болно. Сургалтад хамрагдсан ажилтнуудтай, тохиромжтой хамгаалалт бүхий үйл явцын сайн удирдлага зохион байгуулалт нь сонгуулийн дүнг нэгтгэх явдлыг удаашралтаас зайлуулж чадна. Энэ нь сонгуулийн хорооны ажилтнуудын гаргаж буй санал хураалтын бодит илэрхийллийг харуулсан үзүүлэлтээр дамжуулан сонгуулийн дүнг баталгаажуулах итгэлийг нэмэгдүүлдэг.