SlideShare una empresa de Scribd logo
1 de 7
“БИЧИГ БАРИМТ БАТАЛГААЖУУЛАХ БИЕ ДААСАН ЦАХИМ СИСТЕМИЙГ
БЛОКЧЭЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАН ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ”
М.Эрхэмбаатарa
,А.Хүдэрb
,Б.Батзолбооc
а
Магистрант,
b
Удирдагч: Доктор,
c
Зөвлөх: Доктор, дэд профессор,
Компьютерийн Ухааны салбар, ШУТИС-МХТС, Улаанбаатар, Монгол улс
a
И-мэйл: erkhemee@on-air.mn
b
И-мэйл: khuder@must.edu.mn
c
И-мэйл: batzolboo@must.edu.mn
Хураангуй:
Энэ өгүүллэгт төвлөрсөн бус (decentralized) мэдээллийн баазын технологи болох блокчэйныг (blockchain)
судалсны үндсэн дээр гэрээ, бичиг баримт, эд зүйлсийн өмчлөх эрхийг цахим хэлбэрээр гэрчилж,
баталгаажуулах практик хэрэглээний жишээ болгон гэрчилгээ, бичиг баримтыг цахимаар баталгаажуулах
системийг программчилсныг танилцуулав. Блокчэйн нь интернетийн суурь ойлголтыг дахин шинэчлэн
тодорхойлж буй парадигм шилжилтийн ойлголт бөгөөд аливаа мэдээллийн системийн дундын зуучлагч талын
оролцоог арилган, үйлчилгээний зардлыг багасгаж, цар хүрээ, нууцлал, үр ашгийг өгсөх чадвартай байна. Энэ
нь интернет хэрэглэгчдэд нээлттэй, шударга, ил тод, хөндлөнгийн аудит шаардлагагүй, хил хязгааргүй,
хараат бус бие даасан, төвлөрсөн бус итгэлцлийг хангах технологийн хувьсгалыг авчирч байна.
Түлхүүр үг: блокчэйн, биткойн, цахим мөнгө, криптограф, төвлөрсөн бус бие даасан систем, цахим гэрчилгээ
Удиртгал
Мэдээллийн технологи болон бусад олон салбарт парадигм шилжилт (paradigm shift) явагдахад нөлөөлж буй
сүйрүүлэгч (disruptive) технологиудын нэг гэгдэж буй блокчэйн нь анх 2008 онд биткойн (bitcoin) гэж
нэрлэгдсэн цахим мөнгө, төлбөр тооцооны шинэ системийг үүсгэснээр санхүүгийн салбарт Финтек (Fintech)
гэсэн шинэ чиглэл, давлагааг бий болгосон нь блокчэйн технологийн хөгжлийн 1-р үе шат болж өнгөрсөн ба
өдгөө уг технологийн 2-р үе шатны цар хүрээ, далайц нь бусад бүхий л салбар уруу халин гарч, одоогийн
“мэдээллийн интернет” үе шатыг “үнэ цэнийн интернет” гэсэн дараагийн хөгжлийн шинэ төвшинд аваачина
гэгдэж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр дэлхийн улс орнууд эрчимтэй судалгаа, хөгжүүлэлт
хийж, шинэ технологийн олон гарааны компани бизнесүүд бий болж эхэлжээ.
Манай улсын хувьд уг технологийн судалгаа, хөгжүүлэлтийн талаар хоцорч яваа тул уг судалгааны ажлаар
блокчэйн технологийн онол, гадаад орнуудын туршлагаас суралцан, өөрийн оронд хэрхэн үр ашигтайгаар
хэрэгжүүлж болох арга замыг эрэлхийлэв.
1. Онолын хэсэг
Блокчэйн технологи нь криптомөнгөний гол суурь болж анх Биткойнтой хамт үүссэн. Биткойн ба олткойнууд
(altcoin) нь математик, криптографи тооцооллоор загварчилсан тархмал лэджер сүлжээ зохицуулдаг ба бусад
албан ёсны валют шиг ямар нэг алтан баталгаагүй, цэвэр цахим (digital) ухагдахуун, ойлголт юм.
1.1 Цахим гарын үсэг
Хос түлхүүрт цахим гарын үсэг нь хувийн болон нийтийн
түлхүүрээр үүсгэгдэх бөгөөд нийтийн түлхүүр нь мэдээллийг
нууцлах буюу шифрлэх, хувийн түлхүүр нь мэдээллийг
буцаан тайлахад ашиглагдана. Зураг 1-т жишээгээр харуулав.
Мэдээллийг хеш (hash) хийснийг товч зурвас (message digest)
гэх ба түүнийг хувийн түлхүүрээр нууцалсанг цахим гарын
үсэг (digital signature) гэнэ.
Хеш нь өгөгдлийг тогтмол урттай өгөгдөл болгон хувиргах ба
буцааж эх өгөгдлийг гаргаж авах бараг боломжгүй байхаар
загварчлагдсан нэг чиглэлтэй функц юм. Зураг 1. Мэдээллийг нууцлах болон тайлж буй жишээ.
(зургийг www.youdzone.com хуудаснаас)
Зураг 2-т мэдээлэлд цахим гарын үсэг зурж буйг дүрслэн харуулав. Цахим гарын үсэг бүхий мэдээллийг
нийтийн түлхүүр ашиглан шалгах ба мэдээллээс гарын үсгийг тайлж авна, үүний дараа мэдээллийг нийтийн
түлхүүрээр тайлахад үүссэн тоон зурвас нь адилхан байгаа эсэхээр мэдээлэлд өөрчлөлт орсон үгүйг шалгана
(зураг 3-т дүрслэн харуулав).
Зураг 2. Мэдээлэлд цахим гарын үсгийг хавсаргах нь. Зураг 3. Цахим гарын үсэг шалгах нь. (зургуудийг www.youdzone.com хуудаснаас)
1.2 Криптомөнгө (Cryptocurrency)
Сатоши Накамото хэмээн өөрийгөө нэрлэсэн нэгэн мэргэжилтэн ямар нэгэн засгийн газраас хамааралгүй бие
даасан, улс орнуудын хил хязгаарыг үл харгалзан дэлхий даяар чөлөөтэй хэрэглэгдэх цахим валютыг бүтээх
тухай санаа нь [1] олон нийтээс дэмжлэг авч, нээлт эх код бүхий төсөл байдлаар хөгжүүлэгдсэн нь 2009 онд
Биткойныг анх бий болгожээ [2]. Хэрэглэгчдийг нийтийн ба хувийн түлхүүрийн тусламжтайгаар харилцан
баталгаажуулах шифрлэлтийн аргыг ашигласан, уг төвлөрсөн бус системийн анхны төлөөлөл нь биткойн юм.
Криптомөнгийг цэвэр хоорондын итгэлцэл дээр тулгуурлан хоорондоо арилжин солилцдог, үнэ цэнэ нь улам бүр
өсч, олон улс орнууд хүлээн зөвшөөрч хэрэглэх болсон нь одоогоор 20 тэрбум орчим ам. долларын зах зээлийг
бий болгоод байна.
1.3 Блокчэйны ажиллагааны загвар
Proof-of-work
Компьютерийн ухаан судлаач Хал Финнэйн 1999 онд анх үүсгэсэн, Proof-of-Work (POW) санааг сайжруулсан
RPOW (Reusable POW) нь токенд суурилсан цахим мөнгө үүсгэх загвар болсон ба биткойныг бүтээх хүртэл
хэрэглээнд нэвтрээгүй байв [3].
Биткойн нь 1997 онд Адам Бэйк анх боловсруулсан Хэшкэйш (Hashcash) RPOW загварчлалаар [4] цахим
мөнгийг төвлөрсөн бус сүжээний бие даасан зангилаанууд олборлож, түүнийг нь бусад зангилаанууд
баталгаажуулдаг хэлбэртэйгээр бүтээгдсэн байна. Бусад цахим мөнгөнүүд нь өөр өөр төрлийн хеш, ROW
алгоритмууд ашигладаг.
Хешкэйш
Хешкэйш POW нь имэйл спам, DoS (Denial of Service) дайралтаас хамгаалахаар бүтээгдсэн алгоритм бөгөөд
имэйл илгээгч тал нь энкод хийгдсэн дахин давтагддаггүй хэшкэйш тамгыг и-мэйл зурвaсын толгой хэсэгт
оруулж өгөх ба хүлээн авагч тал уг хеш утгыг шалгана. Илгээгч тал нь тохирох хеш утгыг гаргаж авахын тулд
санамсаргүй утгыг дараалан үүсгэх бөгөөд энэ үйлдэлд компьютерийн тооцооллын зардал, хугацаа багагүй
шаардлагатай тул богино хугацаанд их хэмжээний и-мэйл спам, DoS халдлага явуулах боломжийг үгүй хийнэ.
Жишээ имэйл толгойн мөр: X-Hashcash: 1:20:1303030600:adam@cypherspace.org::McMybZIhxKXu57jd:ckvi
ver: Hashcash форматын хувилбар, 1 (эсвэл 0).
bits: Хешлэгдсэн кодын 0 (тэг) битүүдийн тоо.
date: Зурвас илгээсэн огноо, YYMMDD[hhmm[ss]] форматаар.
resource: Өгөгдөлийг дамжуулж буй хаяг, ж. нь IP эсвэл имэйл хаяг.
ext: Өргөтгөл (хоосон байж болно; хувилбар 1т ашигладаггүй).
rand: Санамсаргүй тэмдэгтүүдийн мөр, base-64 форматаар энкодлогдсон.
counter: Хоёртын тоолуур (220 хүртэл), base-64 форматаар энкодлогдсон.
Илгээгч тал rand талбарын санамсаргүй утгыг үүсгэнэ. Дараа нь имэйл толгойн хешкэйш мөрийг 160 бит SHA-1
хеш болгон хөрвүүлнэ. Уг хешийн эхний 20 бит нь бүгд 0 (тэг) байх санамсаргүй утга олдтол давтана. Үүнд
нийт 2160
боломжит хувилбар байх ба тохирох санамсаргүй утга бүхий хувилбаруудын тоо нь 220
байна. Уг
тохирох нэг утгыг хайж олоход компьютер ойролцоогоор 1 секунд орчим хугацааг зарцуулна.
Хүлээн авагч тал имэйлийг хүлээн аваад хешкэйш толгойн мөрийг хеш болгон хөрвүүлж, эхний 20н битүүд нь
бүгд 0 утгатай эсэхийг шалгана. Уг алгоритмд тэг битүүдийн тоог нэмэгдүүлэхэд илгээгч талд тооцоолол хийх
цаг зарцуулалт нь экспоненциалаар өсөх боловч хүлээн авагч талд зөвхөн ганц удаа хешийг гарган шалгадаг тул
тооцооллын хүндрэл өсдөггүй сайн талтай.
Гүйлгээ
Криптомөнгөний хэрэглэгчид хоорондоо мөнгө шилжүүлж буй гүйлгээ бүр нь өмнөх гүйлгээний хеш утгыг авч
хэлхээ болон холбогдох бөгөөд гүйлгээний тоо тогтоосон хязгаарт хүрмэгц тэдгээрийг нэгтгэн нэг блок болгоно.
Гүйлгээг хүлээн авагчийн нийтийн түлхүүр болон шилжүүлэгчийн хувийн түлхүүрээр үүсгэсэн цахим гарын
үсгээр баталгаажуулан зурж гүйлгээг бүхэлд нь хеш хийнэ. Зураг 4-т жишээгээр дүрслэн харуулав.
Зураг 4. Биткойн гүйлгээнүүд (зургийг www.the-blockchain.com хуудаснаас)
БлокБлок тус бүр өмнөх блокийн хэш утгыг авч, хэлхээ
болон холбогдоно (Зураг 5). Блокийн nonce санамсаргүй
утгыг олборлогчид хэшкэйш алгоритмаар тооцоолон
тохирох утгыг хайж олно. Биткойны хэшкэйш алгоритм нь
2015 оны 2 сард 0 битүүд нь 67.5 бит (267.5
= 200 сая
триллион боломжит хувилбартай) болж хүндэрсэн.
Гүйлгээнүүд нь Меркл-мод [5] бүтэцтэйгээр блокт
хавсаргагдана (Зураг 6).
Зураг 5. Блокчэйн (зургийг www.the-blockchain.com хуудаснаас)
Олборлолт
Гүйлгээний захиалгууд нь нэгтгэгдэн шинэ блок болох бөгөөд гүйлгээ тус бүрийг алдаагүй, зөв эсэхийг бусад
зангилаанууд шалгаж, баталгаажуулна. Үүнийг олборлолт (mining) гэх ба уг нүсэр тооцооллыг хийж буй
компьютерүүдийг олборлогч зангилаанууд (miner node) гэнэ. Хамгийн түрүүнд тооцооллыг хийж дууссан (nonce
утгыг олсон) буюу блокыг баталгаажуулсан зангилаа нь шагнал (mining reward) болох шинэ койныг өөртөө
гаргаж авна, мөн гүйлгээний шимтгэл (transaction fee) койныг авна. Биткойны хувьд дунджаар 10 минут тутамд
нэг блок олборлохоор загварчлагдсан ба шинэ койн гаралт нь 4 жил тутамд буюу 210,000 блок тутамд хоёр
дахин (50, 25, 12.5 гэх мэт) буурах тул бүх боломжит 21 сая биткойн нь 2140 онд олборлогдож дуусна.
Олборлох ажиллагаа нь:
• Шинэ гүйлгээ хийгдэх хүсэлтүүд нь бүх зангилаа (node) уруу түгээгдэнэ.
• Олборлогч зангилаа тус бүр тухайн шинэ гүйлгээнүүдийг нэгтгэн цуглуулж блок болгоно.
• Олборлогч зангилаа тус бүр уг блокын proof-of-work (nonce) кодыг хайхаар ажиллаж эхлэнэ.
• Олборлогч нь тухайн nonce кодыг олбол үүнийгээ бусад бүх зангилаа уруу дамжуулна.
• Хүлээн авсан зангилаа нь бүх гүйлгээнүүд зөв эсэхийг шалгаад, баталгаажуулна.
• Олборлогч зангилаанууд зөвшөөрөгдсөн блокын хешийг ашиглан дараачийн шинэ блок үүсгэх
ажиллагаа руу шилжинэ.
Зураг 6. Биткойны гүйлгээнүүд Меркл-мод бүтцээр хавсаргагдах нь (зургийг www.jenitennison.com хуудаснаас)
Гүйлгээнүүд нь шимтгэлгүйгээр дамжуулагдах боломжтой боловч койн олборлогчдыг их ачааллаас хамгаалахын
тулд ийм гүйлгээ нь хэдэн өдөр, сараар хүлээгдэх магадлалтай. Мөн шимтгэлийн хэмжээ нь харьцангуй бага
дүнтэй байдаг тул койн хэрэглэгчдэд төдийлөн хүндрэл учруулдаггүй ба олборлогчдын тооцоолол хийж буй
зардлыг урамшуулахад нэмэр болдог.
2. Хэрэгжүүлэлт
Блокчэйн технологийн онол, алгоритм, ажиллагааг судалсны [6] [7] [8] үндсэн дээр нээлттэй эх код бүхий
Bitcoin Core 0.14.0 full node, LinuxMint 17.3 64 бит систем, Python 3.4 программчлалын хэл, PyCoin 0.70 сан,
Bither 1.4.3 цахим хэтэвч зэрэг хэрэгслүүдийг ашиглан хэрэгжүүлэв.
Цахим гэрчилгээ баталгаажуулалтын төвлөрсөн бус, бие даасан систем
Биткойны гүйлгээнд 80 байт хэмжээтэй нэмэлт мэдээллийг хавсаргах боломжтой ба энэ нь баталгаажуулах
мэдээллийн хешийг тухайн цаг хугацаанд тамгах боломж олгоно (http://en.bitcoin.it/wiki/OP_RETURN).
Системийн ажиллагааны ерөнхий загвар (Зураг 7):
1. Хэрэглэгч эсвэл гэрчилгээг олгогч нь цахим баталгаажуулалтын систем руу эх файлыг хуулна (upload). Мөн
холбогдох нэмэлт мэдээллийг давхар оруулж болно.
2. Систем хүлээн авсан файлын хеш ба нэмэлт мэдээллийг Меркл-мод хэлбэрт оруулж эцсийн хешийг биткойны
блокчэйн руу гүйлгээнд хавсарган оруулна.
3. Гүйлгээ хийгдэж дууссаны дараа файлын хаяг, гүйлгээний дугаар, файлын хеш зэрэг мэдээллийг агуулсан
баталгаажуулалтын мэдээллийг (digital certification info) системээс хэрэглэгчид гаргаж өгнө (Хүснэгт 1).
Уг мэдээллийг цаасан хэвлэмэл хувилбар дээр нэмж оруулан хэвлэнэ (эсвэл нэмж хавсаргана).
4. Хэрэглэгчийн цахим баримтыг эх хувь мөн эсэхийг гуравдагч тал шалгахдаа тухайн баримтын хешийг
баталгаажуулалтын мэдээллийн дагуу блокчэйн бичлэгтэй тулгана. Үүнд:
-Тухайн гэрчилгээг олгосон өдөр блокчэйнд бичсэн огноотой таарч буй эсэх,
-Тухайн эх файлын хеш таарч буй эсэх,
-Тухайн баталгаажуулалтыг хийсэн нийтийн түлхүүр, гүйлгээний дугаар таарч буй эсэхийг шалгана.
Зураг 7. Блокчэйнд цахим баримтын хэш бичилт хийх ажиллагааны загвар. (зургийг originstamp.org хуудаснаас)
Хүснэгт 1.
Цахим баталгаажуулалтын гол мэдээлэлүүд
Мэдээлэл Тайлбар Жишээ
Document Тухайн баталгаажуулж буй бичиг
баримтын эх файл (татаж авах http хаяг).
Баримтын эх хувийг заана.
http://must.edu.mn/diploma/example-id.pdf г.м.
Document Hash Тухайн бичиг баримтын файлын хэш.
Баримт өөрчлөгдөөгүй болохыг батлана.
1d5a967b290bd624123e0fe768c0e1906ae664bd6f1
11c71913b33db29b66215
Transaction ID Баримтыг баталгаажуулсан блокчэйн
гүйлгээний дугаар.
Баримтыг олгосон цаг хугацааг батлана.
fffdcc6bee81818792d87a5316b91012cdb9d6c8c5a0
93403ba6a3b052803c6d
Certifier ID Баталгаажуулалтыг хийсэн газрын ID буюу 18m6NFwMUaG9gZHFuBo4BZTiSfuLvnDT1V
нийтийн түлхүүр.
Баримтыг анх олгогчыг батлана.
3. Үр дүн
Биткойн блокчэйн системийн ажиллагааг https://bitnodes.21.co/nodes/103.60.97.18-8333/ хаягаас, жишээ
дипломын эх файлыг http://onair.mn/uploads/diploma.png хаягаас харж болох ба цахим баталгаажуулалт хийсэн
хеш бичилтийг блокчэйны https://blockchain.info/tx-
index/9b1e156b2fc4e294baf390174b010e1c0e85e01bb7067a4e920e3d579652093d гүйлгээнд тус тус байрлуулав.
Хүснэгт 2-т цаасан ба цахим баталгаажуулалтын системүүдийг харьцуулан харуулав.
Гэрчилгээ нь цахим болон цаасан хэвлэмэл эх хувь гэсэн хоёр хувилбар байх ба аль ч хувилбарын доторх
мэдээллийг өөрчилсөн тохиолдолд баталгаажуулалтын хеш тамга болон гэрчилгээг анх олгосон огноо зөрөх тул
дуураймал хуулбарыг үүсгэн дахин блокчэйнд нөхөн оруулах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, эх дипломыг
тухайн олгосон өдрөө блокчэйнд бүртгэж, баталгаажуулалтын мэдээллүүдийг (document, hash, transactionId,
certifierId) цаасан хэвлэмэл хувилбарт нэмж тэмдэглэх (хавсаргах) тул дуураймал хуулбарыг үүсгэсэн ч
блокчэйнд нөхөн баталгаажуулалт хийх боломжгүй.
Хүснэгт 2.
Уламжлалт ба цахим баталгаажуулалтын харьцуулалт
Цаасан баталгаажуулалт Цахим баталгаажуулалт
Гэрчилгээ, баримтын эх хувилбар Цаасан хэвлэмэл Цахим файл (pdf, doc, png г.м.)
Нууцлал Зарим цаасан эх хувьд хэвлэмэл
нууцлалтай
Криптографи, хеш тамга бүхий
цахим нууцлалтай
Баталгаажуулагч Нотариат зэрэг гуравдагч тал, хүний
оролцоотой
Ямарч гуравдагч тал, хүний
оролцоогүй
Үйлчилгээ авах хэлбэр Нотариат зэрэг үйлчилгээ үзүүлэгч
дээр өөрийн биеэр очно
Онлайн системээс үйлчилгээ авна
Баталгаажуулалт Эх хувийн цаасан хуулбар дээр
тамга дарж, журналд бүртгэнэ
Эх хувийн цахим файлаас хэш
үүсгэж, блокчэйнд бүртгэнэ
Мэдээллийн аюулгүй байдал Хуурамчаар дуурайлган хийгддэг Хакердах, засварлах, дууриалгах
боломжгүй. Блокчэйн баазад нийтэд
ил бичигдэнэ.
Системийн ажиллагаа Нотариат зэрэг нэг цэгт төвлөрсөн
оффлайн үйлчилгээ
Онлайн 24/7 үйлчилгээ (төвлөрсөн
эсвэл төвлөрсөн бус байж болно)
Гэрчлэлт, баталгаажуулалтын
зардал
Хуулбар гэрчлэх 500 (нүүр тутамд)₮
Гэрээг гэрчлэх: Үнийн дүнгийн 0.5%
болон үнийн дүнгээс хамаарч
10,000-c 300,000 хүртэл₮
Гүйлгээний шимтгэл нь ~0.0001
биткойн (~300 ),₮
Блокчэйн бааз руу хандан шалгахад
шимтгэлийн зардалгүй.
4. Дүгнэлт
Блокчэйн технологийг цахим засаглал, төрийн үйлчилгээнд Эстони улс, газар эзэмшлийн бүртгэлд Швед улс,
төв банкны ажиллагаанд нэвтрүүлэхээр Англи, Канад, БНСУ, БНХАУ зэрэг орнууд ажиллаж эхэлсэн ба эд
хөрөнгийн бүртгэл, бизнесийн лиценз, төрсний гэрчилгээ, жолооны үнэмлэх, иргэний хувийн болон эрүүл
мэндийн мэдээлэл, олон нийтийн санал асуулга, сонгууль, оюуны өмчийг баталгаажуулах, гэрчилгээ олгох зэрэг
бүхий л олон нийтийн үйлчилгээг цахим болгож нотариат, хуульчдын оролцоогүй бие даасан байдлаар явуулах
боломжтой болсон нь иргэд, хэрэглэгчдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх олон сайн талтай.
Блокчэйнд суурилсан системийн давуу талууд нь:
Ил тод байдал: Цахим баримт, файлуудын хеш тамга нь блокчэйн баазад ил бичигддэг тул хэн бүхэнд
нээлттэй, хүрэлцээтэй байна.
Бие даасан байдал: Блокчэйн нь талуудын хоорондын харилцааг математик загвар, алгоритмын
удирдлагаар ажилладаг дэлхий даяар тархсан төвлөрсөн бус системээр хангадаг тул зогсоох боломжгүй.
Хамтын ажиллагаа: Блокчэйн нь бүх талуудын оролцоо, итгэлцлийн дүнд ажилладаг. Нээлттэй олон
нийтийн лэджер болон зөвшөөрөгдсөн талуудын хувийн болон дундын блокчэйн нь оролцогчдын хандалтыг
хязгаарлаж итгэлцлийн бүсийг үүсгэх боломжтой.
Нууцлал: Хос түлхүүрт криптографи протокол бүхий гүйлгээний өндөр нууцлал, итгэлцэлд суурилсан
P2P (peer-to-peer) загвар нь хүчирхэг цахим орон зайг бий болгож байна. Блокчэйнд нэгэнт бичигдсэн
мэдээллийг бараг өөрчлөх боломжгүй, үл устгагдах байдал нь талуудын харилцан итгэлцлийг баттай хангаж
чадах бөгөөд ямарваа хуурч залилах, хуурамчаар дуурайлган хийх, хакердах боломжийг үгүй хийнэ.
Зардал: Харьцангуй маш бага зардалтай. Аливаа гуравдагч тал, дундын зуучлагчгүйгээр мэдээлэл
блокчэйнд бичигдэж, гүйлгээ баталгааждаг тул илүү зардал, шимтгэл, хүндрэлгүй.
4.1 Ирээдүйн таамаглал
Цаашид блокчэйн технологийн ухаалаг гэрээ (smart contract) үүсгэх зэрэг олон боломж, давуу талуудыг ашиглан
төрийн цахим үйлчилгээ, онлайн бизнес үйлчилгээг автоматжуулах, олон нийтэд ил тод, авилгагүй болгох,
гуравдагч зуучлагч талуудыг арилгах, хүртээмж нууцлал аюулгүй байдлыг сайжруулах боломжтой. Мөн эд
зүйлсийн интернет хэрэглээнд төхөөрөмж хоорондын өгөгдөл дамжуулах, үйлчилгээ өгөх авах, нууцлалыг
хангах зэрэгт блокчэйн технологи чухал үүрэг гүйцэтгэх төлөвтэй байна.
Нэр томъёо
Блокчэйн Blockchain
Криптомөнгө Cryptocurrency
Биткойн Bitcoin
Төвлөрсөн бус Decentralized
Сүйрүүлэгч технологи Disruptive technology
Хеш Hash
Финтек Fintech
Ухаалаг гэрээ Smart contract
Олткойн Altcoin
Хешкэйш Hashcash
Меркл-мод Merkle-tree
Тархмал лэджер Distributed ledger
Цахим гэрчилгээ Digital certification
Цахим мөнгө Digital currency
Парадигм шилжилт Paradigm shift
Мэдээллийн интернэт Internet of information
Үнэ цэнийн интернэт Internet of value
Хувийн түлхүүр Private key
Нийтийн түлхүүр Public key
Цахим гарын үсэг Digital signature
Бие даасан Autonomous
Ардчилсан итгэлцэл Democratized trust
Энкод Encode
Эд зүйлсийн интернет Internet of Things
Ашигласан материал:
[1] Satoshi Nakamoto, “Bitcoin: A Peer-to-Peer Electronic Cash System”, bitcoin.org, 2008
[2] Nathaniel Popper, “Digital Gold: Bitcoin and the Inside Story of the Misfits and Millionaires Trying to Reinvent Money”, Allen Lane, 2015
[3] Hal Finney, “Reusable Proofs of Work”, rpow.net, 1999
[4] Adam Back, "Hashcash - a denial of service counter-measure", hashcash.org, 2002
[5] Ralph Merkle. "A Digital Signature Based on a Conventional Encryption Function", Advances in Cryptology, CRYPTO, 1987
[6] “CS251: Bitcoin and Cryptocurrencies”, Stanford University, stanford.edu, 2016
[7] Arvind Narayanan, “Bitcoin and Cryptocurrency Technologies”, Princeton University, coursera.org, 2015
[8] Melanie Swan, “Blockchain: Blueprint for a New Economy”, O'Reilly Media Inc., 2015
Зохиогчийн тухай:
Мөнгөнгадасын Эрхэмбаатар нь 2008 онд ШУТИС-МХТСургуулийг “Мэдээллийн технологийн инженер”
мэргэжлээр суралцан бакалавр зэрэгтэй төгссөн. Одоо тус сургуулийн Компьютерийн Ухааны магистрант
оюутан, Вишн Лабораторид туслах судлаач. Удирдагч багшаар ШУТИС-МХТС-н доктор А.Хүдэр, зөвлөх
багшаар ШУТИС-МХТС-н доктор, дэд профессор Б.Батзолбоо нар ажиллаж байна.
нийтийн лэджер болон зөвшөөрөгдсөн талуудын хувийн болон дундын блокчэйн нь оролцогчдын хандалтыг
хязгаарлаж итгэлцлийн бүсийг үүсгэх боломжтой.
Нууцлал: Хос түлхүүрт криптографи протокол бүхий гүйлгээний өндөр нууцлал, итгэлцэлд суурилсан
P2P (peer-to-peer) загвар нь хүчирхэг цахим орон зайг бий болгож байна. Блокчэйнд нэгэнт бичигдсэн
мэдээллийг бараг өөрчлөх боломжгүй, үл устгагдах байдал нь талуудын харилцан итгэлцлийг баттай хангаж
чадах бөгөөд ямарваа хуурч залилах, хуурамчаар дуурайлган хийх, хакердах боломжийг үгүй хийнэ.
Зардал: Харьцангуй маш бага зардалтай. Аливаа гуравдагч тал, дундын зуучлагчгүйгээр мэдээлэл
блокчэйнд бичигдэж, гүйлгээ баталгааждаг тул илүү зардал, шимтгэл, хүндрэлгүй.
4.1 Ирээдүйн таамаглал
Цаашид блокчэйн технологийн ухаалаг гэрээ (smart contract) үүсгэх зэрэг олон боломж, давуу талуудыг ашиглан
төрийн цахим үйлчилгээ, онлайн бизнес үйлчилгээг автоматжуулах, олон нийтэд ил тод, авилгагүй болгох,
гуравдагч зуучлагч талуудыг арилгах, хүртээмж нууцлал аюулгүй байдлыг сайжруулах боломжтой. Мөн эд
зүйлсийн интернет хэрэглээнд төхөөрөмж хоорондын өгөгдөл дамжуулах, үйлчилгээ өгөх авах, нууцлалыг
хангах зэрэгт блокчэйн технологи чухал үүрэг гүйцэтгэх төлөвтэй байна.
Нэр томъёо
Блокчэйн Blockchain
Криптомөнгө Cryptocurrency
Биткойн Bitcoin
Төвлөрсөн бус Decentralized
Сүйрүүлэгч технологи Disruptive technology
Хеш Hash
Финтек Fintech
Ухаалаг гэрээ Smart contract
Олткойн Altcoin
Хешкэйш Hashcash
Меркл-мод Merkle-tree
Тархмал лэджер Distributed ledger
Цахим гэрчилгээ Digital certification
Цахим мөнгө Digital currency
Парадигм шилжилт Paradigm shift
Мэдээллийн интернэт Internet of information
Үнэ цэнийн интернэт Internet of value
Хувийн түлхүүр Private key
Нийтийн түлхүүр Public key
Цахим гарын үсэг Digital signature
Бие даасан Autonomous
Ардчилсан итгэлцэл Democratized trust
Энкод Encode
Эд зүйлсийн интернет Internet of Things
Ашигласан материал:
[1] Satoshi Nakamoto, “Bitcoin: A Peer-to-Peer Electronic Cash System”, bitcoin.org, 2008
[2] Nathaniel Popper, “Digital Gold: Bitcoin and the Inside Story of the Misfits and Millionaires Trying to Reinvent Money”, Allen Lane, 2015
[3] Hal Finney, “Reusable Proofs of Work”, rpow.net, 1999
[4] Adam Back, "Hashcash - a denial of service counter-measure", hashcash.org, 2002
[5] Ralph Merkle. "A Digital Signature Based on a Conventional Encryption Function", Advances in Cryptology, CRYPTO, 1987
[6] “CS251: Bitcoin and Cryptocurrencies”, Stanford University, stanford.edu, 2016
[7] Arvind Narayanan, “Bitcoin and Cryptocurrency Technologies”, Princeton University, coursera.org, 2015
[8] Melanie Swan, “Blockchain: Blueprint for a New Economy”, O'Reilly Media Inc., 2015
Зохиогчийн тухай:
Мөнгөнгадасын Эрхэмбаатар нь 2008 онд ШУТИС-МХТСургуулийг “Мэдээллийн технологийн инженер”
мэргэжлээр суралцан бакалавр зэрэгтэй төгссөн. Одоо тус сургуулийн Компьютерийн Ухааны магистрант
оюутан, Вишн Лабораторид туслах судлаач. Удирдагч багшаар ШУТИС-МХТС-н доктор А.Хүдэр, зөвлөх
багшаар ШУТИС-МХТС-н доктор, дэд профессор Б.Батзолбоо нар ажиллаж байна.

Más contenido relacionado

Destacado

Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsProduct Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsPixeldarts
 
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthThinkNow
 
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfAI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfmarketingartwork
 
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024Neil Kimberley
 
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)contently
 
How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024Albert Qian
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsKurio // The Social Media Age(ncy)
 
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Search Engine Journal
 
5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summarySpeakerHub
 
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd Clark Boyd
 
Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Tessa Mero
 
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentLily Ray
 
Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best PracticesVit Horky
 
The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project managementMindGenius
 
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...RachelPearson36
 
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...Applitools
 
12 Ways to Increase Your Influence at Work
12 Ways to Increase Your Influence at Work12 Ways to Increase Your Influence at Work
12 Ways to Increase Your Influence at WorkGetSmarter
 

Destacado (20)

Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsProduct Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
 
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
 
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfAI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
 
Skeleton Culture Code
Skeleton Culture CodeSkeleton Culture Code
Skeleton Culture Code
 
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
 
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
 
How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
 
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
 
5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary
 
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
 
Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next
 
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
 
How to have difficult conversations
How to have difficult conversations How to have difficult conversations
How to have difficult conversations
 
Introduction to Data Science
Introduction to Data ScienceIntroduction to Data Science
Introduction to Data Science
 
Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best Practices
 
The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project management
 
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
 
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
 
12 Ways to Increase Your Influence at Work
12 Ways to Increase Your Influence at Work12 Ways to Increase Your Influence at Work
12 Ways to Increase Your Influence at Work
 

Implementation of autonomous, digital certification system based on blockchain technology

  • 1. “БИЧИГ БАРИМТ БАТАЛГААЖУУЛАХ БИЕ ДААСАН ЦАХИМ СИСТЕМИЙГ БЛОКЧЭЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАН ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” М.Эрхэмбаатарa ,А.Хүдэрb ,Б.Батзолбооc а Магистрант, b Удирдагч: Доктор, c Зөвлөх: Доктор, дэд профессор, Компьютерийн Ухааны салбар, ШУТИС-МХТС, Улаанбаатар, Монгол улс a И-мэйл: erkhemee@on-air.mn b И-мэйл: khuder@must.edu.mn c И-мэйл: batzolboo@must.edu.mn Хураангуй: Энэ өгүүллэгт төвлөрсөн бус (decentralized) мэдээллийн баазын технологи болох блокчэйныг (blockchain) судалсны үндсэн дээр гэрээ, бичиг баримт, эд зүйлсийн өмчлөх эрхийг цахим хэлбэрээр гэрчилж, баталгаажуулах практик хэрэглээний жишээ болгон гэрчилгээ, бичиг баримтыг цахимаар баталгаажуулах системийг программчилсныг танилцуулав. Блокчэйн нь интернетийн суурь ойлголтыг дахин шинэчлэн тодорхойлж буй парадигм шилжилтийн ойлголт бөгөөд аливаа мэдээллийн системийн дундын зуучлагч талын оролцоог арилган, үйлчилгээний зардлыг багасгаж, цар хүрээ, нууцлал, үр ашгийг өгсөх чадвартай байна. Энэ нь интернет хэрэглэгчдэд нээлттэй, шударга, ил тод, хөндлөнгийн аудит шаардлагагүй, хил хязгааргүй, хараат бус бие даасан, төвлөрсөн бус итгэлцлийг хангах технологийн хувьсгалыг авчирч байна. Түлхүүр үг: блокчэйн, биткойн, цахим мөнгө, криптограф, төвлөрсөн бус бие даасан систем, цахим гэрчилгээ Удиртгал Мэдээллийн технологи болон бусад олон салбарт парадигм шилжилт (paradigm shift) явагдахад нөлөөлж буй сүйрүүлэгч (disruptive) технологиудын нэг гэгдэж буй блокчэйн нь анх 2008 онд биткойн (bitcoin) гэж нэрлэгдсэн цахим мөнгө, төлбөр тооцооны шинэ системийг үүсгэснээр санхүүгийн салбарт Финтек (Fintech) гэсэн шинэ чиглэл, давлагааг бий болгосон нь блокчэйн технологийн хөгжлийн 1-р үе шат болж өнгөрсөн ба өдгөө уг технологийн 2-р үе шатны цар хүрээ, далайц нь бусад бүхий л салбар уруу халин гарч, одоогийн “мэдээллийн интернет” үе шатыг “үнэ цэнийн интернет” гэсэн дараагийн хөгжлийн шинэ төвшинд аваачина гэгдэж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр дэлхийн улс орнууд эрчимтэй судалгаа, хөгжүүлэлт хийж, шинэ технологийн олон гарааны компани бизнесүүд бий болж эхэлжээ. Манай улсын хувьд уг технологийн судалгаа, хөгжүүлэлтийн талаар хоцорч яваа тул уг судалгааны ажлаар блокчэйн технологийн онол, гадаад орнуудын туршлагаас суралцан, өөрийн оронд хэрхэн үр ашигтайгаар хэрэгжүүлж болох арга замыг эрэлхийлэв. 1. Онолын хэсэг Блокчэйн технологи нь криптомөнгөний гол суурь болж анх Биткойнтой хамт үүссэн. Биткойн ба олткойнууд (altcoin) нь математик, криптографи тооцооллоор загварчилсан тархмал лэджер сүлжээ зохицуулдаг ба бусад албан ёсны валют шиг ямар нэг алтан баталгаагүй, цэвэр цахим (digital) ухагдахуун, ойлголт юм. 1.1 Цахим гарын үсэг Хос түлхүүрт цахим гарын үсэг нь хувийн болон нийтийн түлхүүрээр үүсгэгдэх бөгөөд нийтийн түлхүүр нь мэдээллийг нууцлах буюу шифрлэх, хувийн түлхүүр нь мэдээллийг буцаан тайлахад ашиглагдана. Зураг 1-т жишээгээр харуулав. Мэдээллийг хеш (hash) хийснийг товч зурвас (message digest) гэх ба түүнийг хувийн түлхүүрээр нууцалсанг цахим гарын үсэг (digital signature) гэнэ. Хеш нь өгөгдлийг тогтмол урттай өгөгдөл болгон хувиргах ба буцааж эх өгөгдлийг гаргаж авах бараг боломжгүй байхаар загварчлагдсан нэг чиглэлтэй функц юм. Зураг 1. Мэдээллийг нууцлах болон тайлж буй жишээ.
  • 2. (зургийг www.youdzone.com хуудаснаас) Зураг 2-т мэдээлэлд цахим гарын үсэг зурж буйг дүрслэн харуулав. Цахим гарын үсэг бүхий мэдээллийг нийтийн түлхүүр ашиглан шалгах ба мэдээллээс гарын үсгийг тайлж авна, үүний дараа мэдээллийг нийтийн түлхүүрээр тайлахад үүссэн тоон зурвас нь адилхан байгаа эсэхээр мэдээлэлд өөрчлөлт орсон үгүйг шалгана (зураг 3-т дүрслэн харуулав). Зураг 2. Мэдээлэлд цахим гарын үсгийг хавсаргах нь. Зураг 3. Цахим гарын үсэг шалгах нь. (зургуудийг www.youdzone.com хуудаснаас) 1.2 Криптомөнгө (Cryptocurrency) Сатоши Накамото хэмээн өөрийгөө нэрлэсэн нэгэн мэргэжилтэн ямар нэгэн засгийн газраас хамааралгүй бие даасан, улс орнуудын хил хязгаарыг үл харгалзан дэлхий даяар чөлөөтэй хэрэглэгдэх цахим валютыг бүтээх тухай санаа нь [1] олон нийтээс дэмжлэг авч, нээлт эх код бүхий төсөл байдлаар хөгжүүлэгдсэн нь 2009 онд Биткойныг анх бий болгожээ [2]. Хэрэглэгчдийг нийтийн ба хувийн түлхүүрийн тусламжтайгаар харилцан баталгаажуулах шифрлэлтийн аргыг ашигласан, уг төвлөрсөн бус системийн анхны төлөөлөл нь биткойн юм. Криптомөнгийг цэвэр хоорондын итгэлцэл дээр тулгуурлан хоорондоо арилжин солилцдог, үнэ цэнэ нь улам бүр өсч, олон улс орнууд хүлээн зөвшөөрч хэрэглэх болсон нь одоогоор 20 тэрбум орчим ам. долларын зах зээлийг бий болгоод байна. 1.3 Блокчэйны ажиллагааны загвар Proof-of-work Компьютерийн ухаан судлаач Хал Финнэйн 1999 онд анх үүсгэсэн, Proof-of-Work (POW) санааг сайжруулсан RPOW (Reusable POW) нь токенд суурилсан цахим мөнгө үүсгэх загвар болсон ба биткойныг бүтээх хүртэл хэрэглээнд нэвтрээгүй байв [3]. Биткойн нь 1997 онд Адам Бэйк анх боловсруулсан Хэшкэйш (Hashcash) RPOW загварчлалаар [4] цахим мөнгийг төвлөрсөн бус сүжээний бие даасан зангилаанууд олборлож, түүнийг нь бусад зангилаанууд баталгаажуулдаг хэлбэртэйгээр бүтээгдсэн байна. Бусад цахим мөнгөнүүд нь өөр өөр төрлийн хеш, ROW алгоритмууд ашигладаг. Хешкэйш Хешкэйш POW нь имэйл спам, DoS (Denial of Service) дайралтаас хамгаалахаар бүтээгдсэн алгоритм бөгөөд имэйл илгээгч тал нь энкод хийгдсэн дахин давтагддаггүй хэшкэйш тамгыг и-мэйл зурвaсын толгой хэсэгт оруулж өгөх ба хүлээн авагч тал уг хеш утгыг шалгана. Илгээгч тал нь тохирох хеш утгыг гаргаж авахын тулд санамсаргүй утгыг дараалан үүсгэх бөгөөд энэ үйлдэлд компьютерийн тооцооллын зардал, хугацаа багагүй шаардлагатай тул богино хугацаанд их хэмжээний и-мэйл спам, DoS халдлага явуулах боломжийг үгүй хийнэ. Жишээ имэйл толгойн мөр: X-Hashcash: 1:20:1303030600:adam@cypherspace.org::McMybZIhxKXu57jd:ckvi ver: Hashcash форматын хувилбар, 1 (эсвэл 0). bits: Хешлэгдсэн кодын 0 (тэг) битүүдийн тоо. date: Зурвас илгээсэн огноо, YYMMDD[hhmm[ss]] форматаар. resource: Өгөгдөлийг дамжуулж буй хаяг, ж. нь IP эсвэл имэйл хаяг. ext: Өргөтгөл (хоосон байж болно; хувилбар 1т ашигладаггүй). rand: Санамсаргүй тэмдэгтүүдийн мөр, base-64 форматаар энкодлогдсон. counter: Хоёртын тоолуур (220 хүртэл), base-64 форматаар энкодлогдсон. Илгээгч тал rand талбарын санамсаргүй утгыг үүсгэнэ. Дараа нь имэйл толгойн хешкэйш мөрийг 160 бит SHA-1 хеш болгон хөрвүүлнэ. Уг хешийн эхний 20 бит нь бүгд 0 (тэг) байх санамсаргүй утга олдтол давтана. Үүнд нийт 2160 боломжит хувилбар байх ба тохирох санамсаргүй утга бүхий хувилбаруудын тоо нь 220 байна. Уг тохирох нэг утгыг хайж олоход компьютер ойролцоогоор 1 секунд орчим хугацааг зарцуулна.
  • 3. Хүлээн авагч тал имэйлийг хүлээн аваад хешкэйш толгойн мөрийг хеш болгон хөрвүүлж, эхний 20н битүүд нь бүгд 0 утгатай эсэхийг шалгана. Уг алгоритмд тэг битүүдийн тоог нэмэгдүүлэхэд илгээгч талд тооцоолол хийх цаг зарцуулалт нь экспоненциалаар өсөх боловч хүлээн авагч талд зөвхөн ганц удаа хешийг гарган шалгадаг тул тооцооллын хүндрэл өсдөггүй сайн талтай. Гүйлгээ Криптомөнгөний хэрэглэгчид хоорондоо мөнгө шилжүүлж буй гүйлгээ бүр нь өмнөх гүйлгээний хеш утгыг авч хэлхээ болон холбогдох бөгөөд гүйлгээний тоо тогтоосон хязгаарт хүрмэгц тэдгээрийг нэгтгэн нэг блок болгоно. Гүйлгээг хүлээн авагчийн нийтийн түлхүүр болон шилжүүлэгчийн хувийн түлхүүрээр үүсгэсэн цахим гарын үсгээр баталгаажуулан зурж гүйлгээг бүхэлд нь хеш хийнэ. Зураг 4-т жишээгээр дүрслэн харуулав. Зураг 4. Биткойн гүйлгээнүүд (зургийг www.the-blockchain.com хуудаснаас) БлокБлок тус бүр өмнөх блокийн хэш утгыг авч, хэлхээ болон холбогдоно (Зураг 5). Блокийн nonce санамсаргүй утгыг олборлогчид хэшкэйш алгоритмаар тооцоолон тохирох утгыг хайж олно. Биткойны хэшкэйш алгоритм нь 2015 оны 2 сард 0 битүүд нь 67.5 бит (267.5 = 200 сая триллион боломжит хувилбартай) болж хүндэрсэн. Гүйлгээнүүд нь Меркл-мод [5] бүтэцтэйгээр блокт хавсаргагдана (Зураг 6). Зураг 5. Блокчэйн (зургийг www.the-blockchain.com хуудаснаас) Олборлолт Гүйлгээний захиалгууд нь нэгтгэгдэн шинэ блок болох бөгөөд гүйлгээ тус бүрийг алдаагүй, зөв эсэхийг бусад зангилаанууд шалгаж, баталгаажуулна. Үүнийг олборлолт (mining) гэх ба уг нүсэр тооцооллыг хийж буй компьютерүүдийг олборлогч зангилаанууд (miner node) гэнэ. Хамгийн түрүүнд тооцооллыг хийж дууссан (nonce утгыг олсон) буюу блокыг баталгаажуулсан зангилаа нь шагнал (mining reward) болох шинэ койныг өөртөө гаргаж авна, мөн гүйлгээний шимтгэл (transaction fee) койныг авна. Биткойны хувьд дунджаар 10 минут тутамд нэг блок олборлохоор загварчлагдсан ба шинэ койн гаралт нь 4 жил тутамд буюу 210,000 блок тутамд хоёр дахин (50, 25, 12.5 гэх мэт) буурах тул бүх боломжит 21 сая биткойн нь 2140 онд олборлогдож дуусна. Олборлох ажиллагаа нь: • Шинэ гүйлгээ хийгдэх хүсэлтүүд нь бүх зангилаа (node) уруу түгээгдэнэ. • Олборлогч зангилаа тус бүр тухайн шинэ гүйлгээнүүдийг нэгтгэн цуглуулж блок болгоно. • Олборлогч зангилаа тус бүр уг блокын proof-of-work (nonce) кодыг хайхаар ажиллаж эхлэнэ. • Олборлогч нь тухайн nonce кодыг олбол үүнийгээ бусад бүх зангилаа уруу дамжуулна. • Хүлээн авсан зангилаа нь бүх гүйлгээнүүд зөв эсэхийг шалгаад, баталгаажуулна. • Олборлогч зангилаанууд зөвшөөрөгдсөн блокын хешийг ашиглан дараачийн шинэ блок үүсгэх ажиллагаа руу шилжинэ.
  • 4. Зураг 6. Биткойны гүйлгээнүүд Меркл-мод бүтцээр хавсаргагдах нь (зургийг www.jenitennison.com хуудаснаас) Гүйлгээнүүд нь шимтгэлгүйгээр дамжуулагдах боломжтой боловч койн олборлогчдыг их ачааллаас хамгаалахын тулд ийм гүйлгээ нь хэдэн өдөр, сараар хүлээгдэх магадлалтай. Мөн шимтгэлийн хэмжээ нь харьцангуй бага дүнтэй байдаг тул койн хэрэглэгчдэд төдийлөн хүндрэл учруулдаггүй ба олборлогчдын тооцоолол хийж буй зардлыг урамшуулахад нэмэр болдог. 2. Хэрэгжүүлэлт Блокчэйн технологийн онол, алгоритм, ажиллагааг судалсны [6] [7] [8] үндсэн дээр нээлттэй эх код бүхий Bitcoin Core 0.14.0 full node, LinuxMint 17.3 64 бит систем, Python 3.4 программчлалын хэл, PyCoin 0.70 сан, Bither 1.4.3 цахим хэтэвч зэрэг хэрэгслүүдийг ашиглан хэрэгжүүлэв. Цахим гэрчилгээ баталгаажуулалтын төвлөрсөн бус, бие даасан систем Биткойны гүйлгээнд 80 байт хэмжээтэй нэмэлт мэдээллийг хавсаргах боломжтой ба энэ нь баталгаажуулах мэдээллийн хешийг тухайн цаг хугацаанд тамгах боломж олгоно (http://en.bitcoin.it/wiki/OP_RETURN). Системийн ажиллагааны ерөнхий загвар (Зураг 7): 1. Хэрэглэгч эсвэл гэрчилгээг олгогч нь цахим баталгаажуулалтын систем руу эх файлыг хуулна (upload). Мөн холбогдох нэмэлт мэдээллийг давхар оруулж болно. 2. Систем хүлээн авсан файлын хеш ба нэмэлт мэдээллийг Меркл-мод хэлбэрт оруулж эцсийн хешийг биткойны блокчэйн руу гүйлгээнд хавсарган оруулна. 3. Гүйлгээ хийгдэж дууссаны дараа файлын хаяг, гүйлгээний дугаар, файлын хеш зэрэг мэдээллийг агуулсан баталгаажуулалтын мэдээллийг (digital certification info) системээс хэрэглэгчид гаргаж өгнө (Хүснэгт 1). Уг мэдээллийг цаасан хэвлэмэл хувилбар дээр нэмж оруулан хэвлэнэ (эсвэл нэмж хавсаргана). 4. Хэрэглэгчийн цахим баримтыг эх хувь мөн эсэхийг гуравдагч тал шалгахдаа тухайн баримтын хешийг баталгаажуулалтын мэдээллийн дагуу блокчэйн бичлэгтэй тулгана. Үүнд: -Тухайн гэрчилгээг олгосон өдөр блокчэйнд бичсэн огноотой таарч буй эсэх, -Тухайн эх файлын хеш таарч буй эсэх, -Тухайн баталгаажуулалтыг хийсэн нийтийн түлхүүр, гүйлгээний дугаар таарч буй эсэхийг шалгана. Зураг 7. Блокчэйнд цахим баримтын хэш бичилт хийх ажиллагааны загвар. (зургийг originstamp.org хуудаснаас) Хүснэгт 1. Цахим баталгаажуулалтын гол мэдээлэлүүд Мэдээлэл Тайлбар Жишээ Document Тухайн баталгаажуулж буй бичиг баримтын эх файл (татаж авах http хаяг). Баримтын эх хувийг заана. http://must.edu.mn/diploma/example-id.pdf г.м. Document Hash Тухайн бичиг баримтын файлын хэш. Баримт өөрчлөгдөөгүй болохыг батлана. 1d5a967b290bd624123e0fe768c0e1906ae664bd6f1 11c71913b33db29b66215 Transaction ID Баримтыг баталгаажуулсан блокчэйн гүйлгээний дугаар. Баримтыг олгосон цаг хугацааг батлана. fffdcc6bee81818792d87a5316b91012cdb9d6c8c5a0 93403ba6a3b052803c6d Certifier ID Баталгаажуулалтыг хийсэн газрын ID буюу 18m6NFwMUaG9gZHFuBo4BZTiSfuLvnDT1V
  • 5. нийтийн түлхүүр. Баримтыг анх олгогчыг батлана. 3. Үр дүн Биткойн блокчэйн системийн ажиллагааг https://bitnodes.21.co/nodes/103.60.97.18-8333/ хаягаас, жишээ дипломын эх файлыг http://onair.mn/uploads/diploma.png хаягаас харж болох ба цахим баталгаажуулалт хийсэн хеш бичилтийг блокчэйны https://blockchain.info/tx- index/9b1e156b2fc4e294baf390174b010e1c0e85e01bb7067a4e920e3d579652093d гүйлгээнд тус тус байрлуулав. Хүснэгт 2-т цаасан ба цахим баталгаажуулалтын системүүдийг харьцуулан харуулав. Гэрчилгээ нь цахим болон цаасан хэвлэмэл эх хувь гэсэн хоёр хувилбар байх ба аль ч хувилбарын доторх мэдээллийг өөрчилсөн тохиолдолд баталгаажуулалтын хеш тамга болон гэрчилгээг анх олгосон огноо зөрөх тул дуураймал хуулбарыг үүсгэн дахин блокчэйнд нөхөн оруулах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, эх дипломыг тухайн олгосон өдрөө блокчэйнд бүртгэж, баталгаажуулалтын мэдээллүүдийг (document, hash, transactionId, certifierId) цаасан хэвлэмэл хувилбарт нэмж тэмдэглэх (хавсаргах) тул дуураймал хуулбарыг үүсгэсэн ч блокчэйнд нөхөн баталгаажуулалт хийх боломжгүй. Хүснэгт 2. Уламжлалт ба цахим баталгаажуулалтын харьцуулалт Цаасан баталгаажуулалт Цахим баталгаажуулалт Гэрчилгээ, баримтын эх хувилбар Цаасан хэвлэмэл Цахим файл (pdf, doc, png г.м.) Нууцлал Зарим цаасан эх хувьд хэвлэмэл нууцлалтай Криптографи, хеш тамга бүхий цахим нууцлалтай Баталгаажуулагч Нотариат зэрэг гуравдагч тал, хүний оролцоотой Ямарч гуравдагч тал, хүний оролцоогүй Үйлчилгээ авах хэлбэр Нотариат зэрэг үйлчилгээ үзүүлэгч дээр өөрийн биеэр очно Онлайн системээс үйлчилгээ авна Баталгаажуулалт Эх хувийн цаасан хуулбар дээр тамга дарж, журналд бүртгэнэ Эх хувийн цахим файлаас хэш үүсгэж, блокчэйнд бүртгэнэ Мэдээллийн аюулгүй байдал Хуурамчаар дуурайлган хийгддэг Хакердах, засварлах, дууриалгах боломжгүй. Блокчэйн баазад нийтэд ил бичигдэнэ. Системийн ажиллагаа Нотариат зэрэг нэг цэгт төвлөрсөн оффлайн үйлчилгээ Онлайн 24/7 үйлчилгээ (төвлөрсөн эсвэл төвлөрсөн бус байж болно) Гэрчлэлт, баталгаажуулалтын зардал Хуулбар гэрчлэх 500 (нүүр тутамд)₮ Гэрээг гэрчлэх: Үнийн дүнгийн 0.5% болон үнийн дүнгээс хамаарч 10,000-c 300,000 хүртэл₮ Гүйлгээний шимтгэл нь ~0.0001 биткойн (~300 ),₮ Блокчэйн бааз руу хандан шалгахад шимтгэлийн зардалгүй. 4. Дүгнэлт Блокчэйн технологийг цахим засаглал, төрийн үйлчилгээнд Эстони улс, газар эзэмшлийн бүртгэлд Швед улс, төв банкны ажиллагаанд нэвтрүүлэхээр Англи, Канад, БНСУ, БНХАУ зэрэг орнууд ажиллаж эхэлсэн ба эд хөрөнгийн бүртгэл, бизнесийн лиценз, төрсний гэрчилгээ, жолооны үнэмлэх, иргэний хувийн болон эрүүл мэндийн мэдээлэл, олон нийтийн санал асуулга, сонгууль, оюуны өмчийг баталгаажуулах, гэрчилгээ олгох зэрэг бүхий л олон нийтийн үйлчилгээг цахим болгож нотариат, хуульчдын оролцоогүй бие даасан байдлаар явуулах боломжтой болсон нь иргэд, хэрэглэгчдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх олон сайн талтай. Блокчэйнд суурилсан системийн давуу талууд нь: Ил тод байдал: Цахим баримт, файлуудын хеш тамга нь блокчэйн баазад ил бичигддэг тул хэн бүхэнд нээлттэй, хүрэлцээтэй байна. Бие даасан байдал: Блокчэйн нь талуудын хоорондын харилцааг математик загвар, алгоритмын удирдлагаар ажилладаг дэлхий даяар тархсан төвлөрсөн бус системээр хангадаг тул зогсоох боломжгүй. Хамтын ажиллагаа: Блокчэйн нь бүх талуудын оролцоо, итгэлцлийн дүнд ажилладаг. Нээлттэй олон
  • 6. нийтийн лэджер болон зөвшөөрөгдсөн талуудын хувийн болон дундын блокчэйн нь оролцогчдын хандалтыг хязгаарлаж итгэлцлийн бүсийг үүсгэх боломжтой. Нууцлал: Хос түлхүүрт криптографи протокол бүхий гүйлгээний өндөр нууцлал, итгэлцэлд суурилсан P2P (peer-to-peer) загвар нь хүчирхэг цахим орон зайг бий болгож байна. Блокчэйнд нэгэнт бичигдсэн мэдээллийг бараг өөрчлөх боломжгүй, үл устгагдах байдал нь талуудын харилцан итгэлцлийг баттай хангаж чадах бөгөөд ямарваа хуурч залилах, хуурамчаар дуурайлган хийх, хакердах боломжийг үгүй хийнэ. Зардал: Харьцангуй маш бага зардалтай. Аливаа гуравдагч тал, дундын зуучлагчгүйгээр мэдээлэл блокчэйнд бичигдэж, гүйлгээ баталгааждаг тул илүү зардал, шимтгэл, хүндрэлгүй. 4.1 Ирээдүйн таамаглал Цаашид блокчэйн технологийн ухаалаг гэрээ (smart contract) үүсгэх зэрэг олон боломж, давуу талуудыг ашиглан төрийн цахим үйлчилгээ, онлайн бизнес үйлчилгээг автоматжуулах, олон нийтэд ил тод, авилгагүй болгох, гуравдагч зуучлагч талуудыг арилгах, хүртээмж нууцлал аюулгүй байдлыг сайжруулах боломжтой. Мөн эд зүйлсийн интернет хэрэглээнд төхөөрөмж хоорондын өгөгдөл дамжуулах, үйлчилгээ өгөх авах, нууцлалыг хангах зэрэгт блокчэйн технологи чухал үүрэг гүйцэтгэх төлөвтэй байна. Нэр томъёо Блокчэйн Blockchain Криптомөнгө Cryptocurrency Биткойн Bitcoin Төвлөрсөн бус Decentralized Сүйрүүлэгч технологи Disruptive technology Хеш Hash Финтек Fintech Ухаалаг гэрээ Smart contract Олткойн Altcoin Хешкэйш Hashcash Меркл-мод Merkle-tree Тархмал лэджер Distributed ledger Цахим гэрчилгээ Digital certification Цахим мөнгө Digital currency Парадигм шилжилт Paradigm shift Мэдээллийн интернэт Internet of information Үнэ цэнийн интернэт Internet of value Хувийн түлхүүр Private key Нийтийн түлхүүр Public key Цахим гарын үсэг Digital signature Бие даасан Autonomous Ардчилсан итгэлцэл Democratized trust Энкод Encode Эд зүйлсийн интернет Internet of Things Ашигласан материал: [1] Satoshi Nakamoto, “Bitcoin: A Peer-to-Peer Electronic Cash System”, bitcoin.org, 2008 [2] Nathaniel Popper, “Digital Gold: Bitcoin and the Inside Story of the Misfits and Millionaires Trying to Reinvent Money”, Allen Lane, 2015 [3] Hal Finney, “Reusable Proofs of Work”, rpow.net, 1999 [4] Adam Back, "Hashcash - a denial of service counter-measure", hashcash.org, 2002 [5] Ralph Merkle. "A Digital Signature Based on a Conventional Encryption Function", Advances in Cryptology, CRYPTO, 1987 [6] “CS251: Bitcoin and Cryptocurrencies”, Stanford University, stanford.edu, 2016 [7] Arvind Narayanan, “Bitcoin and Cryptocurrency Technologies”, Princeton University, coursera.org, 2015 [8] Melanie Swan, “Blockchain: Blueprint for a New Economy”, O'Reilly Media Inc., 2015 Зохиогчийн тухай: Мөнгөнгадасын Эрхэмбаатар нь 2008 онд ШУТИС-МХТСургуулийг “Мэдээллийн технологийн инженер” мэргэжлээр суралцан бакалавр зэрэгтэй төгссөн. Одоо тус сургуулийн Компьютерийн Ухааны магистрант оюутан, Вишн Лабораторид туслах судлаач. Удирдагч багшаар ШУТИС-МХТС-н доктор А.Хүдэр, зөвлөх багшаар ШУТИС-МХТС-н доктор, дэд профессор Б.Батзолбоо нар ажиллаж байна.
  • 7. нийтийн лэджер болон зөвшөөрөгдсөн талуудын хувийн болон дундын блокчэйн нь оролцогчдын хандалтыг хязгаарлаж итгэлцлийн бүсийг үүсгэх боломжтой. Нууцлал: Хос түлхүүрт криптографи протокол бүхий гүйлгээний өндөр нууцлал, итгэлцэлд суурилсан P2P (peer-to-peer) загвар нь хүчирхэг цахим орон зайг бий болгож байна. Блокчэйнд нэгэнт бичигдсэн мэдээллийг бараг өөрчлөх боломжгүй, үл устгагдах байдал нь талуудын харилцан итгэлцлийг баттай хангаж чадах бөгөөд ямарваа хуурч залилах, хуурамчаар дуурайлган хийх, хакердах боломжийг үгүй хийнэ. Зардал: Харьцангуй маш бага зардалтай. Аливаа гуравдагч тал, дундын зуучлагчгүйгээр мэдээлэл блокчэйнд бичигдэж, гүйлгээ баталгааждаг тул илүү зардал, шимтгэл, хүндрэлгүй. 4.1 Ирээдүйн таамаглал Цаашид блокчэйн технологийн ухаалаг гэрээ (smart contract) үүсгэх зэрэг олон боломж, давуу талуудыг ашиглан төрийн цахим үйлчилгээ, онлайн бизнес үйлчилгээг автоматжуулах, олон нийтэд ил тод, авилгагүй болгох, гуравдагч зуучлагч талуудыг арилгах, хүртээмж нууцлал аюулгүй байдлыг сайжруулах боломжтой. Мөн эд зүйлсийн интернет хэрэглээнд төхөөрөмж хоорондын өгөгдөл дамжуулах, үйлчилгээ өгөх авах, нууцлалыг хангах зэрэгт блокчэйн технологи чухал үүрэг гүйцэтгэх төлөвтэй байна. Нэр томъёо Блокчэйн Blockchain Криптомөнгө Cryptocurrency Биткойн Bitcoin Төвлөрсөн бус Decentralized Сүйрүүлэгч технологи Disruptive technology Хеш Hash Финтек Fintech Ухаалаг гэрээ Smart contract Олткойн Altcoin Хешкэйш Hashcash Меркл-мод Merkle-tree Тархмал лэджер Distributed ledger Цахим гэрчилгээ Digital certification Цахим мөнгө Digital currency Парадигм шилжилт Paradigm shift Мэдээллийн интернэт Internet of information Үнэ цэнийн интернэт Internet of value Хувийн түлхүүр Private key Нийтийн түлхүүр Public key Цахим гарын үсэг Digital signature Бие даасан Autonomous Ардчилсан итгэлцэл Democratized trust Энкод Encode Эд зүйлсийн интернет Internet of Things Ашигласан материал: [1] Satoshi Nakamoto, “Bitcoin: A Peer-to-Peer Electronic Cash System”, bitcoin.org, 2008 [2] Nathaniel Popper, “Digital Gold: Bitcoin and the Inside Story of the Misfits and Millionaires Trying to Reinvent Money”, Allen Lane, 2015 [3] Hal Finney, “Reusable Proofs of Work”, rpow.net, 1999 [4] Adam Back, "Hashcash - a denial of service counter-measure", hashcash.org, 2002 [5] Ralph Merkle. "A Digital Signature Based on a Conventional Encryption Function", Advances in Cryptology, CRYPTO, 1987 [6] “CS251: Bitcoin and Cryptocurrencies”, Stanford University, stanford.edu, 2016 [7] Arvind Narayanan, “Bitcoin and Cryptocurrency Technologies”, Princeton University, coursera.org, 2015 [8] Melanie Swan, “Blockchain: Blueprint for a New Economy”, O'Reilly Media Inc., 2015 Зохиогчийн тухай: Мөнгөнгадасын Эрхэмбаатар нь 2008 онд ШУТИС-МХТСургуулийг “Мэдээллийн технологийн инженер” мэргэжлээр суралцан бакалавр зэрэгтэй төгссөн. Одоо тус сургуулийн Компьютерийн Ухааны магистрант оюутан, Вишн Лабораторид туслах судлаач. Удирдагч багшаар ШУТИС-МХТС-н доктор А.Хүдэр, зөвлөх багшаар ШУТИС-МХТС-н доктор, дэд профессор Б.Батзолбоо нар ажиллаж байна.